Бичлэгийн тоо 2,391

О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү

О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Иргэний эвслээс нэр дэвшсэн О.Магнайтай өчигдөр 15 цагийн орчимд утсаар холбогдлоо. Түүнээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан зарим зүйлийг тодруулав.

-Таныг жагсаал цуглааныг зохион байгуулан үймээнд хүргэсэн гэх хүн олон байна. Үүнд тайлбар өгөөч?
-Өнгөрсөн даваа гаригт буюу зургадугаар сарын 30-ны өдөр БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан, МСДН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
н.Цогтгэрэл, "Эх орон" намын ерөнхий нарийн бичгийн дарга н.Чулуунбаатар, Иргэний хөдөлгөөний намын Сонгинохайрхан дүүргийн зохицуулагч н.Хосбаяр болон миний бие уулзаж ярилцсан. Мөн Ж.Батзандантай утсаар ярьсан юм. Юун тухай ярилцсан гэхээр долдугаар сарын 1-ний өдөр жагсаал зохион байгуулж, МАХН-д шаардах бичиг хүргүүлэх тухай хэлэлцэж тохирсон л доо. Ингээд Үндсэн хуулинд заасан эрхийн дагуу тайван замаар жагсаал зохион байгуулж, МАХН-д шаардах бичиг хүргүүлэхээр болсон. Гэхдээ бид үймээн дэгдээж, самуун тарих ямар ч алхам хийгээгүй.

Жагсаал болдог өдрийн 16 цагийн үед УИХ-ын гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан МАХН-ын байранд орсон юм. Тэрбээр "Энэ байранд хэн ч алга. Тиймээс жагсаалаа одоо зогсооё. Албан бичгээ өгч чадсангүй" гэж хэлээд албан ёсоор тараахаар болсон. Гэвч энэ үеэр хэсэг бүлэг балмад этгээд зохион байгуулалттайгаар үймээнийг улам дэгдээж өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ. Үүнээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэж, соёлын үнэт өвүүд алдагдан галд шатсанд гүнээ харамсаж байна. Жагсаалын үеэр амь насаа алдсан залуусын ар гэрийнхэнд намынхаа нөхдийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

-Анх жагсаал зохион байгуулахаар ярьсан та нөхөд одоо холбоотой байна уу?
-Холбоотой байлгүй яахав. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдхэн хүн буруутай тухай яриад байна. Бид жагсаал цуглааныг зохион байгуулсан ч албан ёсоор тараасан. Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү дээ. Балмад үйл ажиллагаа явуулах зорилго огт агуулаагүй.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна?
-Ямартай ч онц байдал дуусч, хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвийн ажиллаж эхлэхийг хүлээж байна. Одоо гарч байгаа МҮОНТ биднийг яриулахгүй байна. Тиймээс бусад телевизүүд ажилд орохоор ард түмэндээ үнэн зөвийг хэлж, тайлбарлан ойлгуулна.

-Та МАХН-ын удирдлагуудтай холбоо барьсан уу?
-Хараахан холбоо барьж амжаагүй байна.

-Яг юунаас болж үймээн дээд цэгтээ хүрсэн гэж та бодож байна?
-Ард түмний бухимдал дээд цэгтээ хүрээд байлаа шүү дээ, өнгөрсөн дөрвөн жилд. Тэгээд ч биднийг шаардах бичиг хүргүүлэхээр очиход МАХН-ын удирдлагууд уулзаж ярилцаад ам хэлээ ололцон шаардах бичгийг маань авсан бол ийм зүйл болохгүй байлаа. Гэтэл одоо байдал эсрэгээрээ эргэж, анх гаргасан бидний санал буруу тийшээ эргэх вий гэж би хувьдаа хардаж байна. Сонгууль будлиантай боллоо гэж бид жагссан. Харин одоо энэ шударга бус үйл явдал дарагдах вий.

-УИХ-д суудалтай намуудын дарга нар мягмар гаригийн орой Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзсан шүү дээ. Энэ үеэр МАХН-ын дарга С.Баяр хэлэхдээ "Жагсаал эхлэхээс дуусах хүртэл би намын байрандаа байсан. Намын даргын хувьд хамгийн сүүлд гарлаа" гэж байсан шүү дээ?
-Үүнийг би мэдэхгүй. Ямартай ч Б.Жаргалсайхан гишүүн МАХН-ын байранд орсон. Тэрбээр хүн байхгүй байна гэсээр гарч ирсэн. Тэгээд л тарсан шүү дээ. Би хамт ороогүй болохоор хэлж мэдэхгүй юм.

-Онц байдлын хугацаа дууссаны дараа дахин жагсаал зохион байгуулна гэсэн яриа гадуур тархаад байна. Та нар жагсаал зохион байгуулах уу?
-Бидний зүгээс тийм зүйл яриагүй. Магадгүй онц байдлыг сунгах сонирхолтой хүмүүс зориудаар ийм яриа гаргасан байх гэж би хувьдаа хардаж байна.

-Та яг одоо хаана байна. Таныг эрэн сурвалжилж байгаа болов уу?
-Яалаа гэж биднийг эрэн сурвалжлах билээ. Бид хууль бус зүйл хийгээгүй. Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу тайван замаар жагсаал хийгээд л тарсан. Би урьдын адил ажлаа хэвийн үргэлжлүүлээд сууж байна. Яг одоо Иргэний хөдөлгөөний намын Сонгинохайрхан дүүргийн төв байрандаа байна.

