Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



seagal6Холливудын алдартай жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал 2004 онд манай улсад зочилж Монголын уран бүтээлчидтэй Чингис хааны тухай кино хийхээр ирж байсныг та бүхэн санаж байгаа байхаа. Тухайн үед Монголын гоо үзэмж төгөлдөр охидыг киноны дүрд тоглуулахаар шалгаж мисс, загвар өмсөгч гээд олон охид үндэсний дээл хувцасаар гоёж Сигалын нүдэнд өртөхийг хүсч байсан.  Тэгвэл Холливудын Стивен Сигал япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, уран гоо бие бялдартай, залуу охиныг өөрийн продюссороор ажиллах хүсэлт тавиад буцжээ. Жирийн нэг Монгол айлын охин С.Эрдэнэтуяа Холливудын од Стивен Сигалтай киноны продюссороор олон ажил хамтран ажиллаж эцэстээ үнэнч, итгэлтэй, боловсрол, мэдлэгтэй Халх Монголын охиныг эхнэрээ болгох санал тавьж гэрлэсэн юм. ((21 зурагтай) Зургууд дээр дарж томруулан үзэх боломжтой.)

Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Монголчуудад нэлээд элэгтэй. Гандантэгчэнлин болон буддын хийд дацангуудад болдог том том хурал номын манз цавыг байнга даадаг гэнэ. Холливудын алдарт жүжигчин, ринбүчи Стивeн Сигал монгол эхнэрээсээ саяхан хүүтэй болжээ. Хүүдээ Монголчилбол Төгсбаясгалант хэмээх алдар хайрласан бөгөөд саяхан төрсөн эх, хүүгийн бие сайн байгаа юм байна.

2007 онд Стивен Сигал Монгол найз бүсгүйгийнхээ хамт Молдав улсад нэгэн бизнесмэний урилгаар зочилон дэлгүүр хэсэж, өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт очин бас уулзалтуудад оролцож байсан тухай зургийн тайлбар дээр байсан юм. Зургуудыг интернетээс олж татсан тул цаг хугацааны хувьд яг одооных байж чадаагүй болно.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2387825/7fb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청