Moderator: mgl_300
Тэвчээртэй байснаар том амжилтад хүрлээ
2010-03-11

Ням гаригийн үдэш найруулагч Кетрин Бигелоу “Hurt Locker” буюу “Шуурганы эзэн” киногоороо Оскарын түүхэнд шинэ хуудас нээв.

Тэрбээр Оскарын наадамд шилдэг кино найруулагчийн шагналын эзэн болсон анхны эмэгтэй болсон юм. Оскарын хамгийн хүндтэй шагналд тооцогддог “Шилдэг зураглал” болон “Шилдэг найруулагч” хоёроос гадна дахиад дөрвөн ч шагналыг хүртсэн Иракийн дайны сэдэвтэй “Hurt Locker” киноны найруулагч Кетрин тайзан дээр хоолой нь чичрэн байж “Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай агшин. Би энэ шагналаа Ирак, Афганистан болон дэлхийн өнцөг булан бүрт цэргийн алба хааж байгаа бүх хүмүүст зориулъя. Өөр юу гэж хэлэхээ ч сайн мэдэхгүй байна” хэмээн цугларсан олны сэтгэлийг хөдөлгөв. Кетрин Бигелоу Оскарын кино наадмын түүхэнд шилдэг кино найруулагчийн төрөлд нэр дэвшсэн дөрөв дэх эмэгтэй найруулагч юм. Энэ удаагийн наадамд түүний гол өрсөлдөгч нь “Аватар” киноны найруулагч, экс нөхөр Жеймс Камерон байсан билээ. Кетрин Бигелоу Оскарын наадамд оролцсоныхоо дараа “Moүie star” сэтгүүлд ярилцлага өгчээ.

-Таны бүтээсэн кино ийм амжилтад хүрнэ гэж бодож байв уу?
-Ингэж өндрөөр үнэлнэ гэж мэдээж төсөөлөө ч үгүй. Гэхдээ кино маань олон хүний таашаалд нийцэж, сонирхлыг татна гэж дотроо бодож байснаа нуухгүй ээ.

-2002 оноос хойш та томоохон кинонд төдийлөн ажиллаагүй гэхэд болно. Энэхүү киног хийх болсон шалтгаан юу байв? Яагаад дайны сэдвийг сонгох болсон юм бэ?
-Багдадад ажилласан сэтгүүлч Марка Боулын тэмдэглэл миний сонирхлыг ихээхэн татаж, кино хийхэд нөлөөлсөн. Тэрбээр мини илрүүлэгчийн отрядад ажиллаж байхдаа байлдааны талбарт болж буй бүх үйл явдлын талаар тэмдэглэл хөтлөж байсан юм. Дэлхий дээрх хамгийн осолтой, хүнд хэцүү ажил гүйцэтгэж байгаа хүмүүсийн талаар судлахыг би хүссэн. Иракт ихэнх нь сайн дураар ажиллахаар очсон шүү дээ. Тэдгээр хүмүүст ийм алхам хийхэд ямар зүйл нөлөөлсөн нь сонин санагдаж байлаа. Энэ бүхэн сонирхолтой кино болох байх гэж бодсон юм.

-Таныг “Шуурганы эзэн” киноны ажлыг эхлүүлэхээс өмнө Иракт судалгааны ажлаар очсон гэж сонссон? Тэр үеийн сэтгэгдэл?
-Биднийг очиход хэтэрхий аюултай гээд Багдад руу нэвтрүүлээгүй. Гэхдээ хилийн ойролцоох Форт-Ирвин цэргийн баазад мэргэн буучид, мини илрүүлдэг мэргэжлийн цэргүүдтэй биечлэн уулзах боломж олдсон юм. Дараа нь Кувейтын цэргийн баазад очин дэлбэрэх төхөөрөмж угсардаг мэргэжлийн хүмүүстэй уулзсан. Ингэж уулзсанаар олон хүний амь нас шалтгаалах шийдвэрийг гаргах эдгээр хүмүүсийн сэтгэл зүйн болон ажил үүргийн талаар тодорхой ойлголтыг би авч чадсан. Энэ бүхнийг л кинондоо илүү нарийн тодорхой, үзэгчдэд ойр харуулахыг зорьсон.

-Яагаад олны танил, алдартай жүжигчдийг киноныхоо дүрүүдэд сонгон, тоглуулаагүй юм бэ?
-Киног бодит амьдралд илүү дөхөм харуулах зорилготойгоор зориудаар залуу жүжигчдийг тоглуулсан юм л даа. Өөрөөр хэлбэл үзэгчдийн огт мэдэхгүй дүр төрхийг сонгосон юм. Гол дүрд тоглосон алдартай жүжигчид ихэнхдээ киноны төгсгөлд баатар болох нь нийтлэг байдаг шүү дээ. Харин би үүнээс зайлсхийж, киноны бүхий л үйл явдал урьдчилан тааварлахгүйгээр өрнөж байхаар хичээн ажилласан. Зураг авалтаас өмнө би Иракт дайчид, цэргүүдтэй уулзаж байхдаа л хэдийнэ киноны дүрүүдээ ямар харагдаж байхыг дотроо дүрсэлчихсэн байсан.

