Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Дур булаам байна гэдэг нь бүсгүй хүний гол зэвсэг. Харин байгаагаараа байхыг хүсдэг эмэгтэйн хувьд бүх зүйл эсрэгээрээ. “Өөрөөсөө зай барихыг сануулж буй” мэт энэ таагүй байдлыг эрчүүд маш хурдан тусган авдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Ямар эмэгтэйчүүд таагүй сэтгэгдэл төрүүлдэг бол …
Хэнд ч хамаагүй
Гадаад төрхдөө анхаарал тавьдаггүй, бусдад хэрхэн харагдаж буйгаа анзаардаггүй эмэгтэйчүүд байдаг. Ийм бодолтой эмэгтэйн хувьд бохир хувцас өмсөх, хувцсан дээрх толбо, арчилгаагүй үс хэзээ ч асуудал болдоггүй. Тэд үнэртэн түрхэхээсээ татгалзаж, илүүдэл үсээ цэвэрлэх нь утгагүй зүйл гэж үздэг. Стиль, имижийн талаар яриад ч хэрэггүй.
Хайш, яайш байдлаа өөрийн хэв маяг гэж үзэх нь бий. Энэ төрлийн эмэгтэйчүүд дур булаам харагдахыг хүсдэггүй бөгөөд энэ байдлаа өөрийн зан авир, хувцаслалт, үйл хөдөлгөөнөөр илэрхийлдэг.
Харин энэ байдал нь бусдад өөрийгөө үл тоомсорлогч бүсгүй, хэнэггүй эмэгтэй гэсэн хоёр янзын сэтгэгдэл төрүүлдэг байна. Магадгүй нэг удаа таагүй төрхтэй байхад чинь таарсан эр хүн “өршөөж” болох л байх. Гэхдээ эрчүүд энэ эмэгтэй дандаа ийм байдаг юм уу аль эсвэл ганц удаа ийм байхад нь таарчихсан юм уу гэдгийг мэдэхгүй шүү дээ.
Хэн ч намайг анзаарахгүй
Тарган, эв хавгүй хөдөлгөөнтэй, уйтгартай нүдтэй, энгийн загвартай хөвөн даавуун дотуур хувцас өмссөн, булчин шөрмөс султай, цэх биш унжгар алхаа гишгээтэй бүсгүйг эрчүүд өөрийгөө үнэлдэггүй хэмээн дүгнэдэг. Өөрийгөө бусдаас доогуур үнэлэх нь эр хүнийг өөрөөсөө түлхэж байгаа хэрэг. Энэ бол маш буруу зан. Харин ч бүр өөрийгөө үнэлж, омог бардам байх нь дур булаам харагдахын эхлэл.
Хэт чармайлт
Бусдын анхаарлыг татаж байгаа нь энэ гээд хэтрүүлэх хэрэггүй. Хэн ч давс ихтэй хоол идэхийг хүсэхгүй шүү дээ. Илт жүжиглэн эсвэл гэнэн дүр эсгэх, шийдмэг, ширүүн зан авир гаргах, шуналтай байх, аальгүйтэж сээтэгнэх, хэт бариу хувцас өмсөх, нялуурах, хов жив хөөцөлдөх юм бол энэ нь таны огт хүсээгүй, таагүй ойлголтыг бусдад төрүүлдэг. Тэд “Инээдтэй амьтан” хэмээн нэгнийгээ нудран битүүхэн жуумганах болно.
Хэт шийдэмгий зан авиртай бүсгүй эрчүүдийг үргээж орхидог бол харин сээтэгнэж, аальгүйтэх нь бүр ядчихсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэнэн хонгорын дүрд тоглох, эсвэл эсрэгээрээ хэт ухаалаг дүр эсгэвэл эрчүүд “намайг битгий оролд” гэж байна хэмээн ойлгодог гэнэ.
Төвөгтэй эмэгтэй
Эмэгтэйчүүд өөрийнхөө дотор бодлыг нуух гээд эрчүүдийн өмнө эвгүй байдалд орох нь олонтаа гэнэ. Эр хүнтэй харилцахдаа зориуд төвөгтэй байдал үүсгэдэг эмэгтэй сээтэн хаядаггүй, эршүүд зан гаргаж, тэднийг үгүйсгэн, тэргүүн хатагтайн дүрд тоглож, гутранги авир гаргах, эрчүүдэд дургүй гэдгээ илэрхийлэх, донгио мэт байдал эсгэх, мэдрэмжгүй хандах, ааш муутай үл тоосон маяг үзүүлээд эхэлбэл тэд таныг “төвөгтэй эмэгтэй” хэмээн данслах болно.
Муу зуршил
Бүсгүй та дасал болчихсон муу зуршлаас болж эрчүүд холдож хөндийрдөг гэдэгтэй санал нийлэх үү. Тухайлбал, тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хуруу хумсаа мэрж хэмлэх, байнга бохь зажилах, мансууруулах бодис хэрэглэх, зовлон тоочих… гэх мэт урт жагсаалт гаргаж болно. Эрчүүд “Тамхи татаж буй бүсгүй дур гутмаар харагддаг” хэмээн шүүмжилдэг бол согтуу эмэгтэйг бүр “нэг нүдээрээ ч үздэггүй” гэнэ.
Тогос шиг гоёл
Эрчүүд нүдэнд дулаан зөөлөн өнгийн даруухан хувцастай, донжийг нь олж гоёл зүүлт хэрэглэсэн бүсгүйг илүү таалдаг. Харин зарим бүсгүй хувцаслалт дээрээ хэт “нугалаа” гаргадаг. Энэ нь эрчүүдийг татах бус бүр түлхэж орхидог. Эрчүүд хэт хурц, тод өнгийн хувцастай, оо энгэсэг ихээр хэрэглэсэн, час улаан уруултай, урт ээмэг, ухаан алдмаар их үнэртэй ус түрхсэн бүсгүйгээс зай барьдаг.
Бүдүүлэг авир
Эр хүн зөвхөн өөрт нь зориулсан дур булаам байдлыг үнэлэхээс бус олон нийтийн дунд бүх эрчүүдэд зориулсан ил тод үйлдлийг хэзээ ч хүлээн авдаггүй. Чанга ярих, буруу, зөрүү ойлгож ярих, орилж чарлах, хоолойны өнгө таагүй байх, хараал хэлдэг, үе үе эвгүй дуу авиа гаргах, олон эрд нэгэн зэрэг сээтэн хаях, сексийн тухай их ярих зэрэг авир нь эрчүүдэд тун бүдүүлэг санагддаг байна.