Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
] |
Нярай хvvхдийн хvйг нь эдгэсний дараа усанд оруулах ёстой. Хvvхдийг усанд оруулах нь биеийг нь цэвэрлэхээс гадна сэргээх vйлчилгээ vзvvлдэг. Харин та хvvхдээ хөхvvлээд шууд унтуулахаар цагийг нь тохируулж усанд оруулаарай. Ер нь оройн 21 цагийн vед хvvхдийг усанд оруулах нь сайн байдаг байна. Нярай хvvхдийг усанд оруулахдаа заавал усыг буцалгасан байх шаардлагатай. Эцэг эхчvvд ихэвчлэн хар цайнд оруулдаг нь тун зөв арга юм. Харин зарим эцэг эхчvvд нярай хvvхдийг шөлөнд оруулах ёстой гэж vздэг. Энэ нь буруу бөгөөд хvvхдийг зөвхөн эмчилгээний журмаар шөлөнд оруулах ёстой. Хvvхдийг усанд угаах vед байрны дулаан 22 хэмээс доошгvй, усны дулаан 37-37,5 хэм байх ёстой. Хvvхдээ усанд оруулахдаа хvvхдийн биеийг арчих зөөлөн алчуур, биеийг нь ороож боох том алчуур бэлтгэнэ. Хvvхдийнхээ дагз нурууг зvvн гар дээрээ байрлуулаад бөгс хөлийг баруун гараараа барина. Эхлээд хөлийг дараа нь биеийг нь усанд дvрнэ. Толгой хэнхдэг нь уснаас ил байна. Хvvхдээ усанд оруулахаасаа өмнө чихийг нь ургамлын тосонд дvрж тосыг нь сайтар шахсан хөвөнгөөр бөглөх хэрэгтэй. Энэ нь хvvхдийн чихэнд ус орохоос сэргийлдэг. Толгой цээжийг зvvн гар дээрээ байлгасан хэвээр баруун гараараа толгой хvзvv бие, гар хөлийг савандан зөөлөн угаана. Нvдэнд нь савангийн хөөс оруулахгvйн тулд духнаас дагз тийш илж саванг арилгана. Ийнхvv угааж дуусаад хvvхдийнхээ дээрээс 36 хэмийн халуун ус гоожуулан зайлаад бэлтгэсэн том алчуураараа биеийг ороон авна. Ороож авсан алчуураараа биеийг илсэн байдлаар арчаад дахин цэвэр алчуураараа хуурай болтол нь арчина. Дараа нь бvх биеийг нь шингэц сайтай хvvхдийн шингэн тосоор тослоод нугалаасны хэсгvvдэд хуурай цацлага хийж хувцаслана. Дашрамд дурьдахад, таны хvvхдийн хувцас хуурай, бас зөөлөн байх ёстой. Янз бvрийн vнэр шингээгээгvй байх ёстойг бас анхаарна биз дээ. |