Moderator : Ixus
Бичлэгийн тоо 13

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Оюутолгойн ашигт малтмалыг ашиглах асуудлаар "Рио Тинто" болон "Айвенхоу майнз"-ын хамтарсан багтай хэлэлцээр хийж байна. Харин "Тавантолгой" төслийн хувьд БНСУ-ын "КОРЕС" байгууллагын ахалж байгаа тус улсын 11 компанийн консорциум, ОХУ-ын гурван консорциум, АНУ-ын "Пибоди энержи", Японы "Мициу", "Иточу", "Сожиц", Энэтхэгийн "Жиндал Стиил энд Поавер", Бразилийн "Вале", Хятадын "Шинхуа энержи" компанийн төлөөлөгчид саналаа ирүүлсэн. Тэдгээрийн саналыг ажлын хэсэг судалж байгаа. Энэ нь Засгийн газраас ард түмэнд өгсөн мэдээлэл. Иргэд эдгээрийн аль нэгтэй Засгийн газар гэрээ байгуулж, бидний амьдрал удахгүй дээшилнэ хэмээн итгэж хүлээж байна. Монголчууд хямралын үед дээрх компаниудын аль нэгийг сонгож баялгаа хурдхан ашиглаж эхлэхгүй бол үнэгүйдсэн дээрээ улам үнэгүйдэх болно гэдгийг ойлгосон. Ийм үед Засгийн газар хуралдаанаараа БНХАУ-аас 300 сая ам.долларын зээл авахаар ярьж эхэлсэн нь хүн бүхний анхаарлыг татаж байна. Тэгээд ч Хятадын талтай энэ талаар тохиролцоонд хүрэхээр Засгийн газраас гэрээ хэлэлцээр хийх ажлын хэсэг гаргаж, ахлагчаар нь Шадар сайдыг томилжээ. Гурван зуун сая ам.доллар. Энэ нь монголчуудын хувьд өмнө нь авч байсан гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаас хамгийн их нь юм. Тиймээс энэ тоог сонссон монголчуудын хувьд гайхах, баярлах нь зэрэгцсэн гэхэд хилсдэхгүй. Хямралын үед бие биедээ сайхан сэтгэлээр туслах нь сайн хэрэг хэдий ч монголчууд хятадуудыг хариутай бол бариутай гэсэн зарчмаар ажилладгийг нь мэддэг. Тиймээс учир мэдэх хүмүүс их мөнгөний хариуд юу авах бол гэхчлэн болгоомжилж байгаа. Болгоомжлол оройтжээ. Асуудал хятадуудын талд нэгэнт шийдэгдэж байгаа бололтой. Уул уурхай, зам барилга, эрчим хүч гээд улсдаа дээгүүрт бичигддэг Хятадын "Шинхуа энержи" группыг Тавантолгойд оруулахаар тохиролцож байгаа аж. Уг нь "Шинхуа энержи" групп эртнээс Тавантолгойн хүрэн нүүрсний орд газрыг ашиглахад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Тэгээд ч ордыг хэдэн жилийн хугацаанд, ямар аргаар ашиглаж, хичнээн хувийн ашиг авах, дэд бүтцийг хэрхэн барьж байгуулах зэрэг бүх талын судалгааг хийснээ Засгийн газарт мэдэгдэж. Түүгээр ч зогсохгүй Хятадын хилээс нааш манай улс руу татах төмөр замынхаа ажлыг эхлүүлсэн гэдгийг эх сурвалж нотолж байна. Үүнээс үүдээд Тавантолгойн ордыг ашиглах төмөр замаас эхлээд эрчим хүч, барилга байгууламж зэрэг бүхий л асуудлыг тэд зохицуулах бололтой. Ажиглагчид Тавантолгойн хүрэн нүүрсний ордод Хятад улсын ашиг сонирхол давамгайлахгүй байх нь манай улсад өгөөжтэй болохыг хэлж буй. Хэдийгээр Оюутолгой, Тавантолгойн ордод чамгүй хэдэн консерциум хөрөнгө оруулахаар улайрч байгаа ч хямрал тэдгээр улсыг тойрохгүй нь лавтай. Тиймээс л Хятадын тал дээрх ордод илүү эрхтэй оролцох нь гэсэн хардлага төрүүлж байна. Засгийн газар Хятадаас зээлэх гурван зуун сая ам.долларынхаа хоёр зуун саяыг нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтэд, нэг зуун саяыг нь банк, санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар Засгийн газар Хятадын талтай яг таг тохиролцчихсон юм үгүй. Асуудал яриа төдий байгаа. Энэ байдал ч хэсэг хугацаанд үргэлжлэх аж. Учир нь Хятадын тал гурван тэрбум ам.доллараа Тавантолгойн орд газартай дүйцүүлж байгааг нь эх сурвалж нуугаагүй. Учир нь дээрх зээл өнгөрсөн хориод жилийн хугацаанд Монгол Улсын гадаадаас авч байсан зээл тусламжийн хэмжээтэй бараг л ойртож очиж байгаа аж.

profile

Manaach01B

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1221237/3b9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62914
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
13 Яаж хүмүүсийг ятгаж, өөртөө итгүүлэх вэ? id:mglclub 2009-02-02 9576
12 Хэрхэн Anti-virus-ийн програмыг үнэлэн дүгнэх вэ? id:mglclub 2009-02-02 10302
11 Нууцлагдсан файлыг компьютераас хэрхэн харах вэ? id:mglclub 2009-02-02 9748
10 Power Point Presentation-д хэрхэн үнэгүй дуу оруулах вэ? id:mglclub 2009-02-02 12087
9 Хэрхэн онлайн хаягт цорын ганц нууц үг бүтээх вэ? id:mglclub 2009-02-02 9111
8 Бизнес явуулдаг хүн бүрийн мэдэх ёстой маркетингийн мэдлэг id:mglclub 2009-02-02 9546
7 Хэдэн бор тєгрєгєєр яах ч юм билээ дээ [3] id:mglclub 2009-02-02 9077
6 Манай улсад xapaa хяналтгvй хvvхдийн тоо эрс цєєрч, нийслэл хотод бараг харагдахаа больсон гэж хэлж болно. [4] id:mglclub 2009-02-02 9758
5 БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов ?? id:mglclub 2009-02-02 9735
4 Хямралын эсрэг хамтдаа тэмцье !!!!!!! id:mglclub 2009-02-02 9529
» Хятадууд Тавантолгойг 300 сая ам.доллартайгаа дүйцүүлж эхлэв id:mglclub 2009-02-02 8814
2 Асашёорюу аварга ерөнхийлөгч болно гэжээ [5] id:mglclub 2009-02-01 8690
1 2008 onii ZALUUCHUUD HUUHDUUDIIN TOGLOOMNII WEB SITE OCHIDOR NEEGDLEE id:mglclub 2009-02-01 12791
배너신청
자생병원

배너신청