Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

СОЛОНГОСТ БАЙХАД....

Уншсан 1367 vote 0 2010.01.30 17:42:06

 Би өөрт тулгарсан асуудлаа та бүхэнтэй хуваалцаж санал зөвлөгөө авах гэсэн юм. Би 3 жилийн өмнөөс гадаадад байхдаа 1 залуутай танилцаж үерхэж эхэлсэн юм. Би түүндээ их хайртай байсан бөгөөд түүний төлөө өөрт байгаа бүхнээ золиосолсон, тэр маань ч надад их хайртай юм шиг санагдаж байлаа. Тэнд байх хугацаандаа үе үе хэрэлдэж муудалцах үе гардаг л байлаа.

Ноднин зун би Монголдоо буцан ирж найз залуу маань үлдсэн, тэгээд тэр маань тэндээ байж байгаад сая шинэ жилийн өмнө ирсэн. Их санасан байсан болохоор надад ч тэрэнд маань ч их л сайхан байсан.

Гэтэл тэрнийг ирснээс хойш хэд хоногийн дараанаас надад шээсний замын зовиур илэрч 2лаа шинжилгээ өгсөн чинь тэрнээс бэлгийн замын халдварт өвчин илэрсэн, гэтэл тэр үгүй ээ, би өөр хүнтэй унтаагүй, огт тийм юм болоогүй, би 8 жилийн өмнө тусаад дутуу эмчлүүлсэн тэр л гарсан байх гээд байсан. Гэтэл өмнө нь бид хамт байхад тэр 8 жилийн өмнөх юм надад халдвал халдахаар л болсон баймаар юм гэж бодоод би итгэж чадахгүй байсан. Би түүндээ хайртай болохоороо хүчээр өөрийгөө итгүүлээд л би ингэж уучилсан юм чинь дахиж гомдоохгүй байхдаа гэж их итгэж байсан.

Гэтэл өчигдөр тэр надаас тас нуугаад тэнд гадаадад танидаг байсан хүүхэнтэйгээ уулзсан гэнээ. Өдөр нь надад энэ тухайгаа юу ч хэлэхгүй байсан мөртлөө орой нь намайг залгахаар утсаа ч авахгүй, хүнтэй уулзаж байна гээд мессеж явуулаад алга болчихсон. Тэгээд шөнө болсон хойно нөгөө хүүхнээ явуулчихаад мессеж явуулсан. Тэр хүүхэнтэйгээ уулзаж байхдаа намайг зөндөө залгахад утсаа огт аваагүй. Тэгээд надаас уучлал гуйх нь байтугай огт тоосон шинжгүй байсан.

Тэр өвчин туссанаас нь хойш би түүнд итгэдэггүй болж ууж идээд явна гэхээр нь хардах болсон л доо, тэгээд намайг харддаг болсноос болж утсаа авбал тэрнийг хүний өмнө эвгүй байдалд оруулна гээд утсаа авалгүй, хэлээгүй уулзсан гэж тайлбарласан.

Найз залуу маань надаас 3 дүү, аймаар хартай, тэнд байхдаа намайг хардаж элдвээр хэлдэг байсан, би ч хайртай болохоороо хол байгаадаа бухимдаж тэгдэг байсан биз гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Гэтэл өөрөө ийм байдалтай байгаад байх юм. Намайг сар ч хүрэхгүй хугацаанд Монгол яваад ирэх хооронд тэндхийн алдартай явдалтай хүүхнүүдтэй далай явж зугаалсан гэсэн, надад юу ч хэлээгүй байсныг нь хүнээс дуулсан. Тэгээд юу ч болоогүй найздаа танилцуулах гэж авч явсан гэж тайлбарласан.

Бас уурласан үедээ намайг пизда гэж хэд хэдэн удаа хэлсэн, түлхэнэ, чирнэ. Дахиж хэзээ ч тэгэхгүй л гэдэг тэгээд л давтагдана.

Ийм хүнд итгэж цаашдаа амьдралаа холбох хэцүү санагдаад байна. Тэгээд бас би бага насны охинтой болохоор охиныг минь зовоох байх гэж айгаад байна. Урьд нь би иймэрхүү юм тохиолдвол шууд сална л гэж боддог байлаа. Хүүхнүүдийг нөхөр нь хуурсан гэж сонсоод салахад яадаг байнаа гээд л. Яг өөрт тохиолдохоор хэцүү байдаг юм байна.

Та бүхэн надад зөвлөгөө өгөөч, тэгвэл жоохон ч гэсэн эрч хүч авч шийдвэр гаргамаар байна. 

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2731005/576/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.30 18:55:55
*.230.103.112

дурлал  сохор гэж..үнэн юмсанаа даа

manuka

2010.01.30 19:10:31
*.189.234.67

chi  yagaad  dandaa  iim sonin  yumnyyd oruulj  bdag yum  be?  busad humuus  shig goe  yum  oruulj bgaach!!!  dandaa  hunii  muud  durlaj  yavahii.  chinii  amidral  gegeeleg bish bhaa.  jaahan gegeereechee!!!!!

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.30 19:20:25
*.230.103.112

хар амиа бодсон хүмүүст дургүй хар цагаан аль алиныг нь тэнцүү оруулдаг болой..миний амьдрал дэндүү сайхан ..санаа зоволтгүй..

orangefanta

2010.01.31 02:39:07
*.101.244.232

Sainu Elgemuu egchee er ni bol tiim hun zasrana gej baihgui baihaa ,minii bodloor erthen holdoj hundiirsun ni deer, nasaar duu humuus joohon duraaraa yu hussenee hiichih geed neg tiim davruu bdg yum bishu , bi ch gsn duu zaluutai naizalj bsn medegdem duraaraa zantai ( 1 nasaar duu hun bol gaigui )...bi uuruu joohon dasaj baisan ch holdoj chadsan ter shiidvertei ch haramsdagguie.ug ni Ta uuruu ih uhaantai hun sh de , za tanid amjilt  GEGEELEG, OYUNLAG huntei uchirahiig husie ...( bi tanaas yum asuusan baigaa ta orj haraarai,  Elgemsuu-gees gesen garchigtai tuunii  door  oruulsan baigaa  hehehe, ...)

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청