Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
-Дэлхийн улс орнуудыг хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбож үзвэл дамжуулагч, гаргагч, хүлээн авагч улс гэж байдаг л даа. Манай улсын хувьд 2000 оныг хүртэл дамжуулагч улс гэж үздэг байсан. Хятад юм уу Хойд Солонгосын иргэд манай улсаар дамжин гуравдагч орон руу гардаг. Гэтэл мөн онд анх Югасловаас хоёр монгол охин тусламж хүсч эх орон руугаа холбоо барьснаас хойш гаргагч улс болсон. Сүүлийн үед зарим оронд манай улсыг хүлээн авагч улс гэж дурьддаг болоод байгаа.

-Яагаад хүлээн авагч улс гэж нэрлэж байгаа юм?

-Хятад, Хойд Солонгосоос барилгын ажилчдыг авчран хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор ажиллуулж байна гэсэн мэдээллүүд дээрх орнуудад гарах болсон.

-Одоогийн байдлаар манай иргэдээс хичнээн хүн хүний наймаанд өртөөд байгаа вэ?

-Ер нь тоог нь гаргахад хамгийн бэрхшээлтэй асуудал л даа. Манай байгууллагын зүгээс 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл 400 гаруй хохирогчийг эх оронд нь авчирсан. Сүүлийн хоёр жилд 143 хүнийг авчираад байна. Энэ бол бага тоо биш. Мөн долоон хохирогчийн хэрэг дээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулж эцэслэн шийдвэрлээд байна. Үүний 40 гаруй хувь нь хохирогчдын эрх ашгийг хамгаалсан.

-Хүн дамлан худалдаалдаг, хүчээр биеийг нь үнэлүүлдэг сүлжээ үүссэн. Төв нь Сингапур Макао зэрэг газар байдаг гэдэг. Таныг олон орноор явж судалгаа хийсэн гэж сонссон?

-Хүн худалдаалах бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Хүн амын сангаас гаргасан тайлан илтгэл дээрээс энэ төрлийн наймаа эрхлэгчид жилдээ эхний шатанд 12 тэрбум долларын ашиг олдог. Мэдээж нэг удаа ашиг олоод зогсохгүй. Цаашлаад тогтвортойгоор хохирогчдыг мөлжиж байдаг. Үүнээсээ жилд дор хаяж 32 тэрбум долларын ашиг олдог гэсэн тооцоо гарсан байдаг. Тэгэхээр энэ нь маш нарийн зохион байгуулалттай олон хүнийг хамарсан томоохон бүлэглэлүүд байгаа юм. Монголчууд зуучлагч, элсүүлэгч маягаар, ашиг олох зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж цаад эздийнхээ өмнөөс давхар ял үүрээд байна гэж хэлж болохоор зүйлүүд ажиглагддаг. Тэрнээс одоогоор төв нь энд байна, тэнд байна гээд тогтоочихсон юм алга.

Үүнээс гадна сүүлийн үед анхаарал татаж буй асуудал нь хохирогчид хөдөлгөөнд ордог болсон. Өөрөөр хэлбэл байгаа газрын хүн ам, орлого нь багасвал, мөн хууль бус үйл ажиллагаа нь илчлэгдвэл тэднийг цааш нь өөр газар руу нүүлгэн шилжүүлж байнгын хөдөлгөөнд байлгадаг болсон. Энэ нь хүний наймаагаар хохирсон хохирогчдыг олоход багагүй саад болж байгаа.

Худалдагдсан охид эргээд эсэн мэнд эх орондоо ирэхийн тулд хүний наймаачдын болзлыг хүлээж авах хэрэгтэй болдог. Саяхан л өөрөө тэднээс салахын тулд нэг охиныг наймаачдад олж өгдөг байсан бол одоо арвыг зуучилдаг болсон байх жишээтэй.

