Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Тэвчээртэй байснаар том амжилтад хүрлээ
2010-03-11

Ням гаригийн үдэш найруулагч Кетрин Бигелоу “Hurt Locker” буюу “Шуурганы эзэн” киногоороо Оскарын түүхэнд шинэ хуудас нээв.

Тэрбээр Оскарын наадамд шилдэг кино найруулагчийн шагналын эзэн болсон анхны эмэгтэй болсон юм. Оскарын хамгийн хүндтэй шагналд тооцогддог “Шилдэг зураглал” болон “Шилдэг найруулагч” хоёроос гадна дахиад дөрвөн ч шагналыг хүртсэн Иракийн дайны сэдэвтэй “Hurt Locker” киноны найруулагч Кетрин тайзан дээр хоолой нь чичрэн байж “Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай агшин. Би энэ шагналаа Ирак, Афганистан болон дэлхийн өнцөг булан бүрт цэргийн алба хааж байгаа бүх хүмүүст зориулъя. Өөр юу гэж хэлэхээ ч сайн мэдэхгүй байна” хэмээн цугларсан олны сэтгэлийг хөдөлгөв. Кетрин Бигелоу Оскарын кино наадмын түүхэнд шилдэг кино найруулагчийн төрөлд нэр дэвшсэн дөрөв дэх эмэгтэй найруулагч юм. Энэ удаагийн наадамд түүний гол өрсөлдөгч нь “Аватар” киноны найруулагч, экс нөхөр Жеймс Камерон байсан билээ. Кетрин Бигелоу Оскарын наадамд оролцсоныхоо дараа “Moүie star” сэтгүүлд ярилцлага өгчээ.

-Таны бүтээсэн кино ийм амжилтад хүрнэ гэж бодож байв уу?
-Ингэж өндрөөр үнэлнэ гэж мэдээж төсөөлөө ч үгүй. Гэхдээ кино маань олон хүний таашаалд нийцэж, сонирхлыг татна гэж дотроо бодож байснаа нуухгүй ээ.

-2002 оноос хойш та томоохон кинонд төдийлөн ажиллаагүй гэхэд болно. Энэхүү киног хийх болсон шалтгаан юу байв? Яагаад дайны сэдвийг сонгох болсон юм бэ?
-Багдадад ажилласан сэтгүүлч Марка Боулын тэмдэглэл миний сонирхлыг ихээхэн татаж, кино хийхэд нөлөөлсөн. Тэрбээр мини илрүүлэгчийн отрядад ажиллаж байхдаа байлдааны талбарт болж буй бүх үйл явдлын талаар тэмдэглэл хөтлөж байсан юм. Дэлхий дээрх хамгийн осолтой, хүнд хэцүү ажил гүйцэтгэж байгаа хүмүүсийн талаар судлахыг би хүссэн. Иракт ихэнх нь сайн дураар ажиллахаар очсон шүү дээ. Тэдгээр хүмүүст ийм алхам хийхэд ямар зүйл нөлөөлсөн нь сонин санагдаж байлаа. Энэ бүхэн сонирхолтой кино болох байх гэж бодсон юм.

-Таныг “Шуурганы эзэн” киноны ажлыг эхлүүлэхээс өмнө Иракт судалгааны ажлаар очсон гэж сонссон? Тэр үеийн сэтгэгдэл?
-Биднийг очиход хэтэрхий аюултай гээд Багдад руу нэвтрүүлээгүй. Гэхдээ хилийн ойролцоох Форт-Ирвин цэргийн баазад мэргэн буучид, мини илрүүлдэг мэргэжлийн цэргүүдтэй биечлэн уулзах боломж олдсон юм. Дараа нь Кувейтын цэргийн баазад очин дэлбэрэх төхөөрөмж угсардаг мэргэжлийн хүмүүстэй уулзсан. Ингэж уулзсанаар олон хүний амь нас шалтгаалах шийдвэрийг гаргах эдгээр хүмүүсийн сэтгэл зүйн болон ажил үүргийн талаар тодорхой ойлголтыг би авч чадсан. Энэ бүхнийг л кинондоо илүү нарийн тодорхой, үзэгчдэд ойр харуулахыг зорьсон.

