Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Дур булаам байна гэдэг нь бүсгүй хүний гол зэвсэг. Харин байгаагаараа байхыг хүсдэг эмэгтэйн хувьд бүх зүйл эсрэгээрээ. “Өөрөөсөө зай барихыг сануулж буй” мэт энэ таагүй байдлыг эрчүүд маш хурдан тусган авдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Ямар эмэгтэйчүүд таагүй сэтгэгдэл төрүүлдэг бол …

Хэнд ч хамаагүй
Гадаад төрхдөө анхаарал тавьдаггүй, бусдад хэрхэн харагдаж буйгаа анзаардаггүй эмэгтэйчүүд байдаг. Ийм  бодолтой эмэгтэйн хувьд бохир хувцас өмсөх, хувцсан дээрх толбо, арчилгаагүй үс хэзээ ч асуудал болдоггүй. Тэд үнэртэн түрхэхээсээ татгалзаж, илүүдэл үсээ цэвэрлэх нь утгагүй зүйл гэж үздэг. Стиль, имижийн талаар яриад ч хэрэггүй.

Хайш, яайш байдлаа өөрийн хэв маяг гэж үзэх нь бий. Энэ төрлийн эмэгтэйчүүд дур булаам харагдахыг хүсдэггүй бөгөөд энэ байдлаа өөрийн зан авир, хувцаслалт, үйл хөдөлгөөнөөр илэрхийлдэг.

Харин энэ байдал нь бусдад өөрийгөө үл тоомсорлогч бүсгүй, хэнэггүй эмэгтэй гэсэн хоёр янзын сэтгэгдэл төрүүлдэг байна. Магадгүй нэг удаа таагүй төрхтэй байхад чинь таарсан эр хүн “өршөөж” болох л байх. Гэхдээ эрчүүд энэ эмэгтэй дандаа ийм байдаг юм уу аль эсвэл ганц удаа ийм байхад нь таарчихсан юм уу гэдгийг  мэдэхгүй шүү дээ. 

Хэн ч намайг анзаарахгүй
Тарган, эв хавгүй хөдөлгөөнтэй, уйтгартай нүд­тэй, энгийн загвартай хөвөн даавуун дотуур хувцас өмссөн, булчин шөрмөс султай, цэх биш унжгар алхаа гишгээтэй бүсгүйг эрчүүд өөрийгөө үнэлдэггүй хэмээн дүгнэдэг. Өөрийгөө бусдаас доогуур үнэлэх нь эр хүнийг өөрөөсөө түлхэж байгаа хэрэг. Энэ бол маш буруу зан. Харин ч бүр өөрийгөө үнэлж, омог бардам байх нь дур булаам харагдахын эхлэл.

Хэт чармайлт
Бусдын анхаарлыг татаж байгаа нь энэ гээд хэтрүүлэх хэрэггүй. Хэн ч давс ихтэй хоол идэхийг хүсэхгүй шүү дээ. Илт жүжиглэн эсвэл гэнэн дүр эсгэх, шийдмэг, ширүүн зан авир гаргах, шуналтай байх, аальгүйтэж сээтэгнэх, хэт бариу хувцас өмсөх, нялуурах, хов жив хөөцөлдөх юм бол энэ нь таны огт хүсээгүй, таагүй ойлголтыг бусдад төрүүлдэг. Тэд “Инээдтэй амьтан” хэмээн нэгнийгээ нудран битүүхэн жуумганах болно.

Хэт шийдэмгий зан авиртай бүсгүй эрчүүдийг үргээж орхидог бол харин сээтэгнэж, аальгүйтэх нь бүр ядчихсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэнэн хонгорын дүрд тоглох, эсвэл эсрэгээрээ хэт ухаалаг дүр эсгэвэл эрчүүд “намайг битгий оролд” гэж байна хэмээн ойлгодог гэнэ.

Төвөгтэй эмэгтэй
Эмэгтэйчүүд өөрийнхөө дотор бодлыг нуух гээд эрчүүдийн өмнө эвгүй байдалд орох нь олонтаа гэнэ. Эр хүнтэй харилцахдаа зориуд төвөгтэй байдал үүсгэдэг эмэгтэй сээтэн хаядаггүй, эршүүд зан гаргаж, тэднийг үгүйсгэн, тэргүүн хатагтайн дүрд тоглож, гутранги авир гаргах, эрчүүдэд дургүй гэдгээ илэрхийлэх, донгио мэт байдал эсгэх, мэдрэмжгүй хандах, ааш муутай үл тоосон маяг үзүүлээд эхэлбэл тэд таныг “төвөгтэй эмэгтэй” хэмээн данслах болно.

Муу зуршил
Бүсгүй та дасал болчихсон муу зуршлаас болж  эрчүүд холдож хөндийрдөг гэдэгтэй  санал нийлэх үү. Тухайлбал, тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хуруу хумсаа мэрж хэмлэх, байнга бохь  зажилах, мансууруулах бодис хэрэглэх, зовлон тоочих… гэх мэт урт жагсаалт гаргаж болно. Эрчүүд “Тамхи татаж буй бүсгүй дур гутмаар харагддаг” хэмээн шүүмжилдэг бол согтуу эмэгтэйг бүр “нэг нүдээрээ ч үздэггүй” гэнэ.

Тогос шиг гоёл
Эрчүүд нүдэнд дулаан зөөлөн өнгийн даруухан хувцастай, донжийг нь олж гоёл зүүлт хэрэглэсэн  бүсгүйг илүү таалдаг. Харин зарим бүсгүй хувцаслалт дээрээ хэт “нугалаа” гаргадаг. Энэ нь эрчүүдийг татах бус бүр түлхэж орхидог. Эрчүүд хэт хурц, тод өнгийн хувцастай, оо энгэсэг ихээр хэрэглэсэн, час улаан уруултай, урт ээмэг, ухаан алдмаар их үнэртэй ус түрхсэн бүсгүйгээс зай барьдаг.

