Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Жирэмслэхээс хамгаалах аргууд
 

Умайн ерөндөг /мушгиа/. Умайн ерөндөг олон янз хэлбэртэй, даавартай, дааваргүй зэрэг байдгаас орчин үед Т хэлбэрийн, зэстэй Си-200 ерөндөгийг олонтой хэрэглэж байна. Манай дэлхийн 60-65 сая эмэгтэйчүүд умайн ерөндөг хэрэглэж байна.

Жирэмслэхээс сэргийлж буйг тайлбарласан биологийн, биохимийн, механик, дааврын, ферментийн, дархлалын зэрэг олон онол байдаг. ДЭМБ-ын мэдээлснээр:

1.   эр бэлгийн эсийн хөдөлгөөн саатуулна

2.   үр хөврөл, умайд орж ирэх хугацааг алдагдуулдаг

3.   үр хөврөл умайн хананд бэхлэгдэхийг саатуулдаг гэж үзсэн байна.

Умайн ерөндөгийн үйлчилгээний механизм

А.   Үр тогтохын өмнө

1.   Эр бэлгийн эсийн идэвхи, амьдрах хугацааг бууруулдаг

2.   Умайн салстын шүүрлийн эр бэлгийн эсийн эсрэг идэвхийг нэмэгдүүлдэг

3.   Эм бэлгийн эсийн амьдрах хугацааг богиносгодог

4.   Умайн гуурсны гүрвэлзэх хэвийн хөдөлгөөний эсрэг хөдөлгөөн үүсгэдэг.

Б.   Үр тогтох уед

1.   Умайн гуурсны гүрэлзэх хөдөлгөөн, умайн агшилтын байдал өөрчилдөг

2.   Умайн салстын иммун чанар өөрчлөгдөж хэсгийн дархлаа үүсэхээс гадна үжилгүй /халдваргүй/ үрэвсэл үүссэнээс умайн хөндийн макрофаг нэмэгдцэг.

3.   Умайн салстын фермент бодисын солилцооны ялгаралд өөрчлөлт ордог

4.   Умайн салст хугацаанаасаа өмнө шүүрэл ялгаруулж эхэлдэг. Умайн салстад үр хөврөл бэхлэгдэх боломжийг ингэж алдагдуулдаг.

Харин даавар агуулсан ерөндөгийн хувьд умайн хүзүүний сувгийн салст өтгөрүүлснээр эр бэлгийн эс нэвтрүүлэхгүй, умайн салстын нөхөн төлжилт удаашруулах, үр тогтолтыг дарангуйлах зэрэг нэмэгдэл сайн талууд илэрдэг.

Умайн ерөндөг тавих үед умай цоолох, бага аарцагийн эрхтний үрэвсэлийн өвчин үүсэх, биений юм хямрах, жирэмслэх зэрэг дутагдал ажиглагдана.

Хориглох заалт: А. Т у й л ы н- 1. жирэмсэн үед; 2. умай ба умайн хүзүүний хорт хавдар, урьдал үе; 3. шалтгаан тодорхойгүй умайн цус алдалт; 4. цочмог, дахисан бэлгийн замын халдвар; 5. зэст харшилтай зэрэг болно.

Б. Харьцангуй-1. Умайн гадуурхи жирэмслэлтээр хүндэрч байсан; 2. Умайн хөндий өөрчлөлттэй /гажиг хөгжил, умайн үр гэх мэт/; 3. Цус багадах өвчтэй; 4. Төрж байгаагүй, үргүйдэл; 5. Биеэ үнэлэгчид; 6. Дархлал идэвхжлийн эмчилгээ хийлгэж байгаа үед; 7. Цусны эмгэгтэй гэх мэт.

Ерөндөгийг тавих ба авах арга техник.

Ерөндөг тавихын өмнө эмэгтэйд бүх талын шинжилгээ хийж, эсрэг заалт байгаа эсэхийг тодруулдаг. Ерөндөгийг дуртай өдрөө тавьж болно гэх боловч ихэнх эмч нар биений юмны мөчлөгийн 4- 8 өдөрт тавих нь тохиромжтой гэж үздэг. Түүгээр ч зогсохгүй эхэс төрсний дараахан, төрсний дараа үеийн төгсгөлд, аборт хийсний дараахан ерөндөг тавьж болох өвөрмөц аргачиллууд боловсрогджээ.

