Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

Импортоор орж ирж буй автомашины онцгой албан татварыг нэмэх хуулийн төсөл өргөн баригдаж байгаа юм байна. Батлагдах аваас машины үнэ өсөх нь. Бүр тамтаггүй өсөх нь. Арван саятай байгаад ч аксент авч унахад хэцүү болох нь. Нэмж буй шалтгааны нийтлэг тайлбар нь ийм юм билээ л дээ. Хуучин муу машин олноор орж ирээд утаа нь Улаанбаатрынхныг багтраачих гээд байна ш дээ гэж. Тийм л юм бол халуун зунаар энэ хот машиныхаа утаанд манарах нь яагаав. Цэв цэлмэгхэн тэнгэр дор нийслэлдээ бид зусдаг биз дээ. Сангийн яамнаас санаачилсан гэх энэхүү хуулийн төсөл үнэндээ данхайж дийлдэхээ байсан төсвийн цоорхойгоо нэмэх гэсэн үү, нэгэнт хаяанд ирсэн сонгуулийн мөнгөө босгох нэг арга нь ч юм бил үү хэн мэдлээ. Нэмлээ нэмлээ гээд төсөвт орж ирэх мөнгө нь зайлуул 10.5 тэрбум төгрөг юм байна лээ. Ц.Чимэдцэрэн казинодоод дуусгачихдаг мөнгөнөөс бага байгаа биз дээ. Гэхдээ автомашины импорт өнөөдрийн хэмжээний байгаа тохиолдолд 10.5 тэрбум нь орох юм. Татвар нэмчих юм бол импорт багасна. Үнэ өндөртэй машинд ядуухан байгаа монголчууд хүчрэхгүй. Тийм болохоор худалдаа эрс багасна. Тэр 10 тэрбум таван тэрбум л болно. Иймхэн юмны төлөө л импортын автомашины онцгой албан татварыг нэмэх гээд байна шүү дээ, та нар. Гол нь та бүхний энэ санаанаас хэдэн зуун хувь илүү эрх ашиг байна. Тэр бол ард түмэн. Монгол Улс залуусын орон. Тэдгээрийн мөрөөдөл байр, машин. Энэ хоёртой болчиход уу, энэ улс орны төлөө юу ч хийхэд бэлэн хөдөлмөрлөж байгаа хүмүүс шүү дээ. Тэр мөрөөдөл рүү нь эрхэм гишүүд ус цацахгүй байлгүй дээ. Гэхдээ та нарын зовлонг бас ойлгож байна. Ийм жижигхэн асуудал ярьж байдаг гэж зарим нэг нь хэлэх байх. Тэдэнд жижигхэн асуудал гэдэг нь ойлгомжтой. Учир нь тэдний унадаг машин чинь зүрхний өвчтэй таван хүүхдийн амийг аварчхаар үнэтэй. Эхнэр нь болохоор дөрвөн хүүхдийн амь аварчхаар үнэтэйг унаж байгаа. Хүүхдүүд чинь болохоор гурван хүүхдийн амь насыг аварчхаар тийм л үнэтэй машинууд хэрэглэцгээдэг л дээ. Ойрмогхон зурагтаар харсан биз дээ. "20 сая төгрөг байвал хоёр настай хонгор үрийнхээ амийг аварчхаж болмоор байна. Туслаач монгол ах дүүс минь" гэж. Эмгэнэлтэй нь Төмөр замд амьдардаг тэр хоёр залуу хонгор үрээ сая алдчихсан гэнэ лээ. Хорин сая нь олдоогүй юм шиг байна лээ. Уг нь бол тэр 20 сая нь наад захын Л.Гүндалай гишүүний бугуйнд явдаг цагны үнэ л дээ. Гишүүний бугуйн цаг 20 гаруй мянган долларын үнэтэй юм байгаа юм. Өгчихөд л амийг нь аварчхаж болох зүйл. Гэхдээ гишүүнийг баалсан хэрэг биш шүү. Та бүхэн ийм л тэнгэрийн амьтад болохоор Монголын залуусын хоёр хүслийнх нь нэгд ядаж битгий саад хийгээрэй гэж л хэлэх гэсэн юм. Хийчихэж мэдэх, борог амьдралаас тасарсан хүмүүс шүү гэж сануулах гэсэн хэрэг. Хүслийн тухай хэлэхэд эрхэм гишүүн та гудманд алхаж яваа захын залуугаас асуугаарай, таны ойрын хүсэл юу байна вэ гэж. Түгдрэлгүйгээр "Байр, машинтай болох" гэж залуус хэлэх вий.