Бүдүүлэг авир
Эр хүн зөвхөн өөрт нь зориулсан дур булаам байдлыг үнэлэхээс бус олон нийтийн дунд бүх эрчүүдэд зориулсан ил тод  үйлдлийг хэзээ ч  хүлээн авдаггүй. Чанга ярих, буруу, зөрүү ойлгож ярих, орилж чарлах, хоолойны өнгө таагүй байх, хараал хэлдэг, үе үе эвгүй дуу авиа гаргах, олон эрд нэгэн зэрэг сээтэн хаях, сексийн тухай их ярих зэрэг авир нь эрчүүдэд тун бүдүүлэг санагддаг байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4234312/bb0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210450
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238686
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365897
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364575
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523334
24771 БҮСГҮЙ МИНЬ БИТГИЙ ДҮҮ ЗАЛУУТАЙ ДОТНОСООРОЙ !!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-23 949
24770 YAARALTAI EEJUUDEES ASUUH NI [1] sansarmaa89 2011-02-23 1107
24769 YARALTAI ASUUH NI EEJUUDEE [1] sansarmaa89 2011-02-23 1006
24768 hiillgesen hvn bval heleech [2] mgkn 2011-02-23 1031
24767 hi.. asuuya.. busguichuudee... [3] montaem 2011-02-23 771
24766 asuuy eejuudee [4] baayu 2011-02-23 940
24765 URLAGA BATLAN DAALT XIINE Speeder 2011-02-23 552
24764 익산_d mgl hoolnii gazar bna uu? [1] jimbur 2011-02-23 722
24763 HUUHNUUDEE ZOVLOOCH [1] MR ESUDER 2011-02-23 701
24762 ҮҮНИЙГ ХАРААД МИНИЙ МОНГОЛ ХҮН НЭГИЙГ ........ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-23 846
24761 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН b_shuuderhen 2011-02-23 566
24760 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gmobilemn 2011-02-23 629
24759 ****БАНКНЫ БАТАЛГАА ГАРГАНА. ***010-5781-4488 BANK_BATALGAA 2011-02-22 490
24758 hi incheond [1] zurchil 2011-02-22 996
24757 hulug gj kargo haana bdag be [5] lilu 2011-02-22 862
24756 Зарлал!!!!!!!!!!!! herasalon22 2011-02-22 766
24755 Busguichuudeesee asuuh zuil [1] tument 2011-02-22 874
24754 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ ... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-02-22 589
24753 ====ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН===== ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...50% Хямдралтай массаж MAKE-UP 2011-02-22 626
24752 bair bair [1] $$ 2011-02-22 919
24751 hvvhdiin talaar asuuh gn ymaaaaaa [3] tuslay 2011-02-22 1280
24750 asuuyaa file [3] tomokoo 2011-02-22 1178
24749 huuheddee zugiin baltai tatlaga hj uguh gesen yma. Meddeg hun bwl zuwlugu uguuch??? [2] Bi Eej 2011-02-22 3792
24748 yrilga asyya ???? [1] zahirma 2011-02-22 996
24747 hi. busguichuudee.. orchuulj tusalna uu... montaem 2011-02-22 584
» МИНИЙ БҮСГҮЙ МИНЬ ДААНЧ ДЭЭ !!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-22 985
24745 ДОТОР,ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮД ,ГОО САЙХАНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮДЭД ОРЧУУЛГА ХИЙНЭ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** *010-7566-7074* SUPER SALE** 2011-02-22 762
24744 eejuude 9sartai huuhded sarmistai shul, aarts uulgaj bolohu [1] Bi Eej 2011-02-22 983
24743 yaraltai helj ogooch [1] saruulaa 2011-02-22 789
24742 eejvvdees asuuh ni [1] hvch 2011-02-22 815
24741 unen setgeleesee zovolgoo ogooch [3] ke ken 2011-02-22 1222
24740 BUSGUICHUUDEE SANALAA OGOOREI [6] MR ESUDER 2011-02-22 1740
24739 sain bnuu busguichudee helj ugch tuslaach [2] yasli 2011-02-22 948
24738 busguichuud bulangiin negen gishuund!!! [2] MiSHeeL_S 2011-02-22 1113
24737 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-02-22 588
24736 asuuya eejvvdee [1] gal23 2011-02-22 747
24735 eejuude yaraltai asuuya [1] Bi Eej 2011-02-22 1114
24734 Сэвх арилгах арга [1] eej mini 2011-02-22 3235
24733 Нүд будах аргаас [1] eej mini 2011-02-22 2489
24732 Залуу аав ээж нарын сонсох дургүй зүйл [1] eej mini 2011-02-22 804
24731 Jiremsen yuma asuult bn [4] uuruuruu 2011-02-22 921
24730 hulemjin dotor ogurtsi pomdornii ajil ymar be [2] Paadai 2011-02-22 2193
24729 orchuullaad uguuch yaraltai [2] gurjav09 2011-02-22 790
24728 МОНГОЛ ТАУНААР ИЙМЭРХҮҮ Л БАЙНА [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-22 1057
24727 ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРӨӨСӨӨ ДҮҮ ЗАЛУУТАЙ НӨХӨРЛӨВӨЛ ИЙМ Л БОЛНО [11] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-22 1832
배너신청
자생병원

배너신청