Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366




    >





    Өнгөт орчлонгийн орь ганц үнэнч амраг
    Өр зүрхний цор ганц догшин шүтээн
    Санчиг мөнгөртөл ханилах хань минь
    Санаж эрхлэх томоогүй хайр минь
    Зүүдний холд явахад зүрх аргамжсан хань минь
    Зүүрмэглэхийн төдий орчлонд нас аргамжсан хань минь
    Сарны ходд явахад санаа аргамжсан хань минь
    Сансрын энэхэн чөлөөнд тавилан аргамжсан хань минь
    Оройтож харихад саначихсан суудаг хайр минь
    үгсийн дундаас итгэлээ авардаг хань минь
    Олoн биш ганц оломгүй хайрын шүтээн хань минь
    Орчлонгийн далайг туулах завины эзэн ханьминь
    Зөрүүд занг чинь усны ургамал шиг дагах
    Зөөлөн над шиг нь орчлонгоос чамд олдох болов
    Зөнгөөрөө бодоод хүүхэд шиг өмөөрч суухад
    Зүрхний цохилтыг минь сонсож ажирдаг болов уу
    Өөрт нь хайртайн төлөө намайгаа зэмлэдэг эрхтэй
    Өндгөе хамгаалсан бүргэд шиг намайг харамладаг
    Өмөөрөхийн хэрээр үг нь хатуурдаг хань минь
    Өрөвч сэтгэлээр асран сувилдагхань минь
    Хангайн нуруу шиг налайж суугаа эр хүн
    Харц хөмсөгөөр хүүхдээ захирсан эцэг хүн
    Ханийн журамд бардам хатуу эр хүн
    Хайр нь дотроо хал нь гаднаа эцэг хүн
    Хоёр биенээ харамлан суух нь
    Хорвоогийн нэгэн гэнэхэн жаргал
    Өврийн сэвгүй янагшин дасах нь
    Өнгөт орчлонгийн тэгшхэн жаргал
    Үр ачийг аргадаж үйлийн тавиланг томох хань минь
    мөнх бусыг аргадаж ханийн тэнгэрийг тахих хайр
    Хотол олныг аргадаж насыг нөмөрлөх хань минь
    Хоёрхон биенээ аргадаж ертөнцийг туулах хань
    Бардам залуу насны найм есөн жил
    Бадарсан дурлалын галд шатаж дуусчээ хайрт минь
    Хорь гучин жилийгтүлшийг
    Хоёр зүрхэндээ базаая даа хань минь







































Жинхэнэ гэр бүлийн дарангуйлагч бол архи уудаггүй, тамхи татдаггүй, зодож нүдэх нь байтугай хараалын муухай үг ч хэлдэггүй. Гэхдээ түүнтэй хамт амьдрах гэдэг ёстой л тамын оронд очсон мэт л байх болно.

Жинхэнэ гэр бүлийн дарангуйлагч бол хэзээд өөрийн зөв гэдэгт бат итгэлтэй байдаг. Тэд өөрсдийгөө их ухаантай, хэзээ ч алдаа хийдэггүй гэж үздэг учраас тааралдсан хүн бүрт зааж сургахыг өөрсдийн үүрэг гэж боддог.

Ийм нөхөр сав л хийвэл нөгөө лекцээ унших дуртай тул эхнэр нь заримдаа түүний толгой дундуур хүнд юмаар байлгаад авмаар санагддаг биз.

Орон гэрийн ийм дарангуйлагчаас салах аргагүй, түүний итгэл үнэмшлийг өөрчлөх ч боломжгүй. Тэр таны сэтгэцэд дандаа нөлөөлж, сэтгэл санааг тавгүйтүүлдэг.