Албан ёсны мэдээллээр Эрээн хотод улирлын байдлаасаа шалтгаалан 500-700 орчим, цаашаа Бээжинд 300 гаруй, Макао, Сингапур, Малайзад тус бүр 200 гаруй монгол охид байгаа гэсэн тоо байна. Албан бусаар хэд байгааг хэлэх боломжгүй. Саяхан бид 24 хүнийг хилийн чанадаас авчирсан. Одоо хоёр хүнийг авч ирэх гэж байгаа. Гэтэл үүнийг үйлдэж байгаа хүмүүсийн олонх нь монголчууд байгаа юм. Бүр эхнэр нөхрөөрөө нийлээд энэ хэргийг хийж байна. Эхнэр нь эндээс хүн цуглуулж гаргаж өгдөг, цаанаас нь нөхөр тосч авдаг байх жишээтэй.

Сүүлдээ хүний мөн чанар гэдэг зүйл алга болоод байна.

Ганц жишээ дурьдахад, дүүгээ хашаа байшинг нь заруулаад эхнэртэй нь "очоод сайхан амьдарна" гээд явуулсан байгаа юм. Бусад хүмүүс өөрт нь эргэлзэн ч дүү нь болохоор итгэсэн хэрэг л дээ.

Ер нь хүн дамлан худалдаалахаас гадна боолчлолын гэрлэлт, хөдөлмөр мөлжлөгийн асуудал, эд эрхтэн, цусны наймаа зэрэг олон тулгамдсан асуудал байгаа.

-Эд эрхтэн, цусны наймаанд өртсөн тохиолдол манай улсад гарсан уу. Хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг өртдөг байж магадгүй гэдэг?

-Өртдөггүй гэх ямар ч баталгаа байхгүй. Яагаад гэхээр бид өнөөдөр эцэг эх, ар гэрийнхэн нь хайж, эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг эрдэг, хайдаг олдог. Гэтэл хараа хяналтгүй хүүхдүүдийг хэн ч сураглахгүй. Бид хэн гэдэг хүүхэд хаанаас, хэзээ, яаж алга болов гэдгийг мэдэх боломжгүй. Үүн дээр нэмээд бас нэг том асуудал нь дээр ярьсан захиалгат гэрлэлтийн асуудал болоод байна.

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань амьдрал, боловсрол, хөгжлийн ялгаатай түвшнээс болоод зорьсон газраа очсон хойноо хүнд байдалд ордог. Хэл, өв соёлыг нь мэддэггүй, нэг л сайхан кинон дээр гардаг шиг бодоод төсөөлөөд очдог. Гэтэл шал өөр орчин тэднийг хүлээж авдаг. Явахаасаа өмнө сайн нягтлах хэрэгтэй. Хамгийн гол нь манай. эмэгтэйчүүд гадаад хүнтэй гэрлэчихвэл ар гэрийнх нь амьдрал дээшилнэ гэж боддог. Гэтэл тэгэх боломжгүй. Яагаад гэхээр Монгол бүсгүйчүүдтэй жуучлалын компаниар дамжуулан гэрлэж байгаа олонх Солонгос хүн дунджаас доогуур орлоготой, хоёр дахь удаагаа гэрлэж байгаа нь таардаг. Дээрээс нь Солонгос өндөр өртөгтэй орон. Тэгэхээр өөрсдийгөө яая гэж амьдардаг хүмүүс эхнэрийнхээ ар гэрийнхэнд мөнгө байнга явуулаад тэжээгээд байх нь боломжгүй зүйл. Мөн зарим нь гаж донтой, зарим нь амьдралынхаа бэрхшээлийг давж чадахгүй эмэгтэйчүүдийг мөнгө олох хэрэгсэл болгогчид байдаг.

Түүнчлэн бүсгүйчүүдэд тулгарч буй асуудал нь гэр бүл цуцлалт байдаг л даа.

-Гэр бүл жуучилдаг хувь хүн, байгууллага олон байдаг. Тэдэнд хэн хяналт тавьдаг вэ?