-Яагаад олны танил, алдартай жүжигчдийг киноныхоо дүрүүдэд сонгон, тоглуулаагүй юм бэ?
-Киног бодит амьдралд илүү дөхөм харуулах зорилготойгоор зориудаар залуу жүжигчдийг тоглуулсан юм л даа. Өөрөөр хэлбэл үзэгчдийн огт мэдэхгүй дүр төрхийг сонгосон юм. Гол дүрд тоглосон алдартай жүжигчид ихэнхдээ киноны төгсгөлд баатар болох нь нийтлэг байдаг шүү дээ. Харин би үүнээс зайлсхийж, киноны бүхий л үйл явдал урьдчилан тааварлахгүйгээр өрнөж байхаар хичээн ажилласан. Зураг авалтаас өмнө би Иракт дайчид, цэргүүдтэй уулзаж байхдаа л хэдийнэ киноны дүрүүдээ ямар харагдаж байхыг дотроо дүрсэлчихсэн байсан.

-Та зөвхөн кино тавилтаа ингэж нарийн бодсон юм чинь жүжигчдээ мөн л сайтар сонгосон биз?
-Тийм шүү. Гол дүрийн гурвыг би 800 гаруй жүжигчнээс сонгосон. Сонгон шалгаруулалтад оролцсон жүжигчид бүгд л нэг хэвийн санагдаж байлаа. Би дотроо уулзаж, ярилцсан цэргүүдийн дүр төрхийг төсөөлөн, түүндээ тааруулан сонгохыг хичээж байв. Тэгээд миний сонгосон гурван жүжигчин эрчимжүүлсэн цэргийн бэлтгэл хийсэн. Гэхдээ тэд кино зураг авалтын үеэр байнгын цэргийн бэлтгэлтэй байсан. Форт-Ирвин, Форт-Худ гээд цэргийн томоохон баазуудад зураг авалт явагдаж байхад гол дүрийн жүжигчдийг мэргэжлийн хүмүүс бэлтгэж байлаа. Тэдгээр жүжигчид одоо мини илрүүлэх ажилд туршлагатай, чадварлаг болсон шүү/инээв/.

-Кино зураг авалтыг жинхэнэ дайны талбар дээр авсан юм байна шүү дээ. Зураг авалтын үеэр содон сонирхолтой үйл явдал болж байв уу?
-”Шуурганы эзэн” киноны зураг авалтыг 2007 оны зун Йордан, Иракийн хил дээр авсан юм. Биднийг зураг авч байхад эргэн тойронд жинхэнэ дайн өрнөж байлаа. Зураг авалтын баг руу хэд хэдэн удаа гал нээж байсан. Бид үүнийг хальсанд буулгаж, киноны нэг хэсэгт оруулснаар киног илүү хурц шийдэлтэй болгож чадсан. Кино багийнхан өөрсдийн биеэр дайныг мэдэрсэн дээ.

-”Шуурганы эзэн” кино хамгийн бага өртгөөр бүтээгдсэн киногоор тодорхойлогдсон?
-Зураг авалтын техник төхөөрөмж, жүжигчдийн нүүр будалтын хэсэг гээд бүх зүйл ердөө цэргийн нэг л том майханд багтсан. Дайн тулааны жинхэнэ талбар дээр ажилласан бид нарт олон зүйл тийшээ аваачих боломж ч байгаагүй юм. Зураг авалтын үеэр цэргүүдийн дүрд тоглох жүжигчдийн нүүрийг будах ч шаардлага бараг гараагүй гэхэд болно. Халуун агаар, элс шороо гээд нөхцөл байдал нь жүжигчдийн нүүрийг “хувиргаж” байлаа. Мөн жүжигчдийн хувцас гэхэд л баазаас жинхэнэ цэргийн хувцас олгосон юм. Ингээд бодохоор өртөг ямар гарах нь тодорхой шүү дээ. Их хэмжээний хөрөнгө зарцуулахгүйгээр нөхцөл байдалд зөв тохируулснаар сайн кино бүтээж болно гэдгийн жишээ “Шуурганы эзэн” кино юм.

-Таны хувьд кино, найруулагч гэдэг?
-Кино бол аяз, харин үзэгчдийн сэтгэл хөдлөл “хөгжмийн зэмсэг”. Найруулагч гэдэг хүн бүрийн дотоод ертөнц дэх сэтгэл хөдлөлийн тэр олон өнгө чавхдасыг эгшиглүүлж нэгэн бүхэл аязыг зохиогч нь юм.

-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөө?
-Одоогоор тодорхой төлөвлөгөө байхгүй байна. Нэг киноны зохиол эхлүүлээд байгаа. Гэхдээ кино бүтээхэд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Би тэвчээртэй байж томоохон амжилтад хүрч болдгийг ойлгож мэдэрлээ. Тэгэхээр хэсэг хугацааны дараа цоо шинэ бүтээлээрээ үзэгчидтэй дахин уулзах болно.

Э.Оджаргал /Улаанбаатар таймс/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2899625/aa0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청