Баахан амьдралын жишээ ярьчихлаа. Импортын машины онцгой албан татварыг нэмэхээ түр азнаач гэсэн санааны албан ёсны байр сууриа илэрхийлье. Юманд бас учиртай хандах хэрэгтэй. Татвар нэмж болно. Бололгүй яахав. Ерөөсөө ачааллаа дийлэхээ больсон хотын замыг бодоход, бүрэн бус техник хэрэгслийн аюулгүй байдлыг бодоход, утаа баагиулаад давхиж яваа машиныг харахад үнэндээ уур хүрдэг юмаа. Ийм юм унаж явах гэж дээ гэж. Хүн алчихвал яана гэж. Тэгэхээр тэр нэг хуулийн төслийнхөө өмнө авч хэрэгжүүлэх арга хэмжээ байна. Эхлээд одоо явж буй автомашинуудын техникийн нөхцөл байдалд тавих хяналтаа бодитойгоор сайжруулъя. Жилд нэг удаа үзлэг шалгалт хийх бус улирал тутам болгох хэрэгтэй. Нүдэн дээр салж унах шахан салгалж явааг нь засуулах, эсвэл шууд устгуулах хэрэгтэй. Татвар нэммээр санагдаад байгаа бол бага багаар, тодорхой үе шаттай, ард түмэн болон бизнес эрхлэгчдийн нуруун дээр тусах ачааллыг бодолцож хуулиа хийх хэрэгтэй дээ.

Хуулийн төсөлд автомашиныг үйлдвэрлэсэн оноор нь ялгаварлан татвар нэмэх тухай тусгагдаад байгаа юм. Манайд орж ирж буй машины дийлэнх нь 2001, 2002 оных. Яг өнөөдрийн төслөөр 2002 онд үйлдвэрлэгдсэн машин хөгшиндөө орж татвар өндөр тогтоогдоно. Машинд тавигдах экологийн шаардлага гэж байна. Тэгвэл 2002 онд үйлдвэрлэгдсэн автомашины экологийн шаардлага Европын Евро-3 буюу өнөөгийн ихэнх оронд мөрдөж байгаа шаардлагатай таардаг байна. Тийм болохоор манайд явж буй 2002 оны тэрэгнүүд засвар үйлчилгээ, шаардлагатай зүйлсийг хийгээд унахад хүрээлэн буй орчиндоо учруулах хохирол нь тогтоогдсон хэмжээнээс хэтрэхгүй юм билээ шүү. Давтан хэлэхэд үзлэг шалгалтаа л чанартай, тодорхой хугацааны давтамжтай хийчихэж суръя, Ийм ийм юмаа эхлээд эмхэлж цэгцэлж авсны дараа импортын автомашины онцгой албан татварыг нэмэх эсэхээ ярилцвал яасан юм бэ. Энэхүү хуулийн төслийг Сангийн яам, Сангийн сайд С.Баярцогт өлгүүхэн түлхэж байгаа нь тодорхой. Дэмжиж буй бас бус гишүүд ч бий биз. Өрхийн маань орлого тэрбумаар яригдана гэж шулуухан хэлдэг С.Баярцогт гишүүнд бол энэхүү хуулийн төслийг батлуулахад бодох юм байхгүй биз. Ингээд та бүхэнд одоо хийгээд он гараад өөрчлөгдөж мэдэх машины үнийн ялгааг хүснэгтээр харуулъя.

 

Өнөөдөр мөрдөж байгаа татварын хэмжээ

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /смЗ/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ    ам.доллароор

 

Үйлдвэрлэснээс хойш хугацаа

0-3 жил

4-9 жил

10-аас дээш жил

1500 хүртэл

500

1000

2000

1501-2500

1500

2000

2000

2501-ээс дээш

2000

2500

4000

Шинээр оруулж буй хуулийн төсөл

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 д хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

"6.3 Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /смЗ/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/                                  

 

үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1

1500 ба түүнээс доош

500

1000

2000

4000

2

1501-2500

1500

3000

6000

12000

3

2501-3500

2000

4000

8000

16000

4

3501 -аас дээш

3000

6000

12000

24000

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3879078/1e3/trackback

AMIDRALAA GEJ ......