-Хуульд зөвшөөрөл өгдөг газар тусгагдаагүй. Тиймээс энэ бүх үйл ажиллагааг хууль бус гэж хэлж болно. Жишээ нь "Хос багана" гэдэг төрийн бус байгууллага байна. Үүн шиг олон газрууд байна. Зуучлалын компани болон нөхөр нь болох гэж буй гадаад хүн монгол эмэгтэйчүүдийг бараа шиг үзээд байгаа юм. Энд байхад нь эрүүл мэндийн үзлэгээр орчих, цагдаагийн бичиг авчрахыг шаардсан гэж байгаа юм. Эдгээр бичгийг аваачаад өгөхөөр зуучлагч компани нь буудалд долоогоос 14 хоног хамт байлгадаг байх жишээтэй.

Уг нь Хууль зүйн яаман дээр гэр бүлийн тухайн хуульд өөрчлөлт оруулахаар хоёр жил гаруй яригдаж байна.

-Хүмүүсийн олонх нь охид хүний наймаанд өртөөд гадаад руу яваад байна гэж ойлгодог. Гэтэл эх орондоо энэ төрлийн гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүс олон байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ асуудлаар танайхаас хийсэн судалгаа байгаа юу?

-Байлгүй яахав. Үүнд ялангуяа насанд хүрээгүй охидууд их өртөж байна. Учир нь тэднийг хилээр гаргахад бичиг баримт зөрчилтэй байдаг болохоор охид гадагшаа гарах нь харьцангуй бага байдаг. Гэтэл нийслэлд тэднийг хууль бусаар ажиллуулдаг нэг хэсэг сүлжээ бий болчхоод байгаа юм. Тухайлбал, Хөдөө аж ахуйн яамны ойролцоо байрладаг газрууд, Зайсанд байдаг "Марка Поло" гээд дурьдаад байвал олон газар байна. Энэ асуудлыг байхгүй болгоход багагүй хугацаа орно.

-Энэ төрлийн хэрэг манайд гарах гол шалтгаанууд таныхаар юу байна вэ?

-Зах дээр эрэлт бий болсон байна л даа. Насанд хүрээгүй охидод арай илүү мөнгө төлдөг, тэднийг хүсэмжилдэг нэг хэсэг манай нийгэмд бий болсон байна. Үүнээс шалтгаалан насанд хүрээгүй охидыг хулгайлдаг, барьцаалдаг, хүчээр биеийг үнэлүүлж мөнгө олдог гэмт хэрэгтнүүд байгаа юм.

-Та жишээ дурдахгүй юу?

-Жижгээ, Пүрэвбат, Манлай гээд нэг хэсэг их яригдсан даа.

-Танайх бусад байгууллагатай хамтран хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаатай холбоотой байж болзошгүй газруудаар шалгалт хийдэг гэж сонссон. Энэ талаар баримттай жишээ дурдахгүй юу?

-Хоёр жилийн өмнө иргэдийн мэдээллийн мөрөөр бид цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдүгээр хороололд байрлах "Хориотой жимс" нэртэй караокег шалгасан. Гэтэл караоке гэх хэрнээ микрофон байхгүй, урт гурван том улаан шилэн ширээ тавьсан байсан. Тэрнийхээ булан дээр "not for sale" буюу зарахгүй гэсэн бичигтэй байсан. Гайхаад танай ширээг хүн авья гээд байдаг юм уу гэхэд зөөгч нь ширээн дотор нүцгэн охид хэвтдэг юм. Дээр нь хүмүүс хоолоо иддэг гэсэн. Тэд охидыг авъя гээд байдаг болохоор зарахгүй гэж бичсэн гэж байсан. Дээрээс нь тэнд орж байгаа хүмүүс гишүүнчлэлийн гурван төрлийн карттай байдаг юм байна лээ. Алтан, мөнгөн, хүрэл карт. Эдгээр карт ямар учиртай вэ гэдэг нь сонирхол татаж байсан. Нийгэм ийм болоод байгаад хүн рүүгээ чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэж байгаа болов уу гэж би хувьдаа боддог юм.

