Бичлэгийн тоо 2,391
 

Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье

Архи үйлдвэрлэгч, импортлогч, архичин бол гэмт хэргийг өдөөгчид

Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол Улсын өдгөө хийгээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуутай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол Улсын иргэн бүр ухтугай, ухаартугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй.

Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу «Архинаас аюул, сархадаас самуун» болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу. Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй.

Төр засгийн эрх мэдэлтнүүд бээр архйнд живж байгааг мэдэхгүй бус мэдэж, харахгүй бус харж байгаа атал юунд эс дуугарна вэ? Ард түмнээ хордуулж, ашиг олох нь өнөөдөртөө хэрэгтэй мэт бөловч, маргааш элэг дотрын эмгэг өвчтөнөө эмчлэх гэж хэчнээн хөрөнгө зарцуулахыг наад зах нь тооцмоор юм даа.

Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэгсэн. «Азийн чоно» гэх архинаас болж, арав гаруй хүн нэгэн дор амиа алдах үед цээр хорио тогтоож, долоо хоног хэр амар амгалан байсан даа. Гэвч холыг харж, алсаа бодсон арга хэмжээ аваагүй л өнгөрсөн. Төр хэмээгч зөв юманд зөөлөн хандаж, буруу зүйлд «төмөр нүүр»-ээ харуулах ёстой бус уу. «Хүн ахтай, дээл захтай» хэмээх эртний монгол ёсоо эрхэмлэдэг тул эхлээд дээд хүмүүст цөөн үгийг зориулав.

Хүн бүхний мэдэж байгаагаар, өнөөдөр «архины аюул, сархадын самуун»-аас болж, өдөр бүр хүн амиа алдаж, аюул осолд орж, эрүүл мэнд, эд хөрөнгө, эв эе, ихийг бүтээх цаг заваа сүйдэлж байна. Нийгмийн элдэв сөрөг үр дагавар болсон хэрүүл тэмцэл, зодоон цохион, гэр бүлийн маргаан, хулгай дээрэм, биеэ худалдах, хууль бус хуйвалдаан зэргийн шууд шалтгаан нь бус гэхэд шалтаг өгүүлбэр нь архи л юм.

Бас нэгэн зүйлийг онцлон дурдахад, архи хэмээх аюулт хор хэчнээн олон сайхан авьяас билигт хүнийг орчлонгоос авч одсоныг байнга сургамж болгон санах учиртай. «Олон үг улиг, цөөн үг билиг» хэмээдэг. Архиньг шоулаас сэрэмжлэх арга тун амархан. Иргэн танаас ямар ч хөрөнгө мөнгө, цаг зав, ажил явдал, мэргэжил мэдлэг шаардахгүй, зүгээр л та өөрөө архи уухаа л больчих. Найз нөхөд чинь элдвээр шахаж шаардавч, аманд тань лав цутгахгүй шүү дээ.

Зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Зөвхөн тэвчээр! Аяндаа найз нөхөд чинь ойлгож, харин ч таны сайн үлгэр дуурайл газар авах болно. Хүн бүр архи уухаа больчихвол, архитай холбогдсон олон зүйлийн хуулъ бус үйл явдал ч аяндаа унтарна. Хамгийн эрхэм нь хойч үе маань аврагдана. Энэ бүхэн монгол зүтгэл тэвчээрээс шалтгаална.Удахгүй шинэ жил болох нь. Шинэ жилийн дараа төчнөөн хүн согтуу явж осгож үхжээ, хөлдөж хөрч эрэмдэг зэрэмдэг болжээ гэх муу ёрын мэдээ энэ жил бүү сонсогдох болтугай хэмээн захидлын үгээ төгсгөе.