И бүсгүй гэрлээд таван жил болж байгаа. Эхлээд тэр нөхрөө дарангуйлагч гэдгийг нэг их анзаарсангүй. Гурван насаар ах хэрнээ эцэг шиг нь хандаж, өдөр яаж өнгөрсөн, юу хийсэн гээд л бүх ажил хэрэгт оролцох нь харин ч аятайхан санагдаж байлаа. Хайртай учраас ингэж байна гэж тэр боддог байв. Гэвч сүүлдээ нөхөр нь асуухаасаа илүү зөвлөгөө өгч, зааж зааварлах болов. Тэр өөрөө инженер хэрнээ олон улсын сэтгүүлч мэргэжилтэй эхнэртээ мэргэжлийн ажлыг нь хүртэл заадаг. Сүүлдээ И өөрөө яагаад түүнтэй цуг амьдарч байгаагаа ойлгохоо байв. Тэр аажмаар ухаан сууж, түүний жинхэнэ мөн чанарыг олж харлаа. Хэрэв И характер султай байсан бол түүний хүүхэлдэй болох байсан юм. Нөхөр нь ухаанаар дулимаг бөгөөд хязгаарлагдмал хэрнээ үүнийгээ ойлгож мэддэггүй нэгэн аж. Гэвч бүсгүй нөхөр нь алсын хараагүй, найдваргүй ч салах шалтгаан биш гэж бодож байлаа. И сэтгэл зүйчид хандаж "Нөхөр маань өөрчлөгдөх үү?" асуухад "үгүй" гэж хариуллаа. Бүсгүй ойлгож байгаа ч нөхрөө өмөөрөх ямар нэг шалтаг олж, "Намайг халамжилсандаа миний хэрэгт оролцож байна" гэж байлаа.

Үнэндээ бол тийм биш, ийм эр нөхрүүдэд хамгийн гол нь өөрийн эрх мэдлээ мэдрэх явдал. Яг л ус агаар мэт хэрэгтэй зүйл энэ дээ. Гэр бүлийн гишүүдийн нэг нь эсэргүүцэх гэвэл дуулиан шуугиан үүсгэнэ. Эргэлзвэл уурлаж бухимдан уур хилэнгээ хэн нэгэнд гаргана. Иймээс ихэнх хүүхнүүд тасралтгүй үргэлжлэх дайнаас залхаж, хүлцэнгүй болж эвлэрдэг. Гэр бүлийн дарангуйлагчид энэ л хэрэгтэй. Тэр гэрийнхэндээ "Та нар надгүй яах юм?" хэмээн тэдний амьдралд том үүрэг гүйцэтгэдэг, маш чухал хүн гэдгээ дахин давтан улиглаж залхаана. Эхнэр нь "Яахав, арай амар тайван байна биз" гэж бодож байгаа ч ил хэлж зүрхлэхгүй. Учир нь "Талархал, ач тус мэддэггүй" гэсэн зэмлэлээс өгсүүлээд бөөн хэрүүл маргаан дэгдэнэ гэж мэддэг.

Хамгийн өрөвдмөөр нь хүүхдүүд. Эхнэрүүд ч яахав, дарангуйллаас аврагдаж болно. Зарим эмэгтэй сүүлдээ нөхрийнхөө үгийг сонсож байгаа дүр үзүүлж сурдаг. Харин хүүхдүүд эцгийнхээ сургаал, лекциэс зайлсхийх аргагүй. Дарангуйлагч өөрөөрөө жишээ болгон сургамжаа айлддаг. Багахан халаасны мөнгө өгсөн тайлбарлавал ээлжит ч заавал сургамжилж, хичнээнийг өгснөө дахин дахин дурсах ба яаж ч зарцуулсан шал хэрэггүй, дэмий юманд үрлээ гэнэ. Дарангуйлагч гэргийдээ ч ингэж ханддаг, хэдийгээр өөрөө гэр бүлийн санхүүд хувь нэмэр бараг оруулдаггүй байсан ч гэсэн. Тэр байсхийгээд л хичнээн хүнд хэцүү хөдөлмөрөөр энэ мөнгийг олсныг сануулж, талархал мэддэггүй гэж зэмлэнэ. "Би өдөржин шөнөжин та нарыг тэжээх гэж ажилладаг. Гэтэл та нараас баярлалаа гэдэг үг ч сонсохгүй юм" гэж хэцүү. Гэр бүлийн үглэх энүүхэнд. Хэрэв түүнд "Чиний цалин бага, хамгийн чухал шаардлагатай юмыг ч авч хүрэхгүй" гэж мандана. Дарангуйлагч хэрүүл шуугианд дуртай, хамгийн сүүлчийн үгийг би л хэлэх ёстой гэж эцсээ хүртэл зогсдог. Ямар ч яриа эхэлсэн эцэстээ эхнэрээ ухаан муутай, хязгаарлагдмал, зөрүүд, аймаар олон дутагдалтайгаар нь дуудан төгсдөг.