Аль ч улс орон иргэнээ нэхдэг. Харин манайх хүнээ мартсан нийгэм юм шиг санагддаг. Нийгэм нь хүн рүүгээ чиглэж чадахгүй байгаа болохоор хүнээ гадагш түлхээд байгаа юм. Өнөөдөр тэр биеэ үнэлж байгаа охидод хийх ажил алга байна. Ер нь хөдөлмөрийг зохих хэмжээнд үнэлж чадахгүй байна л даа. Үүнээс болоод нийгмийн бухимдал гэдэг зүйл үүсээд байгаа юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2402067/fdc/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.11.11 00:30:39
*.99.15.50



Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань амьдрал, боловсрол, хөгжлийн ялгаатай түвшнээс болоод зорьсон газраа очсон хойноо хүнд байдалд ордог. Хэл, өв соёлыг нь мэддэггүй, нэг л сайхан кинон дээр гардаг шиг бодоод төсөөлөөд очдог. Гэтэл шал өөр орчин тэднийг хүлээж авдаг. Явахаасаа өмнө сайн нягтлах хэрэгтэй. Хамгийн гол нь манай. эмэгтэйчүүд гадаад хүнтэй гэрлэчихвэл ар гэрийнх нь амьдрал дээшилнэ гэж боддог. Гэтэл тэгэх боломжгүй. Яагаад гэхээр Монгол бүсгүйчүүдтэй жуучлалын компаниар дамжуулан гэрлэж байгаа олонх Солонгос хүн дунджаас доогуур орлоготой, хоёр дахь удаагаа гэрлэж байгаа нь таардаг. Дээрээс нь Солонгос өндөр өртөгтэй орон. Тэгэхээр өөрсдийгөө яая гэж амьдардаг хүмүүс эхнэрийнхээ ар гэрийнхэнд мөнгө байнга явуулаад тэжээгээд байх нь боломжгүй зүйл. Мөн зарим нь гаж донтой, зарим нь амьдралынхаа бэрхшээлийг давж чадахгүй эмэгтэйчүүдийг мөнгө олох хэрэгсэл болгогчид байдаг.

Түүнчлэн бүсгүйчүүдэд тулгарч буй асуудал нь гэр бүл цуцлалт байдаг л даа.

-Гэр бүл жуучилдаг хувь хүн, байгууллага олон байдаг. Тэдэнд хэн хяналт тавьдаг вэ?

-Хуульд зөвшөөрөл өгдөг газар тусгагдаагүй. Тиймээс энэ бүх үйл ажиллагааг хууль бус гэж хэлж болно. Жишээ нь "Хос багана" гэдэг төрийн бус байгууллага байна. Үүн шиг олон газрууд байна. Зуучлалын компани болон нөхөр нь болох гэж буй гадаад хүн монгол эмэгтэйчүүдийг бараа шиг үзээд байгаа юм. Энд байхад нь эрүүл мэндийн үзлэгээр орчих, цагдаагийн бичиг авчрахыг шаардсан гэж байгаа юм. Эдгээр бичгийг аваачаад өгөхөөр зуучлагч компани нь буудалд долоогоос 14 хоног хамт байлгадаг байх жишээтэй.

Уг нь Хууль зүйн яаман дээр гэр бүлийн тухайн хуульд өөрчлөлт оруулахаар хоёр жил гаруй яригдаж .

profile

to.so.ko

2009.11.11 15:07:29
*.5.134.180

hoorhii muu elgemsuu buduun shar unee ch bas gadaad huntei suuchihval ar geriinh ni amidral deehsilne geed yavj bsan tsag sayhan bhdaa tiimee .... mon ulaan ongoor bichih nudnii haraand muu geed hutsaad uliad bdag chini yalaadaa helsen yrisanaa martchihdag uimraa yumuu haash.aa yum ... so ovgoniihoo huuhdiig avhuulah gej bgaad norkoz nid orood uimraa boltson yumuu esvel ugiin iim yumuu hmmm