-Таны нэр дэвшсэн дүүргийн сонгуулийн дүн гарсан уу. Та хэдэд жагссан байна?
-Миний нэр дэвшсэн тойрог дөрвөн мандаттай байсан. Би 23 хүнээс 11-т бичигдсэн байна лээ.

-Танд олонхийн санал авах боломж байсан болов уу?
-Үүнийг хэлж мэдэхгүй юм. Ард түмний сонголт шүү дээ. Өнөөдөр Батзандан, Магнай нар ялагдах нь гол биш. Бид залуу хүмүүс. Ганц сонгуульд ялагдаад ингэж жагсаал цуглаан хийгээд байна гэж зарим хүн ойлгож болох юм. Гэхдээ бидний жагсаж цуглах, шаардах бичиг хүргүүлэх болсны гол шалтгаан бол ард түмний саналыг улайм цайм луйвардсанд л байгаа юм.

Ярилцсан: Б.Бадмаа

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/474782/822/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
141 6·2 Oron nutgiin songuulid Mongol emegtei xvchee sorij baina eegiinaa 2010-05-26 6910
140 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6918
139 Энэ одоо юу вэ?..... болимоор юмaa.... [48] .Sarnai. 2009-08-16 6962
138 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1] Munkh-munkh 2008-09-15 6982
137 ~~~~ [3] husu 2008-06-28 7023
136 Мэдүүштэй 200 үг, oгүүлбэр (англи) [4] nikes 2009-03-16 7030
135 ЭРЛИЙЗҮҮДЭД ДАМЖУУЛААРАЙ??? бодох тун ???санахтун??? [1] l am here 2008-07-04 7050
134 Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4] bmbm 2008-09-28 7126
133 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7142
132 Австралийн Ногоон карт-PR [1] Monh-monh 2009-08-10 7164
131 Битүүний барилдаан сайхан болж өндөрлөлөө [2] Manaach01 2009-03-03 7185
130 http://eminent.blog.banjig.net/post.php?post_id=117179 Munkh-munkh 2008-12-29 7326
» О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7334
128 Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол [5] daruuhan01 2009-08-04 7398
127 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7421
126 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 2009-03-08 7483
125 Хачирхалтай үнэн [1] 나이키 2008-09-01 7487
124 Хятад цахилгаан тогоо дэлбэрчээ [1] Manaach01 2009-03-04 7524
123 Автотехникийн улсын үзлэг энэ сарын 15-нд эхэлнэ [2] Manaach01 2009-03-03 7547
122 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо 2009-03-14 7566
121 Ардыг тэжээхүй РАШААНЫ ДУСАЛ Munkh-munkh 2008-08-18 7584
120 Хэрэв ухаант мэргэд өшөөт хүнээ 96843226 2008-08-14 7654
119 Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уриалах нь [4] daruuhan01 2010-05-22 7659
118 Солонгосын хил орчимд мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав !!! [2] Manaach01 2009-03-03 7696
117 А-80 1510, дизель түлш 1920 төгрөг болж [1] Munkh-munkh 2008-08-20 7708
116 Баяраар түлээ, нүүрсний үнэ нэмэгдэв [2] Manaach01 2009-03-03 7711
115 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7805
114 Хямрал дуусах хугацааг хэлжээ [1] Manaach01 2009-03-08 7845
113 БНСУ-д байгаа Бурханы шашинтан Монголчуудад (урилга) [3] Monh-monh 2009-08-14 7862
112 Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [8] monh-monk 2010-04-16 7918
111 ТӨРИЙН СҮЛД ТУГ mgldevochka 2009-07-04 7926
110 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8033
109 ГЭРЭЭГЭЭР НЭГ Ч МОНГОЛ АХИН БНСУ-д ИРЭХГҮЙ [18] monh-monk 2010-10-19 8035
108 Хэн, хаана, хэдэн хувьцаа эзэмшдэг вэ? Seoul News 2010-04-02 8039
107 Munkh file [2] 96843226 2008-06-29 8048
106 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 2009-03-10 8057
105 ЭНЭ ҮНЭН ҮҮ? [2] monh-monk 2012-02-05 8058
104 Монголын Тагнуулын газар үүргээ гүйцэтгэж чаддаг уу? [2] Manaach01 2009-03-03 8067
103 www.songuuli.mn Munkh-munkh 2009-05-25 8079
102 Монголыг Хятадын нэг хот гэв үү? [5] Levi`s 2008-08-27 8145
101 --Авилгал -- [1] 나이키 2008-09-01 8169
100 Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье. [1] 96843226 2008-08-27 8229
99 Би эх орондоо байна.2-p [1] 96843226 2008-08-16 8254
98 ээж Б.Цэнддолгороос Солонгост амьдарч буй хvvхдvvд Батдэлгэр, Болд нарт(ОЛДЛОО!!!) [4] Monh-monh 2009-07-23 8288
97 **З.Бат-Отгон докторын товч намтар** [8] daruuhan01 2009-04-09 8315
배너신청
자생병원

배너신청