-Та зөвхөн кино тавилтаа ингэж нарийн бодсон юм чинь жүжигчдээ мөн л сайтар сонгосон биз?
-Тийм шүү. Гол дүрийн гурвыг би 800 гаруй жүжигчнээс сонгосон. Сонгон шалгаруулалтад оролцсон жүжигчид бүгд л нэг хэвийн санагдаж байлаа. Би дотроо уулзаж, ярилцсан цэргүүдийн дүр төрхийг төсөөлөн, түүндээ тааруулан сонгохыг хичээж байв. Тэгээд миний сонгосон гурван жүжигчин эрчимжүүлсэн цэргийн бэлтгэл хийсэн. Гэхдээ тэд кино зураг авалтын үеэр байнгын цэргийн бэлтгэлтэй байсан. Форт-Ирвин, Форт-Худ гээд цэргийн томоохон баазуудад зураг авалт явагдаж байхад гол дүрийн жүжигчдийг мэргэжлийн хүмүүс бэлтгэж байлаа. Тэдгээр жүжигчид одоо мини илрүүлэх ажилд туршлагатай, чадварлаг болсон шүү/инээв/.

-Кино зураг авалтыг жинхэнэ дайны талбар дээр авсан юм байна шүү дээ. Зураг авалтын үеэр содон сонирхолтой үйл явдал болж байв уу?
-”Шуурганы эзэн” киноны зураг авалтыг 2007 оны зун Йордан, Иракийн хил дээр авсан юм. Биднийг зураг авч байхад эргэн тойронд жинхэнэ дайн өрнөж байлаа. Зураг авалтын баг руу хэд хэдэн удаа гал нээж байсан. Бид үүнийг хальсанд буулгаж, киноны нэг хэсэгт оруулснаар киног илүү хурц шийдэлтэй болгож чадсан. Кино багийнхан өөрсдийн биеэр дайныг мэдэрсэн дээ.

-”Шуурганы эзэн” кино хамгийн бага өртгөөр бүтээгдсэн киногоор тодорхойлогдсон?
-Зураг авалтын техник төхөөрөмж, жүжигчдийн нүүр будалтын хэсэг гээд бүх зүйл ердөө цэргийн нэг л том майханд багтсан. Дайн тулааны жинхэнэ талбар дээр ажилласан бид нарт олон зүйл тийшээ аваачих боломж ч байгаагүй юм. Зураг авалтын үеэр цэргүүдийн дүрд тоглох жүжигчдийн нүүрийг будах ч шаардлага бараг гараагүй гэхэд болно. Халуун агаар, элс шороо гээд нөхцөл байдал нь жүжигчдийн нүүрийг “хувиргаж” байлаа. Мөн жүжигчдийн хувцас гэхэд л баазаас жинхэнэ цэргийн хувцас олгосон юм. Ингээд бодохоор өртөг ямар гарах нь тодорхой шүү дээ. Их хэмжээний хөрөнгө зарцуулахгүйгээр нөхцөл байдалд зөв тохируулснаар сайн кино бүтээж болно гэдгийн жишээ “Шуурганы эзэн” кино юм.

-Таны хувьд кино, найруулагч гэдэг?
-Кино бол аяз, харин үзэгчдийн сэтгэл хөдлөл “хөгжмийн зэмсэг”. Найруулагч гэдэг хүн бүрийн дотоод ертөнц дэх сэтгэл хөдлөлийн тэр олон өнгө чавхдасыг эгшиглүүлж нэгэн бүхэл аязыг зохиогч нь юм.

-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөө?
-Одоогоор тодорхой төлөвлөгөө байхгүй байна. Нэг киноны зохиол эхлүүлээд байгаа. Гэхдээ кино бүтээхэд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Би тэвчээртэй байж томоохон амжилтад хүрч болдгийг ойлгож мэдэрлээ. Тэгэхээр хэсэг хугацааны дараа цоо шинэ бүтээлээрээ үзэгчидтэй дахин уулзах болно.

