Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Би одоо 29 настай. Нөхөр 7 настай хүүгийн хамт харийн оронд амьдарч байна. Нөхөртэйгөө энд танилцаж хүүхдээ ч энд төрүүлсэн. Уул нь би өөрийнхөө амьдралыг төгс төгөлдөр л гэж бодох юм. Санаа зовох зүйлгүй сайхан л амьдарч байна. Тэгсэн бусад хүмүүст тийм биш бололтой. 

Би гоо засалч эмч хүн. Нийт өрхийн орлогын 80%-ийг би бүрдүүлдэг. Эхнэр нөхрөөс илүү мөнгө олох нь байгалийн жамийг зөрчиж байгаа юм шиг л хүмүүс хандах юм. Нөхөр маань эгдүүцэж хүмүүс намайг эхнэрээрээ тэжээлгэж байгаа мэтээр хараад байна. Чи гэртээ суу! Тэртээ тэргүй миний цалингаар тураад ухчихгүй гэх мэт утга учир нь олдохгүй юм ярина. Ер нь яахаараа эмэгтэй хүн эрэгтэй хүний заавал доор нь байж авъяас чадвараа гаргах эрхгүй байдаг юм. Найз бүсгүйчүүд болохоор танай хар юм гэртээ л налайж байна уу? Чи ер нь гэрийн ажил, тогоо шанагтай зууралддаг уу? гэж тоглоом шоглоом ч юм шиг доромжлол ч юм шиг юм ярина. Гэр оронг эхнэр нь тэжээж эр нөхөр нь манах нь тийм байгалиас гажууд хэрэг үү?

Өө бас муу хүүг минь! Хэдий 7-хан настай ч хүү минь их хэрсүү ухаантай. Гэм нь жаахан дуугүй. Өөрийнхөө л юмыг хийгээд явах дуртай. Нилээн лавшруулж асууж, чангааж байж ярьдаг хүүхэд л дээ. Удмын гэмээр ийм зан надад, миний аавд байдаг юм. Харин ээж болохоор чи хүүхэд хар багаас нь зожигруулж байна. Хүндрээд сэтгэцэд нь нөлөөлнө. Гэр орондоо байхгүй нөхөр хүүхдээ халамжлахгүй гадуур дотуур шал дэмий юм хийж явах юм. Ажил амьдралаа зохицуулж сураарай хүүхэд минь! гэсэн. Гэмгүй номоороо л явж байгаа юм шүү дэ миний хүү чинь. Ямар юмных нь сэтгэц! Би хэдий орой бүр ярилцаад байдаггүй ч гэртээ амрах цаг гарах л юм бол хүүтэйгээ хамт байдаг. Ээжтэйгээ зөндөө удаан хамт баймаар байна уу? Ээжийгээ санадаг у? Ээжээсээ хүсэх зүйл байна уу? Одоо юу хиймээр байна гэх мэт би хүүгийнхээ саналыг байнга асууна. Хөндлөнгийн хүмүүсийн ярьж байгааг эс тооцвол хүү бид 2 сайхан л амьдарч байна.

Ингэхэд байна аа. Хүүхнүүдээ! Мэддэг чаддаг юмтай эмэгтэйчүүдэд гэрийн мухар сахих нь зохихгүй гэж би боддог. Яадаг юм. Хүү бид 2 л сэтгэл хангалуун байвал бусдын бухимдал тэр боож үхэх гээд байгаа зүйлс нь огт хамаагүй.

Яахав нөхөр хүү 2 минь надаар хааяа дутдаг байх. Намайг хааяа санадаг байх. Гэхдээ тэглээ гээд хойш нь татах биш сайхан ярилцаж нэг нэгнийгээ ойлгодог байх хэрэгтэй юм шиг. Харамсалтай нь хань ижилд маань эр хүний эм хүнээс илүү дээр байх ёстой гэсэн үзэл баримтал, орлогийн хэмжээ гэх мэт зүйлс илүү чухал бололтой.

Эхнэр нөхрийн байр суурийн талаар юу гэж бодож байгаагаа надад хэлж өгч туслаач!

Сүүлдээ би ажил ажил гээд үнэхээр гэрээ хаячихав у? Хүү минь дуугүй ганцаараа байх дуртай болсон нь надаас болов уу? Нөхөр минь ганцаардсандаа ийм шалтаг олж бухимдаж байна уу? гэж боддог болсон. Тэгээд энд зөвлөгөө авахаар захиа бичлээ.

Эсвэл би сайхан амьдарч! Гол нь эхнэр нөхрийн байр суурийн асуудлаас болоод л дээрхи хүндэрлүүд үүсэв үү? Би явал дээр вэ? Баярлалаа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2795245/eb3/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.15 21:55:52
*.5.101.162

АДИЛХАН  ӨМХИЙ  СОТОЙ ЗУРГААР СУУДАГ ГЭНЭН НЭГЭН БОЛ   ТЭГЭЭД Л ГЭРИЙН НЭРГҮЙ  ЗАРЦ....

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
배너신청
자생병원

배너신청