Эмчийн гар, эмэгтэйн гадна, дотор эрхтэнг спирт, иодоор ариутгасны дараа ариун нөхцөлд хадгалагдсан ерөндөгийг задлан, зориулалтын тариурт байрлуулан умайн хөндийд тарихад ерөндөг тэнийж байрлалаа олж хэлбэрждэг. Умайн хүзүүний сувгийн гадна амсраар нарийн утас /сахал/ заавал цухуйлгаж орхино. Авахдаа нарийн утаснаас татаж авна.

Жирэмслэхээс хамгаалах механик, химийн бусад аргууд. Энэ аргуудад: эрэгтэйчүудийн: хурьцал завсарлах /ил дуусгах/, бэлгэвч; эмэгтэйчуудийн: эмгүй механик, үтрээний хаалт, умайн хүзүүний таглаа; эмтэй механик хаалтууд- үтрээний сэвсгэр хөвөнцөр бодис,эмэгтэй бэлгэвч, эр бэлгийн эс устгадаг бодис /спермицид/, биений юмны хуанли хөтлөх олон аргууд байдаг.

Ил дуусгах. Дур ханахаас өмнө эрэгтэйн бэлэг эрхтнээ үтрээгээс сугалж, эр үртэй шингэн /сун/-г гадуур гаргах аргыг урт удаан хугацаанд хэрэглэж ирсэн.

Бэлгэвч. 50-иад жилийн тэртээгээс каучукан резинээр хийж байсан бол одоо хонины нарийн, бүдүүн гэдэсний гялтан хальсаар 0,06 мм зузаантай хийж байна.

ДОХ болон бэлгийн замаар дамжин халдварладаг бусад өвчнөөс хамгаалах гаж нөлөөгүй, эмнэлгийн хяналтгүй ашиглах боломжтой, үнэ хямд, биедээ авч явахад хялбар зэрэг сайн талтай; мэдрэмж багасах, эвгүй мэдрэмж төрүүлэх, резин, тосонд харшил өгөх зэрэг ашиггүй талуудтай юм. Сүүлийн жилүүдэд 15 см урт, 7 см диаметртэй, бортгон хэлбэрийн, үтрээнд хийдэг эмэгтэй бэлгэвч хурдацтай дэлгэрч байна.

Үтрээний хаалт /өрц/. Цагирган хөвөөт хүрээнд бэхлэгдсэн хөндийт резинэн өрц маягийн хаалт юм. Түүнийг үтрээний арын хүнхрээ, умдаг ясны үеийн нумын ар хана хоёрын хооронд тулгаж тэвхдэж байрлуулна.

Умайн хузүуний таглаа. Резин, хатуувтар таглааг умайн хүзүүнд угладаг. Сүүлийн жилүүдэд левоноргестрел агуулсан таглаа, ноноксинол- 9 ялгаруулдаг үтрээний хаалт зэргийг хийж байна.

Эр бэлгийн эсустгадаг эм/спермицидүуд/. Үтрээнд буй эр бэлгийн эсийг бэлэг эрхтний дээд хэсэгт орохоос өмнө идэвхигүй болгодог химийн бодисууд юм. Найрлага янз бүр боловч ихэвчлэн 60-100 мг спермицид агуулсан тос, цэлцгий, хөөсрөгч бодис, хайлдаг лаа, хөөсрөгч шахмал, хөөсрөгч лаа, уусдаг гялгар цаас, сархинаган сэвсгэр бодис зэрэг хэлбэрээр хэрэглэдэг. Хөөсөрдөг шахмал, хайлдаг лаа зэрэг нь үтрээнд хийснээс хойш 10, уусдаг цаас 5-15 хормын дараа үтрээд тархаж, умайн хүзүүг хангалттай бүрхдэг.

Жирэмслэхээс хамгаалах мэс засал. Жирэмслэхээс хамгаалах мэс заслыг хуулиар зохицулах 4 төрлийн арга дэлхий дахинд мөрддөг. Үүнд: 1. Хуулинд тодорхой заагдсан; 2. Хуулиар хориглоогүй; 3. хууль бус хийгдсэн; 4. Хуулинд тодорхой тусгагдаагүй жирэмслэхээс хамгаалах сайн дурын мэс засал гэж ангилдаг. Хятад, Өмнөд Солонгос, Англи, АНУ, Энэтхэг зэрэг орнууд хуулиар хориглоогүй байхад Бирма, Сомали, Испани, Турк, Саудын Араб хуулиар хоргилсон, Францаар ярьдаг Африкийн улс, Дорнод Европын болон Латин Америкийн зарим орнууд «Бие махбодид санаатайгаар учруулсан» гэмтэл хэмээн үздэг, Лалын шашинтай улс орнууд уг үйлдлийг хуулиар хоргилдог.

