Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Би 28 настай, эмэгтэй, 2 хүүхэдтэй. Нөхөртэйгөө гэрлээд 7 жил болж байна. Миний амьдрал сүүлийн үед учир нь олдохгүй болчихлоо. За  ямарч байсан эхнээс нь бүгдийг н товч тайлбарлахыг хичээе. Та бүхний зөвлөгөө надад маш их хэрэгтэй байна. 2004 онд нөхөртэйгөө үерхдэг байлаа. Удалгүй би жирэмсэн болж бид хуримаа ч хийхээр болов. Бид хуримаа хийхдээ урих хүмүүсийн нэрсийг гаргаж байлаа. Тэгтэл нөхөр маань нэг сайн найзаа хуримандаа заавал урихгүй бол гомдоно гэж хэлж байсан юм. Гэхдээ тэрнийг бид хуримандаа уриагүй ээ. Тэгж би анх тэр хүүхний тухай сонсож байсан.

Би төрөх дөхөөд 9 сартай том гэдэстэй байлаа. Нэг өдөр нөхрийн маань утсанд нэг хүүхнээс мсж ирлээ. Хайрт найз минь мастерт ороход минь тусалсанд баярллаа энэ тэр гээд. Тэр үед миний гар утас эвдэрсэн байсан болохоор нөхрийнхөө утсыг түр барьж байсан юм. Нөхөр маань нөгөө миний хуримандаа урьна гээд байсан сайн найз маань, би жаахан тусалсан юмаа гэлээ. Маргааш н тэр хүүхэнтэй очиж уулзахаар болж нөхөртэйгөө хамт нэг кафед тэр хүүхэнтэй уулзлаа. Тэр сайн найзтай нь танилцаж бас эхнэртэй хүүхэдтэй болох гэж байгаа хүнд хайрт найз минь гээд хэлээд байх надад таалагдахгүй байна, хойшид битгий тэгээрэй гэлээ. Тэр хүүхэн ч гэсэн оо уучлаарай би бүр сурчихсан байна. Буруу ойлгосны хэрэггүй би ч гэсэн хайртай хүнтэй удахгүй гэрлэх гэж байгаа тийм болохоор буруугаар бүү ойлгоорой гэсэн юм. Бид 3 тэр өдөр ойр зуурын юм яриад салцгаасан. Удахгүй тэр хүүхний хурим  ч боллоо. Бид 2 хурминд нь очсон юм.

Би төрөөд удаагүй байсан. Гэтэл хурмин дээр миний таньдаг нэг хүүхэн ирсэн байлаа.

Тэр хүүхэн сүйт залуугийн хуучин найз охин нь юм билээ. Тэр хүүхэн чиний нөхрийн хуучин хайрт нь миний хуучин хайрттай сууж байна та 2 энд элэг доог болох гэж ирсэн юм уу? Би энэ 2-г хараахаар ирсэн гэлээ. Хүмүүсийг ажиглаад байсан чин нээрээ л миний нөхөр луу эвэртэй туулай харсан юм шиг хүмүүс хараад байсан. Тэгэхээр нь хурдхан бэлгээ өгчөөд явая гээд хуримлаж байгаа хосууд дээр очиод бэлгээ өгтөл сүйт бүсгүй намайг үнсэхгүй юм уу гээд нөхөрт минь хэлдэг байгаа. Би нөхрийнхөө өмнөөс би үнсье гээд хацар дээр нь үнсчихээд бэлгээ өгөөд тэр хуримнаас явахын түүс болсон. Гэрлэж байж өөр эрийг намайг үнсэхгүй юм уу гээд байх эвгүй биз дээ. Надад энэ байдал огт таалагдаагүй ээ.

2007 онд би хүүгээ дагуулаад нөхрийнхөө ажил руу зуны халуунд өдрийн хоолыг нь хүргэж өгөхөөр ажил дээр нь очлоо. Ажилчдын цайны өрөөнд бид сууж байтал гар утсанд нь тасралгүй мсж ирээд тэрийгээ нуугаад ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрөөд байхаар нь юугаа тэгтлээ сандраад нуугаад байгаа юм бэ гар утсаа өгч бай даа гээд авч үзсэн чинь нөгөө хэдэн жилийн өмнөх сайн найз гээд байсан хүүхэн нь байлаа. Гол нь нөхөр маань чамайг маш их санаад байна, шөнө ч зүүдлээд үнэхээр хэцүү байна гэсэн утгатай мссэжнүүд миний толгой эргээд яг ухаан алдах гэж байгаа юм шиг л байсан. Тэр үед өчнөөн л юм болсон бид 2 баахан муудалцаад нөхөр минь дахин тийм асуудал үүсгэхгүй ээ гэж ам өчгөө өгсөн.