Ш.Чоймаа


profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5622112/04f/trackback

sarodaz

2012.01.15 19:00:02
*.161.181.43

harin tiimee ene unen shuu 1sariin 10nd tsagiin hurd uzsen chin on garaad 10honogiin dotor hichneen olon hun amia aldsan talaar medee garch bn lee arhitai holbogdoltoi gemt hereg suuliin ued bainga nemegdej bga gesen bn lee hun bur bodoh tsag n bolson bodohgui bol bolhoo bj bn shuu manaihaan !!!!!!!!!!!!!!!!!!!!!!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2030 Zaluusaa zugeer suuhaar burtguuleed uzeerei............. 운명 2013-12-25 840
2029 zuslangiin gazar haymd zarna. gebe 2015-04-04 707
2028 CAR CARGO mashin texnik hurdan shuurhai naidvartai teeverlene 010 2378 8363 saraa2014 2015-04-07 506
2027 Баабарын дөрөвний нэг... monh-monk 2012-10-28 2022
2026 Ганц бие хүмүүст эди хугда 2012-10-15 1853
2025 Соёмбо үсэг & соёмбо хэмээх архи [3] monh-monk 2012-10-14 3369
2024 1сард их сургуулийн элсэлт явагдаж байгаатай холбогдуулан online apply болон сурах төлөвлөгөө товч танилцуулга бичиж баталгаат орчуулга хийнээ....010-7651-1616 MK비자VISAoffice 2019-01-07 991
2023 ээжүүдэд monh-monk 2013-03-08 1114
2022 korea.d suugaa elchin [8] hwan 2012-10-05 1412
2021 Стресстэй тэмцэх хувилбарууд эди хугда 2012-10-10 1352
2020 MIni pin golog zarna bnbn99 2015-07-20 666
2019 Эрүүл мэндийн бүтэн биеийн шинжилгээ 10-р сарын хямдрал tsoojooguai 2018-10-19 259
2018 Үржихийн хууль таны баялагийг аривжуулна ***12-р***сар 2012-12-28 1401
2017 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-22 639
2016 Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг [2] эди хугда 2012-09-15 1548
2015 Цагаачлалын албаныханд зодуулж амиа алдсан монгол залуугийн гэрийнхэн хоёр хүүхдийг нь насанд хүртэл тэжээх мөнгө нэхэмжлэхээр болов [1] edi hugda 2012-09-10 1722
2014 Солонгост амиа алдсан залуугийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандлаа [1] edi hugda 2012-09-10 1581
2013 Гэрээний визний ангилал солиж ажлаас гаргана.010-7651-1616 MK비자VISAOffice 2018-07-10 242
2012 Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГААР OBM 2015-08-04 494
2011 yaraltai asuult asuuya [1] moot 2012-08-03 1726
2010 --Yaraltai-- Tuslaach zolushinka 2012-07-28 1548
2009 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1476
2008 mongol jolooni unemlehiig yaj solongos jolooni unemleheer solih we? [1] anhaa_ts 2012-08-03 1564
2007 asuuh zuil baina [3] batdelger 2012-03-28 2687
2006 yaraltai asuuh zuil baina [2] batdelger 2012-03-28 2065
2005 ЭНЭ ЗАР БИШ ЭНЭ БИДЭНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БИШ ГЭЖ ҮҮ? [2] monh-monk 2012-03-24 9409
2004 bugd uunruu anhaarlaa handuulna u huyagaa2012 2012-11-18 1338
2003 Tuslaarai Ganaa 2012-02-17 2218
2002 Монголчуудаа эх оронд ирцгээ!! [10] Mongolia 2012-02-19 3767
2001 Сайхан гэж юуг хэлэх вэ? [4] Ээж минь 2012-02-11 2765
2000 БНСУ-д монгол компани байгуулах monh-monk 2012-10-13 1623
1999 yamar chigleleer hamtarah um be [7] eros1 2012-02-10 2517
1998 www.mglclub.com-гоо дэмжиж саналаа өгөөрэй! [1] monh-monk 2012-03-04 3638
1997 ЭНЭ ҮНЭН ҮҮ? [2] monh-monk 2012-02-05 8058
1996 Бард төрөл буюу Үхлийн дараахь 49 хоног Tsetsen99 2012-01-25 4117
1995 sain baitsgaanuu? [2] sfs 2012-01-20 2521
1994 Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай [3] monh-monk 2012-01-17 3049
1993 Бидний амьдралд ч гэсэн энэ зарчим адилхан. [3] Education2010 2012-01-14 2523
1992 Гар утас - таны амьдралыг устгана [3] Ээж минь 2012-01-10 3496
1991 Тэнгэрийн тамгатай ахан дүүс минь хөх монгол 2012-01-09 2104
1990 nadad tuslamj heregtei bn [4] jargal 2012-01-06 4187
1989 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ monh-monk 2011-12-31 2574
1988 arai ch dee,.. [9] Galilus 2011-12-29 3995
» Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье [1] Ээж минь 2011-12-31 2499
배너신청
자생병원

배너신청