Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эрчүүд сонирхож буй хүүхнийхээ хувцасны өө Сэвийг гярхай ажигладаг
Уншсан 1432 vote 0 2009.03.08 00:06:30Ихэнх эрчүүд эмэгтэй хүний хувцасны загвар моодны тухай мэддэггүй. Гэхдээ чамайг сонирхож буй ямар ч эр хүн дотуур цамцны чинь товч хадагдаагүй,оймс чинь сэмэрхий,банзал дээрх толбыг чинь ажиглах болно гэдгийг санаж яв. Тиймээс ямарч тохиолдолд цэвэрхэн хувцаслахын сацуу дур булаам,аятайхан харагдах нь чухал шэдгийг мартуузай.Хүн бүрт яв цав тохирсон жор байхгүй ч дундаж алтан дүрмийг баримтлахыг зөвлөе. 1. Юуны өмнө хэрэв чи биеэ хэрхэн арчлах,яаж хувцаслахаа төдий л сйан мэддэггүй,үүнийгээ хүлээн зөвшөөрч чадвал өөртэй чинь төстэй,тун аятайхан гэж хэлцдэг тийм хүүхнүүдийг дууриах,төстэй байхыг хичээ. 2. Дараагийн зарчим нь энгийн байх явдал юм. Хувцасны загварын сэтгүүл буюу кино дэлгэцэн дээр харсан аятайхан хүүхнүүдээ сана. Тэдний хувцас ихэвчлэн тун энгийн байдаг шүү дээ.Тэд нар элдэв гоёл чимэг,бүч зангиа,бөрмөл зүүлт,бүс,үдээс гогцоо нэг их хэрэглэгдэггүй. Хувцас нь энгийн хийц,хэв маягтай хэдий боловч загвар нь тун их бодож, тохируулж хийсэн байдаг шүү дээ. Хялбар энгийн хийцтэй хувцас,эд юмсыг тордох,индүүдэж,угаахад ч амар байдаг. 3. Хамгийн чухал бол цэвэрч,нямбай байх явдал юм. Хамгийн гоё хослол бйлаа ч гэсэн цэвэрхэн биш,индүүдээгүй бол сайхан харагдахгүй. Хувцасаа үргэлж арчилж,хямгадах дургүй эмэгтэйчууд бол хэт цайвар биш,үрчийдэггүй даавуугаар даашинз оёж өмсөх,гэртээ гэрийн хувцас ссольж өмсөж байхыг хичээх нь зүйтэй.
glitter-graphics.com
Bayriin mend saihan bayrlaarai