Хань ижил нь юу ч хийсэн дарангуйлагч өөлөх юмаа олж, "Юу ч хийж чадахгүй. Иймхэн юмыг шүү" гэж үглэнэ. Гэргий нь амралтын өдрөө борви бохисхийх завгүй хөдөлж хамаг ажлаа хийж дуусахад тэр шүүгээнээс тоостой ном гаргаж ирэн "Хэн ингэж цэвэрлэгээ хийдэг байнаа, эргэн тойрон бохир, заваан" гэж загнана. Дарангуйлагч юм болгонд хошуугаа дүрдэг. Ойлгохгүй байсан ч гэсэн. "Төмс усархаг, мах хатуу байна. Загасны үнэр өрөөгөөр дүүрчихлээ. Чи ч хийж чадахгүй, дэндүү хайнга, ямар ч чадваргүй. Бүх хүүхнүүд тэнэг, гэхдээ чам шигийг ийм тэнэгийг хараагүй юм байна" гэх жишээний.

Дарангуйлагчийн энэ характерын шалтгаан хүүхэд насанд нь нуугдаж байдаг. Түүний амжилтууд худлаа санаанаасаа зохиосон байх нь элбэг. Тэр өөрийн нь ярьдаг шиг үеийнхэн дундаа тийм нэр хүндтэй байгаагүй, харин ч эсрэгээр. Түүнийг дооглон шоглож, даажигнадаг байсан байх. Тэр багаасаа лидер болох гэж хичээж байсан ч түүнд тийм чанарууд байгаагүй. Гэхдээ тэр өөрийн амбицаас татгалзаагүй, хүүхэд байхдаа чадаагүй юмныхаа өшөөг хариу өгч чадахгүй хүмүүсээс одоо авч байгаа нь тэр.

Гэр бүлийн дарангуйлагч өөрийгөө лидер бус гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэр дотроо өөртөө итгэлгүй, дорд үздэг ч түүнээ ухаардаггүй. Гэсэн хэрнээ өөрийгөө хэт үнэлэх хандлагатай. Иймээс ямар ч үндэслэлгүйгээр өөрийгөө сурган хүмүүжүүлэгч, туйлын үнэн, эцсийн дүгнэлт хийгч гэж үздэг. Бүх хүнийг тэнэг гэж боддог тэрээр бусад хүн өөрийн нь агуу мундгийг ойлгохгүй байна, гэр бүлийн гишүүд маань миний гавъяаг үнэлдэггүй гэдэг. Түүний буруу гэдгийг та хичнээн чармайгаад ч итгүүлж чадахгүй. Ухаалаг хүмүүс ийм дарангуйлагчидтай маргадаггүй, зайлсхийдэг. Гэвч нэг тогооноос хоол идэж байгаа цагт түүнээс зугтаах аргагүй. Иймээс зарим айлын эхнэр гэртээ аль болох цөөн байхыг оролдон, давхар ажил хийдэг. Хүүхдүүд хүртэл орон гэрээсээ зугтаах нь бий. Гэхдээ л сэтгэл санааны хувьд ийм дарамтаас чөлөөлөгдөх дарангуйлагч байнгын дарамт шахалт үзүүлэн, ойр дотнын хүмүүсээ сэтгэл зүйн хувьд өөртөө уяж, өөрөөс хамааралтай болгохыг хичээх хандлагатай. Ер нь бусдыг өөрийн гэсэн санал бодолгүй байлгахыг оролдон, энэ жижигхэн ертөнцдөө хаан мэт байхыг хүсдэг.

Дарангуйлагчийн хүүхдүүд нэг бол тэмцэгч болж, гэрээсээ эрт явдаг. Эсвэл тэд идэвхгүй, дутуу хөгжилтэй, өөрийгөө үргэлж гологч, бүрэг ичимхий болж өсдөг. Ийм хүүхэд зөвшөөрөлгүйгээр алхам ч хийж чадахгүй. Зарим нь эцгийнхээ аашийг дуурайдаг.