2010.11.19 14:05:35
*.200.68.161

tsaaduul  chin zun bolhoor tal tal tiishee jargaad yavchihdag bolhoor hotod utaa yamar baidgiig meddeggui baihoo

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62919
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
6158 incheonii yeonsudung yyeonsu 2010-11-15 962
6157 yag odoo gansuh69 2010-11-15 1060
6156 shuleg udaan_88 2010-11-14 10460
6155 odoo tsug suuj uuh ohin bnuu utas 01057879907 warcraft 2010-11-14 878
6154 taniltsii busguichuudee 26tai zaluu d_duulga@yahoo.com duulgaa 2010-11-14 976
» Мөнгө цуглуулж буй анд минь машин авах чинь лөөлөө болж мэдэх нь [1] help2010 2010-11-14 1689
6152 ••••►TvCocktail••••Дурлахаараа Би•••• ...(◕‿◕。 2010-11-14 983
6151 ♥♥_____Хайрын өртөө_____http://sl.glitter-graphics.net/pub/1008/1008945auujp8uw2h.gif [2] ...(◕‿◕。 2010-11-14 2232
6150 taniltsii bvsgvi mini odorshono 2010-11-14 984
6149 taniltsii bvsgvi mini odorshono 2010-11-14 905
6148 xaluunaas xaluun gants bie busgui bna busguibi 2010-11-14 2218
6147 taniltsay ohidoo [1] noen naara 2010-11-14 1141
6146 35-40 bvsgvi tanitai bucheon 2010-11-14 1190
6145 hi bucheon 2010-11-14 875
6144 hi xuurxun setgeleesee bvsgvitei dotno taniltcana dajgvi 2010-11-14 907
6143 21t zaluuu sak ygii 2010-11-13 1351
6142 taniltsaya pbdd 2010-11-13 1009
6141 ♥♥_____Хайрын өртөө_____♥♥ ...(◕‿◕。 2010-11-13 848
6140 hi hardd 2010-11-13 799
6139 zugeer l yariltsah busgui bnuu bobo_ss 2010-11-13 1003
6138 soeuld em arbait bna yag odoo buudliin yaraltai; wat 2010-11-13 813
6137 *Үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ* KIMA 2010-11-13 963
6136 hi5 asuuy? [3] hairiin muruudul 2010-11-13 1559
6135 mongolchuudiin anhaarald,,,mgl taun 604toot gereenii bichig sungana,, togsoo 2010-11-13 924
6134 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2010-11-13 889
6133 Амраг хосуудын анхны болзоо тест бөглөхтэй адил байдаг help2010 2010-11-12 1303
6132 chat gej tesrel 2010-11-12 1026
6131 NAIZA HAIJ BNA b751118 2010-11-12 999
6130 yoo gantsaardada hereg algaa odgko 2010-11-12 943
6129 танилцана танилцана 2010-11-12 948
6128 hi taniltsah ohin bnuu erdenee_8819 2010-11-12 808
6127 боломж nowpc 2010-11-12 838
6126 ♥♥_____Хайрын өртөө_____♥♥ ...(◕‿◕。 2010-11-12 827
6125 seould bair bn jagai09 2010-11-12 823
6124 Харь эрийн өвөрлүү тэмүүлсэн монгол охидын цуваа цахим ертөнцийг эзэгнэж байна [4] help2010 2010-11-11 3032
6123 hyyhenyydee orood ir huvchirsun 2010-11-11 841
6122 Emegtei hvn tesrel 2010-11-11 923
6121 suwdaa egchiig haij bna АНТОЛКАА 2010-11-11 991
6120 taniltsaya busgui mini... pentagon20 2010-11-11 903
6119 Эрчүүд минь дээ ухаантай байл даа *EGELHEN* 2010-11-11 1152
6118 taniltsaya zaluu tanitai allnice 2010-11-11 1271
6117 Охид минь дээ, ухаантай бай л даа *EGELHEN* 2010-11-11 946
6116 seould baidag busguid танилцана 2010-11-11 937
6115 harshiltai gesen emnelegiin bichig garguulj abna ondor vneer utas 01026798608 jonhoonoo 2010-11-11 916
6114 oyutan busguitei taniltsmaar bna mbtr 2010-11-11 893
배너신청
자생병원

배너신청