Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүн амьдралынхаа тал хувийг унтаж өнгөрүүлдэг. Нойр та бидний эрүүл
мэнд, гоо сайханд үлэмж их үүрэгтэй. Тиймдээ ч эртнээс нааш унтаж
амрахад их цаг зарцуулах тусам гоо сайхандаа хөрөнгө оруулж байна гэж
үзсээр ирсэн юм. Ингээд “Нойрсч буй гоо бүсгүй”-н нууцыг задалж
байна. Бүү ид: Оройтож хоол идэх нь биеийн галбирт муугаар нөлөөлөхөөс гадна ходоодыг шөнөжин ажиллуулдаг. Хүний эрхтэн байнгын ажиллагаатай ч заримдаа “амралт” авах шаардлагатай. Энэ нь илүү урт удаан “наслах” нөхцлийг бүрдүүлдэг. Хэрэв үнэхээр өлсөөд унтаж чадахгүй байвал ядаж хоёр цагийн өмнө хөнгөн хоолло. Эрт унт: Хангалттай нойр авах хугацаа 5-6 цаг байх ёстой. Биологийн хэмнэлээр бол 23.00-05.00 цаг хүртэл унтахад биед хамгийн сайн. Ялангуяа 02-04 цаг бол та бидний хамгийн бөх нойрсдог үе. Харин өдрийн цагаар унтах тийм ч таатай биш гэнэ. Хачирхалтай мэт боловч хүн идсэнийхээ хэрээр унтаж амардаг аж. Хэр бага хоол иднэ төдий чинээ бага цаг унтдаг юм байна. Дорно зүг ээлтэй: Хүн төрөлхтний өвөг дээдэс эх дэлхийтэйгээ нягт холбоотой байжээ. Хамгийн тайван нойрсч, алжаал тайлахад тааламжтай зүг бол дорно гэнэ. Иймээс дорно зүг рүү харж унт. Түүнчлэн ороо үүдний дэргэд байрлуулах, унтлагын өрөөнд толь тавих муу. Хатуу ор тустай: Орчин үеийн “хөвөнд ороолттой гүнж” нар хатуу гудсан дээр унтах зөвлөгөөг тийм ч дуртай хүлээн авахгүй байх. Зөөлөн памбагар матрас дээр унтахад бие нугаларан, нуруу, нугасны цусны эргэлтэд саатал гарч, эрхтнүүд шахагддаг юм байна. Энэ нь яваандаа ууц нуруу, үе мөч өвчлөхөд хүргэдэг. Түүнээс гадна намхан дэртэй унтаж занш. Учир нь унтах үед толгой ба их бие нэг шугаманд байрлахад тархины цусан хангамж сайжирч, даралт хэвийн байх төдийгүй хүзүү, нүүрэн дээр үрчлээ үүсэхгүй. Нүцгэл: Энэ нь дур булаам харагдахаас гадна арьсанд таатай нөлөөлж, шөнийн турш чөлөөтэй амьсгалах боломж олгодог. Хэрэв та бээрэг бол унтлагын хувцасны оронд хөнжлөөр “нэмнээ” хийсэн нь дээр. Дулаан ба сэрүүн: Унтахын өмнө өрөөндөө цэвэр агаар оруул. Үүний зэрэгцээ орны хэрэглэл биед эвтэйхэн хөвөн, маалинга зэрэг дулаан материалтай, цэвэрхэн бас өнгө үзэмж сайтай байвал зохино. Ор дулаан, өрөө сэрүүн байх ёстой. Биеэ “энхрийл”: Инээдтэй сонсогдож байгаа ч унтахын өмнө биеэ энхрийлэх нь маш сайн. Тиймээс унтахын өмнө тайвшруулах үйлчилгээтэй, сайхан үнэртэй хөөстэй ваннд хэвтэж, зөгийн бал, гаатай халуун сүү ууж, ирээдүйн сайн сайхан зүйлийн талаар бодох буюу цэвэр агаарт алхаж, тайвшруулах иллэг хийлгэн, намуухан секс хийх нь бөх бат унтахад тустай. |