Гэр бүлийн дарангуйлагч голдуу эцгийнхээ хувь заяаг давтсан байдаг. Түрэмгий, эзэрхэг эцэг хүүхдээ дарамталж өсгөдөг тул тэр том болмогцоо түүнийг дуурайдаг. Ингээд тэр өөрийн гэр бүлээ үүсгэсний дараа хань ижил, хүүхдүүдээс хариугаа авдаг. Энэ явдал дараа дараачийн үед ч давтагдах магадлалтай.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2305711/7a6/trackback

profile

Uruuliin budag

2009.10.12 21:35:39
*.12.43.18

unen shuu bas emegtei daranguilagch bii shuu
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
7626 10 SARIIN 16ND MONGOLRUU HUUHED AVCH YAVNA, 010-8693-3430 010-4848-9798 학생 2009-10-14 739
7625 elgemsvv egchid [2] byaluuhan 2009-10-14 899
7624 Унааны мөнгө -240,000вон (Юүга хуангибгым ) ӨДРИЙН МЭНД 2009-10-14 631
7623 Hi eejuudee hariulj ugnu uu? [7] Маралгоо 2009-10-14 1809
7622 egch naraa asuuh yum bn [4] tsoodoixon 2009-10-14 1107
7621 bi chamd hairtai 2 kinonii duug??? [1] byaluuhan 2009-10-14 1139
7620 TYNDEMYND BAIDAG ZAH NER NI YU [3] grk[pweoG 2009-10-13 800
7619 tursunii daraah yazralt????? [2] byaluuhan 2009-10-13 1974
7618 sainu naizuuda yum asuuya [4] djsuzana 2009-10-13 1219
7617 eejuudee hurdan helj [4] marujin 2009-10-13 1423
7616 nera goo saihni baraa haanaas abbal zugeer be [7] time time 2009-10-13 1239
7615 asuuh ni [3] amuush 2009-10-13 1140
7614 Yanaa humuusee (gahain haniad Mongold) [3] ***Энxзaяa*** 2009-10-13 1642
7613 <<ЧАМАЙГ УЙДААХГҮЙ ШУУД ДАРААД ОР>>> [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-13 1774
7612 bysalgal ninjin setgel 2009-10-13 721
7611 busguichuudee asuuh zuil bna. [2] tun_3 2009-10-13 1089
7610 haniadtai huuhdiig usand oruulj bolohu [4] jargaa 82 2009-10-13 1708
7609 yarltai orchuulaad ogooch [1] enhs 2009-10-13 713
7608 hi imegreeshinii bicheg yaj avah be [2] cdkeycrack 2009-10-13 770
7607 hi mongol yawah eejvvded [1] 김유진 2009-10-13 930
7606  .........СЭТГЭЛИЙН ИЙМ ШАНАЛАЛТАЙ НЭГЭН БАЙВАЛ...... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-13 881
7605 asuuh yum bnaa busguichuudee [8] mishil 2009-10-13 1285
7604 egch naraa yaraltai hariulj uguuch [1] van sembervv 2009-10-13 565
7603 Унааны мөнгө -240,000вон (Юүга хуангибгым ) [4] ӨДРИЙН МЭНД 2009-10-13 831
7602 soul-ees hamgiin??? [2] byaluuhan 2009-10-13 515
7601 imegreeshinii talaar [2] cdkeycrack 2009-10-13 889
7600 ger buliin batalganii talaar so hun [2] cdkeycrack 2009-10-13 1261
7599 AYLALIIN TALAAR [1] mgldevochka 2009-10-12 566
7598 mon teever kargo-nii talaar?????? [3] byaluuhan 2009-10-12 4419
7597 heleed ogooch [1] ,mgl 2009-10-12 565
7596 HI MGL-RU MUNGU [7] soonoo 2009-10-12 729
7595 f-2 viz [2] 카라 2009-10-12 793
7594 huuhdiin yasli [7] 카라 2009-10-12 1518
7593 <<<МЖЛ _КЛУБ ХАНДАЖ БАЙНАА >>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-12 1369
» <<БҮСГҮЙЧҮҮД МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ >>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-12 774
7591 helj uguuch? [3] huuuuue 2009-10-12 756
7590 хямд хүүхдийн хувцас, оймс бөөндөх хүн бвал [2] jargal_ 2009-10-12 830
7589 Гялгар тор, уутны үйлдвэрт ажилладаг хүн байвал jargal_ 2009-10-12 654
7588 hi huuhnuudee urchlees [4] customer 2009-10-12 932
7587 eej naraa xuu maani xuxunduu ... [3] pambak 2009-10-12 646
7586 Zuvluuch [2] mymik 2009-10-12 644
7585 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх [5] Маралгоо 2009-10-12 1233
7584 tusllaach [1] hvn 2009-10-12 876
7583 Daeil express cargog medeh hun bn uu Tuslaarai snower 2009-10-12 639
7582 yum asuuy naizuuda [7] djsuzana 2009-10-11 1017
배너신청
자생병원

배너신청