Э.Оджаргал /Улаанбаатар таймс/

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211373
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239292
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366730
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365272
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524295
12126 hi busguichuudee asuuya [1] b7***u Mar 11, 2010 1017
12125 ХЭРВЭЭ ХҮҮТЭЙ БОЛ БҮГД АНХААРААРАЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 11, 2010 810
12124 평택 hot bolon oirhon kargo bnu [2] uybn Mar 11, 2010 816
12123 Эрэгтэй дотуур хувцасны шинэхэн загваруудаан орж үзээрэй зарим нь арай л юмаа ккк [6] Маралгоо Mar 11, 2010 1153
12122 oroi yamar hool hiidgiin bilee................................ [2] tengis999 Mar 11, 2010 3989
12121 gar utas??? [2] mende Mar 11, 2010 894
12120 bvsgvichvvdee asuuya [2] bolor-tuya Mar 11, 2010 820
12119 Шинэ дугаар ирсэн тул та яарагтун http://www.suprassist.com/gmobile/index.php sussana Mar 11, 2010 589
12118 Хүний шүдэнд ямар хүнс хортой вэ? Юу сайн бэ? tengis999 Mar 11, 2010 969
12117 Алим идэцгээе [31] tengis999 Mar 11, 2010 2717
12116 shuudangaar ilgeemj yabuulah.,,,,,,,,,,,,, [3] tengis999 Mar 11, 2010 783
12115 Ж-Мобайл аас нэгжний урамжуулал зарлаж байна. http://www.suprassist.com/gmobile/index.php bambinaa Mar 11, 2010 574
12114 Eejuuded : eregtei huuhedtei bol anhaaraarai !!! [9] Ялгуун_08 Mar 11, 2010 1641
12113 평택 hot bolon oirhon kargo bnu uybn Mar 11, 2010 616
12112 AMORE~~ HERA фирмийн өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна file jiimiis Mar 11, 2010 752
12111 hi huuhedee yavuulsan eejuudees [3] cdkeycrack Mar 11, 2010 865
12110 AMORE~~ HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file jiimiis Mar 11, 2010 824
12109 eejuudee asuuyaa [3] molor2010 Mar 11, 2010 982
12108 Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын асуулт, хариулт file [3] ӨДРИЙН МЭНД Mar 11, 2010 1506
12107 helloo ahuuya [2] essetb Mar 11, 2010 820
12106 hiisber hiilgesen humuusees asuuya [2] hongoroooo Mar 11, 2010 1118
12105 hi huuhed yavuulhad yu hereg boloh bol [2] cdkeycrack Mar 11, 2010 1025
12104 hi gertee hoshig songoh gesiimaa [4] dior_875 Mar 11, 2010 5252
12103 HELLO-goos ASUUYA [2] MR ESUDER Mar 11, 2010 822
12102 Erdene bayariig haij bna milkinmilk Mar 11, 2010 532
12101 eejuud bolon busguichuudees asuuh ni [3] gteba Mar 11, 2010 983
12100 마임 [1] lg123 Mar 11, 2010 838
12099 ХҮМҮҮСЭЭ БИ БОЛОХОО БАЙЛАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 11, 2010 687
12098 ЯАХУУ БОДООД САНАЛАА ХЭЛЭЭРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 11, 2010 659
12097 ХУРДХАН ХЭЛЭЭД ӨГ Л ДӨӨ ГУЙЖ БАЙНА [4] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 11, 2010 1061
12096 МОНГОЛ ХҮН СОЛОНГОСТ ИЙМЭРХҮҮ Л ХЭЦҮҮ БАЙНА ДАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 11, 2010 948
12095 СОЛОНГОСТ АНХААРААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 11, 2010 1144
12094 Монголд анх машин хэзээ орж ирсэн бэ? tengis999 Mar 11, 2010 1002
12093 VНЭГҮЙ ИНТЕРНЕТ,VНЭГҮЙ ИРГЭНИЙ УТАС,МОНГОЛД ТААРДАГ LCD-TV,COMPUTER,NOTEBOOK,G-MOBILE ДУГААР *СОЛОНГОСЫН НОМЕР НЭГ ИНТЕРНЕТИЙГ ЭНДЭЭС. ORIGINAL SHOES *Эрх~Oрчлoн* Mar 11, 2010 629
» Тэвчээртэй байснаар том амжилтад хүрлээ Унаагаар үйлчлэнэ. Mar 11, 2010 915
12091 MONGOLCHUUDAA!!!!!!!!!!!!!!! mongolmarket Mar 11, 2010 583
12090 солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын ................. [3] MR ESUDER Mar 11, 2010 859
12089 bvsgvichvvdees asuuya [2] munkhuush Mar 11, 2010 1033
12088 yaraltai helj ogooch busguichuudee [2] saraa123 Mar 11, 2010 759
12087 hello-goos asuuya [1] niba Mar 11, 2010 691
12086 Ээжүүдээ хэлж өгнө үү? [9] 2911 Mar 11, 2010 1528
12085 talh barigch???? [6] **eegii** Mar 11, 2010 3420
12084 orchuulaad uguuch [1] sormuusmaa Mar 11, 2010 634
12083 Mongol butsana.... ikhmurun Mar 11, 2010 514
12082 emegtei hunii dotooj jiriin hubtsas bish [1] tengis999 Mar 11, 2010 2112
배너신청
자생병원

배너신청