Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

click to comment Хүн эрүүл сайхан үстэй байх нь хоол хүнснээс хамаардаг хэмээн эрдэмтэд нотолж байна. Тиймээс загас, далайн гаралтай элдэв бүтээгдхүүн, буурцаг болон элдэв төрлийн ногоо нь бидний хоолны ширээн дээр өдөр бүр байх шаардлагатай юм байна. Ялангуяа, загас, шувуу, өөх тосгүй мах, тахианы мах, өндөг, самар болон уураг ихтэй буурцаг зэрэг зэсийн өндөр агууламжтай хоол хүнсийг хэрэглэхэд үсний ургалт мэдэгдэхүйц түргэсдэг байна. Зэс нь үсний өнгө пигментийн үйл явцад оролцож, цагаан үс ургах, хаг үүсэхээс хамгаалдаг гэх. Германы эрдэмтэд Гамбург хотын мянга гаруй иргэнд асуулга явуулсны дүнд загас, далайн бүтээгдхүүн түлхүү хэрэглэдэг хүмүүс нь давтсан гахайн мах, чизбургер зэрэг махан хоол иддэг хүмүүсийг бодвол үсний гэмтэл багатай байгааг тогтоосон байна. Ер нь бол хүний үсний найрлагад байдаг хамгийн чухал бодис нь кератин. Түүнийг бид наранцэцгийн самар, хар гурилаар хийсэн талх, байгалийн гаралтай ургамлын тосыг тогтмол хэрэглэснээр авах боломжтой. Мөн үсний төрөлхийн гялалзсан өнгө, толигор байдлыг хадгалахын тулд далайн байцаа, тослоггүй йогурт, тараг байнга хэрэглэх шаардлагатай гэнэ. Шинэ ногоо, жимс нь зөвхөн бие организмд төдийгүй хүний үсэнд нэн шаардлагатай аминдэм, эрдэс бодисыг ихээр агуулдаг. Тухайлбал, А аминдэм гэхэд лууван, ногоон өнгөтэй ногоо, нохойн хошуунд элбэг байдаг. Энэ аминдэм дутагдвал үс илүү эмзэг, хугарамтгай болж, ургалт нь удааширдаг гэх. Харин Е аминдэм нь хүнийг хөгшрүүлэгч чөлөөт радикалын гол “ангууч" бөгөөд амтат чинжүүнд элбэг гэнэ. Бас кремний нь үс унахаас сэргийлдэг. Гүзээлзгэнэ, халгай, шар будаанд бусад хүнсийг бодвол илүү баялаг байдаг. Мөн пантотены хүчил нь үсийг илүү зөөлөн, тослог багатай болгож, гялалзсан эрүүл байдлыг хадгалахад тустай бөгөөд навчит байцаа, шош, брокколид илүү баялаг агуулагддаг. Үсийг бэхжүүлэх гурван арга Швед арга: Өдөр бүр, өглөө болон оройдоо эрдэнэ шишийн тос, олив эсвэл наранцэцгийн тосноос нэг хоолны халбагаар уух. Данийн арга: Өдөр бүр “Геркулес" буюу овьёосны ханд бэлтгэж уух : Ингэхдээ унтахын өмнө нэг стакан овьёосны лавсыг нэг литр усанд хийж 12 цагийн туршид хөдөлгөөнгүй байлгаж идээшүүл. Бэлэн болсон хандаа өглөө нь тунгаан, шүүгээд өдрийн туршид хагас аягаар уугаарай. Франц арга: “Геркулес” овьёосны лавсыг буцалгаад хөргөсөн бага зэрэг усанд хийж, халбага зөгийн бал нэмээд, хэдэн ширхэг грек самрыг нунтаглаж дээр нь хийгээд хонуул. Өглөө нь нэг ширхэг том алимыг үрж, халбага цөцгийтэй хутгаад, жижиглэж хэрчсэн хатаасан тоор жимстэй хольж өглөөний цайн дээрээ идэх хэрэгтэй. Зуны цагт бол дуртай жимс, жимсгэнээсээ нэмэхэд илүү амттай бас тустай ч байдаг.
profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1527994/75f/trackback

sar_nai

2009.04.04 15:03:41
*.44.163.7

Hi Pro you gej usnii hagnii esreg tos haana zardag yum be? yamarhuu yum bdag yum be? Mgl.s hun zahiad bga yumaa medeh bol helj uguuch.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청