Тэр жилийн өвөл нь би хөлний судасны хагалгаанд орлоо. Тэгээд хаашаа ч гарч чаддагүй гэртээ суудаг байлаа. Гэтэл нөхөр минь бас нөгөө хүүхэнтэйгээ холбоотой байдаг бололтой мэссэнжирдээд байхыг нь мэдсэн юм. Гэтэл нөхөр маань пс нь болохгүй янзлаад өгөөчээ л гэж байна би гэрт нь очичиод ирье гэхээр би юу ч гэж чадсангүй, тэгээд тэр хүүхний дугаарыг нь найзуудаасаа олж аваад мсж бичлээ. Би чамайг дахин нөхөртэй минь сайн найзууд гэж байхыг дургүйцэж байна дахин нөхөртэй минь харьцахгүй байвал зүгээр байна гэлээ. Гэтэл өөдөөс юу гэсэн гээч хохь чин, гэртээ суудаг гэрийн авгай, чиний нөхөр чинь угаасаа надад л хайртай, намайг юу гэнэ миний үгнээс гардаггүй юм. Чи харин ийм олон жил ганцаараа мөрөөдөөд амьдарч байна… гэх мэт баахан доромжилсон. Нөхрийгөө гэрт ирсэн үед нөхөртэйгөө баахан муудалцлаа. Тэр хүүхэн чинь намайг маш муухайгаар доромжилсон. Хайртай юм бол яагаад миний амьдарлыг үрээд байгаа юм бэ салая гэтэл. Чи хүнтэй харьцаж мэддэггүй соёлгүй юм бэ. Тэр хүүхэн нь баахан гомдсон. Тэрэнд би маш их хайртай гэрлэхээс нь өмнө өвдөг сөхөрч байгаад ч болтугай хуримыг нь болиулах байсан юм би одоо харамсаж байна гэдэг байгаа.

Би нөхрөө тэгж аашилсанд нь маш их гомдсон. Тэр үеийн маргаан тэгсгээд намдсан. Хүүхэдтэй хүмүүс хүүхдээ бодоод эвлэрсэн гэхүү дээ.

Сая он гарахын өмнөхөн дахин нөгөө хүүхэнтэйгээ мэссэнжирдээд сууж байгааг нь харлаа. Тэгээд би үнэхээр их уурласан. Олон жил өнгөрлөө 2 ч хүүхэдтэй боллоо. 3 дахь нь жирэмсэн байхад чи яагаад тэр хүүхнээ мартаж болдоггүй юм бэ, чи тэрэнд хэлж чаддаггүй юм бол, би хэлээд өгий гээд л бөөн юм болсон. Гэтэл нөхөр маань чи тэрнийг гомдооно уурлуулна гээд намайг бичүүлэхгүй. Ингээд бид 2 баахан ноцолдож би газар хүчтэй унаж гараа хуглаад гэдсэн дэхь хүүхдээ зулбасан. Гэмтлийн эмлэг руу ганцаараа явж гараа гипстүүлээд, дараа нь 1-р төрх руу арай гэж очсон баахан цус алдаад доошоо бүтэн наркозтой цэвэрлэгээнд орж байж арай гэж цус тогтсон.

Энэ олон жил хөлнөөсөө болж ажил төрөлч хийж чадсангүй, зүгээр л гэрийн зарц, хүүхэд асрагч, сексийн хэрэгцээг нь хангадаг эхнэр нэр зүүж өдий хүрлээ… Нэг иймэрхүү л юм боллоо. Тэр 2-г секс хийдэг талаар би мэдэхгүй тэгээгүй гэж найдаж байна. Гэхдээ тэр хүүхэнд нь соёлтой хандаж өөрийнхөө амьдарлыг 2-т тавиад нөхрийнхөө хайр сэтгэлд нь хүндэтгэл үзүүлж амьдрах ёстой гэж үү

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4108018/2b5/trackback

plus6650

2011.01.20 13:57:10
*.227.83.40

zailaaacheee

bolor2

2011.01.20 15:25:10
*.128.212.253

Шал утгагүй юм. Хэнд хэрэгтэй юм. Хүн өөрөө өөрийнхөө асуудлыг шийднэ л биз. Ийм нөхцөлд тэнэг л биш бол салаад явах л ганц арга шүү дээ.  