Эмэгтэйчуудэд хийгдэх жирэмслэхээс хамгаалах мэс засал. Хэвлийн- минилапротоми, лапароскопи, үтрээний- кольпотоми, кульдоскопи, умайн хүзүүний- гистероскопи, битүү хүрэх, олон замаар, гуурсан хоолойн сувгийг оёж, цахилгаанаар түлж битүүлдэг.

Гуурсан хоолойн сувгийг мэс заслын аргаар боох, Мадленер, Учида, Померой, Ирвиний болон Фимбриектоми зэрэг олон аргаар хийдэг.

Эрэгтэйчуудэд хийх мэс засал /вазектоми/. Гагцхүү эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хамгаалах, олон төрөхөөс сэргийлж эрэгтэйчүүдийн үрийн сувгийг таслах /боох/ мэс заслыг, хэсгийн мэдээ алдуулалтын дор амбулаториор 5-15 хормын хугацаанд хялбархан хийдэг.

Бидний үзсэн жирэмслэхээс хамгаалах олон янзын аргууд нь гэр бүл төлөвлөлтийн зорилт хэрэгжүүлэхэд үндсэн үүрэг гүйцэтгэдэг юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2938470/0ac/trackback

profile

angella2010

2010.03.20 15:58:49
*.128.168.228

heregtei medeelel bna thanks^^

Myspace Comments
Myspace Comments
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347

hi hariulaach [1]

  • goch
  • 2010-03-20
  • Уншсан 892

Та ямар хүн бэ?

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 734

ҮГҮЙ ДЭЭ БҮГДЭД АНХААРУУЛЖ БАЙНА [5]

ELGEMSUU EREGTEI HUN BAIH [4]

ЭНЭ ГАДААД БҮСГҮЙ МОНГОЛ ЭР ХҮНД ДУРЛАЖЭЭ ХЭН ГЭЖ... [2]

Умайн хүзүүний хавдар гэж юу вэ?

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 2265

Burhan gedeg yag yu yum be? Elgemsuud [11]

yu gedeg bilee [2]

хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан Лирикос

  • chevon
  • 2010-03-20
  • Уншсан 608

Ханийн зурхай [1]

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 3039

Амаржсаны дараах vеийн эрvvл ахуй

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1243

НУУЦ АМРАГТАЙ БОЛОХ ГЭЭД БАЙГАА ... [5]

eejuudee helj ogooch [5]

Нялх хүүхэдтэй харьцах ёс

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1882

эхчүүдэд зөвлөж байна file [2]

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 915

hi busguichuudee setgelee huvaaltsaach [9]

  • engvv
  • 2010-03-20
  • Уншсан 1529

Жирэмсэн байх үед нойронд орох өөрчлөлт

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 939

Өндгөвчний үүрэг ажиллагаа

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 2033

Хүн хэдэн янзын энергитэй вэ? Та ямар эрч хүч энергитэй вэ?

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1358

Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө [1]

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1028

Хүүхэд чинь ханиад хүрвэл

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1382

Өөдрөг явахыг хvссэн хүн бvхэнд зориулсан 25 санамж

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1117

ТАНЫ ГОО САЙХАНД

ohidoo notebook awii

Emegteichvvdiin Sariin temdeg. Tsevershilt

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 9326

Турах дэвшилтэд аргууд

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 5521

Жирэмслэхээс хамгаалах аргууд [1]

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 4669

Нөхөргүй хүүхнүүдийн зовлон

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1334

tuslaarai hvmvvsee [1]

so-goor yu gedeg yum bol? [1]

  • NATSIST
  • 2010-03-20
  • Уншсан 996

Танайх ямар гэр бүл вэ?

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1187

sariin temdeg maani irdeggvi ee [5]

  • 오기
  • 2010-03-20
  • Уншсан 9064

Бүсгүй та өөрийгөө сонжоод үзээрэй

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 957

Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу?

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 773

Нярай хүүхдийн дасан зохицолт, асаргаа сувилгаа [1]

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 3619

Асуулт байнаа????? [4]

Энэ одоо хоол уу? [2]

Жирэмсэн эх та эрүүл байна уу

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1941

Содон барималууд ,,,,,

Хvvхдийн нэмэгдэл хоол [1]

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 1269

Хэн нь илүү адилхан байна сонирхоорой busguichuudee!!!!!

turmaar bn ????/ [4]

  • bum3
  • 2010-03-20
  • Уншсан 2053

Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй

  • 157359
  • 2010-03-20
  • Уншсан 999

jaahan unemshiltei yum hiihgui de.balain,,,,,, [2]

"120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

배너신청
자생병원

배너신청