Moderator: mgl_300
Багш Лена-д:
-Ой, охин гэдэг үг орсон өгүүлбэр зохио.
“-Охин ойгоос гарч ирэв.
-Их сайн байна. Алив Вовка! Вовка:
“-Охин ойгоос гарч ирсэнгүй.” Багш:
-Буруу байна, алдаагаа зас.
-Засагдахаасаа өнгөрсөөн. Тэр дахиж хэзээ ч охин болохгүй…
9 сарын 1. Нэгдүгээр ангийн багш:
-Хүүхдүүд ээ, та нар өнөөдрөөс сургуулийн сурагч боллоо… Хэрвээ та нар надаас юм асуухаар бол баруун гараа дээш өргөөрэй. Вовка гараа өргөв.
-За Вовка юу гэсэн юм?
-Зүгээр л шалгасан юм.
Чи ямар сургуульд ороо вэ?
-”Анагаах”-д.
-Их сайн байна, би “малын эмч”-д орсон. Хоёулаа төгсөөд бие биеэ эмчилнэ ээ.
Номын дэлгүүр. Нэг оюутан орж ирэв.
-Танайд элсэлтийн шалгалтанд бэлтгэх ном байна уу?
-Энэ номонд элсэлтийн шалгалтын бодлогын бараг 50 хувь нь байгаа…
-Тэгвэл 2-ыг өгчих.
Нэг өвөө, цэцэрлэгийн сандал дээр суугаа охиноос асууна:
-Хөөө хүүхээ, чиний наад өмссөн юм чинь богино банзал байна уу, эсвэл өргөн бүс байна уу???
kkkkkkkkkkkkkk. hugjiltei onigoo bna^^