@lex

2011.01.21 02:30:13
*.217.163.157

hi hun hunii amidral ondoo shu dee. zarim busguichuud huchirhegeer amidarch baihad zarim ni er hunii gart orood zovj zudreh ystoi baidag ted uursduu ch uuniigee zuv gej oigotsgoodog uuniigee bi iim tavilantai gej uurtuu l gomdotsgoodog baih daa. ene busguin huvid huuhduudee bodood engej baidag haramsaltai l bna. bi neg ih ger bulee, huuhdee bod gej helehgui salsan ni l deer dee tegeed ch naad zaluu chine er hun bish amisgaa bna. shuud helehed erchuud bid nar ch gesen huvurhun tursun iim teneguuded durgui. yum uhaj baigaad uuniig unshchihlaa tegeed johon setgegdel bichmeer sanagdaad.

 

haliungo

2011.01.21 11:53:42
*.142.217.240

ШАЛ ӨӨР ГАЗРААС ЮМ  ЧИРЭЭД ИРЭХ ЮМ ЭРГҮҮ ЧИНЬ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42361 Сарын тэмдэг ирсэн өдрөөр чинь таныг сонжъё [1] 사랑 Õàéð 2009-04-06 120252
42360 asuuya [14] [4] 양&나 2009-07-09 118523
42359 mongoo hulhiduulchihsan hun [1] 505050 2012-01-11 93876
42358 Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэр [2] [4] FTW 2011-04-21 93415
42357 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71339
42356 hurimiin daashinz [9] [3] goch 2010-06-08 66484
42355 targalsan oddiin zurag genee [6] [4] Мишээл 2009-11-22 57506
42354 Turah arga jagaahai 2011-06-08 54580
42353 Араас хийх үү? дээрээс хийх үү? [6] aminaaalmin 2012-07-17 53288
42352 HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 53155
42351 Huuhdiin ner [5] Xap Xac 2008-08-26 51183
42350 Onoodor us zashad yamar odor bna ve ??? [3] uk_dior 2011-01-14 50912
42349 Долоо хоногийн дотор 10 кг хасах арга [1] [3] jjp 2008-08-10 50650
42348 EEJUUDEE ASUUYA? [8] hyyhen 2008-08-08 43638
42347 hi eejuudee ene udriin mend hurgie ......... [2] kara_20 2012-10-08 43490
42346 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41820
42345 MARY KAY+-eruul aris +gol ni chanar +huuraishihaas hamgaalj,tsagaan batga,sevh,urchlee,nuurnii ulaan,unjsan aris,huzuunii urchleenees hamgaalna^^^^+bas shine jiliin beleg tsonkh 2011-12-15 41410
42344 NAIMAN SHARGA--$-HANSH [6] [4] ELGEMSUU 2009-05-02 41112
42343 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39559
42342 Facebook yaj neeh ve? [5] [8] smart3 2011-05-12 39009
42341 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 38190
42340 Топ модель Пүрэвсүрэн гийн зургуудаас [15] Маралгоо 2010-05-09 36976
42339 solongos hool [8] [4] jeonju-s 2010-01-18 36814
42338 1.БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга (шинчлэгдсэн ) [2] anuuka 2011-01-09 36530
42337 solongos hool hiih neg arga [1] manuka 2010-01-18 35902
42336 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35596
42335 Хумс, гар арчилгаа, маникюрын талаар [1] [7] Маралгоо 2009-03-20 34716
42334 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт (mig_women@yahoo.com) [17] ***Энxзaяa*** 2010-01-21 34697
42333 0-12sartai huuhdiin medrel setgehuin bolon hudulguunii hugjil [2] tuul_0724 2009-12-15 34408
42332 yahoo mail hayag shineer yaj neeh ve? [3] [2] smart3 2011-05-12 32977
42331 Үр хөндүүлэх нь эмэгтэй хүн өөрийн эдлэх үйлийн үрээ нэмэгдүүлдэг [19] 1221 2008-06-27 32489
42330 hi ordiin mend busguichuudee torson odriin goy shuleg hereg bn [2] [2] enkuush87 2010-12-01 32442
42329 Солонгос хоолы жор [11] [5] ***Энxзaяa*** 2010-01-20 32126
42328 Хайртай хүнээ танья гэвэл төрсөн өдрийг нь мэдэхэд л болно file [3] ***Энxзaяa*** 2008-08-02 30277
42327 Dulaahan hernee tachaangui dutuur hvtsasnuud file ks 2009-10-09 29438
42326 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-31 29146
42325 buhimdaliin talaar [9] ngn81 2008-07-28 28806
42324 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28571
42323 shine yahoo hayg neeh gesiin blohgui yum yaj neeh bee [6] [4] mishill 2009-12-30 27456
42322 keks yaj hiih ve ... [1] ikhmurun 2010-11-20 25945
배너신청
자생병원

배너신청