sos8282

2009.11.12 16:26:05
*.119.238.64

hahahahahahahahahahahahahah
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
8346 ???????????????????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-11 1136
8345 eejuudee huuhdiin haniad [6] jargaa 82 2009-11-11 2018
8344 ㄹㄹ OBM 2009-11-11 792
8343 eejuudee zovlooch [7] jeonju-s 2009-11-11 1095
8342 huuhnuudee songoltin baktsiniig solongosoor yu gedeg ym be [3] margan 2009-11-11 739
8341 thelj ogooch [3] lg123 2009-11-11 1027
8340 ''Экспортлогдсон'' МОНГОЛЧУУД [6] uvgun 2009-11-11 2330
8339 www.huuhed.bblog.mn [1] БОЛОР2 2009-11-11 1337
8338 hi 박정현 2009-11-11 769
8337 busguichuudee shalaa halaah-zovlooch [5] jargaa 82 2009-11-11 1508
8336 elgemsuu-gees asuuyaaa [3] jeonju-s 2009-11-11 1204
8335 eejvvdees asuuy [3] tsoodoixon 2009-11-11 1049
8334 helj ugch tuslaach [4] dokboy 2009-11-11 1158
8333 Хэлж өгөөч [2] eruulmend 2009-11-11 907
8332 이승철-iin 사랑 참 어렵다 [6] turka0921 2009-11-11 1230
8331 elchin [3] janibek 2009-11-11 941
8330 busguichuudee asuuya aa [4] Мишээл 2009-11-11 1043
8329 <<<<ХАДАМ .....ЯАХУУ....ЯМАР ...>>>> [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-11 1327
8328 *****САЙН БАЙНА УУ ТУСЛААЧ ЗӨВЛӨӨЧ ***** [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-11 1094
8327 mongolruu huuhed avch yavna 01080506838 [2] nagayama 2009-11-11 985
8326 mongolruu huuhed avch yavna 01080506838 [1] nagayama 2009-11-11 924
8325 01080506838 [2] nagayama 2009-11-11 953
8324 taun deerees [3] joy_mgl 2009-11-11 976
» ***УУЧЛААРАЙ СЭТГЭЛ МИНЬ ШИМШРЭХГҮЙ БАЙХЫН АРГА АЛГА ***???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-11 1379
8322 yaraltai asuuya [2] mishil 2009-11-10 747
8321 huuhed bdag uruund kompuoter baih buyu asaah hortoi yu [2] gteba 2009-11-10 1228
8320 honi,uhriin mah asuue [6] gteba 2009-11-10 2080
8319 elgemsuu goe hertei emegteigees asuue [1] gteba 2009-11-10 1030
8318 hi all tuslaach [4] ariuhai 2009-11-10 1010
8317 Хүний томуу ханиадны шинжилгээ үнэ төлбөргүй хийж үйлчилж байна. [2] ӨДРИЙН МЭНД 2009-11-10 1376
8316 hey ahiad huurhin uhaalag busguichuudees asuue [4] gteba 2009-11-10 1358
8315 asuult bnaa eej maani [4] 1113 2009-11-10 1143
8314 minii hair-aas asuuya [2] jeonju-s 2009-11-10 853
8313 etseg ehchvvded mgl ruu hvvhed avch yavna sain_eej 2009-11-10 848
8312 kookmin banknii kartiin talaar asuuya [3] jeonju-s 2009-11-10 1001
8311 hi heleed ogooch [3] girls_mgl 2009-11-10 939
8310 ZUGEER GERTEE SUUJ MONGO OLYOO NEG TOVCH DARAAD 10$ [1] honey(o_o) 2009-11-10 1076
8309 Тэтрис [1] final 2009-11-10 922
8308 medej bgaa hun bnauu [4] mishil 2009-11-10 841
8307 ZUGEER GERTEE SUUJ MONGO OLYOO NEG TOVCH DARAAD 10$ honey(o_o) 2009-11-10 1321
8306 bolor 2 bolon busad saihan uam bichdeg busguichuudee asuuh ni [2] gteba 2009-11-10 1028
8305 Eejuudees butshan sudalgaa asuuya ? [5] Tiny_hk 2009-11-10 1482
8304 Хэлж өгөөч [1] eruulmend 2009-11-10 836
8303 asuuy [2] buuvei9 2009-11-10 650
8302 10.000.000won Ta chadna Producer 2009-11-10 728
배너신청
자생병원

배너신청