Бичлэгийн тоо 2,391

Эр хүн
"Тань руу нүүж явна" нэртэй монголын уран сайхны кинонд хүсч мөрөөдөж байж хүүтэй болсон эр, хөөрхий хүүгээ зуурдаар алдсан эх хоёрын зөрчилдөөн шаналал дунд "хэрхэн яаж шийдэх бол" хэмээн, анх үзэж суухдаа догдолж байсан. Хорвоо дэлхий дээр нэгийг нь баярлуулж, нөгөөг шаналгаж төрсөн тэр л бяцхан хүүг, өөр өөрийн сэтгэл зүрхээрээ булаалдан шаналах "монгол сэтгэл"-ийг үнэхээр гайхамшигтай харуулсан.

Шаналал, зовлонгоо сэтгэл дотроо л буцалгаж, асаасан тамхиныхаа утаатай хамтад нь санаа алдан гадагшлуулах тэр эр, эцсийн эцэст хүүгээ алдан зовж шаналсан эхийн сэтгэл рүү "нүүж очих"-ыг хараад өөрийн эрхгүй "эр хүн" гэж сэтгэл дотроо бахдан дуу алдсан сан. Зөвхөн энэ кино ч биш "Монгол эр хүн"-ний гайхамшигтай дүрийг олон сайхан бүтээлүүд мөнхөлсөн.

Уугуул нутагтаа эзэн шиг эзэн нь байж, уулс толгодоо давуулан бодлоо бэлчээдэг, үгэлж яншаад байхгүй хэрнээ харцаараа бүхнийг ойлгуулдаг, уйлж дуулаад байхгүй ч сэтгэл зүрхэндээ бүхнийг багтаадаг монгол эрчүүд, шаналал, ухаан,  зориг цусаараа өнөөгийн монгол орныг бидэнд хүлээлгэж өгсөн.

Айл гэр, улс гүрний амьдрал хувь заяаг нуруундаа авч явах тавилангийн эрхээр арай л холыг харж, уужим сэтгэнэ. "Өнөөдрийн уушгинаас маргаашийн уушги" гэдэгчлэн, өдгөө болж байгаагаас илүүтэй маргааш яаж амьдрах нөгөөдөр хэрхэн хөгжиж дээшлэхийг эр хүн бодож олж, зориглон шийдэх учиртай. Тиймдээ ч ухаанаа төвлөрүүлж, бодлоо цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ дааж явах нь өөр хэний ч бус эр хүний л үүрэг гэнэм.

Учирч буй баяр жаргалд уухай хадуулан хөөрч орилоод байхгүй, уй гашуу зовлонд уйлж унжин нус нулимс болоод байхгүй сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг. Эр хүний хатуу болоод үнэн үг, нөмөр нөөлгийг хэн хүнгүй хүсч байдаг. Хамгийн хүнд хэцүү мөчид эр хүний ханхар цээжийг түшиж, энхрий дотно үгийг нь сонсож, нөмөр нөөлгийн дулааныг мэдрэхийг л хүн бүр хүсдэг.

Хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийнхээ сайн муу үр дагаварыг эр хүн өөрөө л үүрдэг. "Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа" гэдэгчлэн, хийсэн сайн үйлийнхээ төлөө, өөрийгөө магтаж хөөрцөглөөд байхгүй, саар муу үйлийнхээ төлөө гуньж гутрахгүй, зовсон ч зовоогүй юм шиг "зовхи нь өөдөө", жаргасан ч сархдад сагаж "доош уналгүй" явах нь эр хүний эрхэм чанар гэнэм.

Ханилсан хань, хайрлаж өсгөх үр хүүхдийнхээ өмсөх зүүх, идэж уух, хаа хэрхэн амьдрахыг эр хүн л шийднэ. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, харьцуулан тэнцүүлэх ухаандаа хайр энэрэлээ авч явдаг. Үргэлж үнсэж, хөөрхийлээд байхгүй ч өр зүрхэндээ бүхнийг багтааж, ам хэлээрээ бус ачлал энэрлээрээ бүхнийг авч явдагт л эр хүний ухаан оршдог.

Эрт цагаас эдүгээг хүртэл "монгол эр хүн" гэдэг ийм л байсан. Ийм л эр хүний нуруун дээр монгол ахуй, монгол амьдрал, монгол төр тогтож ирж.


Өнөөдөр
"За эр хүн байна даа наадахаа уучих
Эр хүн байж энүүнд дээрэлхүүлээд байх даа яахав дээ
Эр хүн байж эхнэртээ толгойгоо мэдүүлээд байхгүй шүү
Эр хүн юм бол гараад үзчихье
Эр хүн байж новшрохгүй шүү" гэх нь "эр хүнийг үнэлэх үнэлгээ ихэд өөрчлөгдөө юу даа" гэсэн бодол төрүүлнэ. Энэ муусайн эрчүүд" хэмээн амьдралын хүндийг үүрч, өрх толгойлж яваа бүсгүйчүүд зэвүүцнэ.

Өөрийн эхнэртээ бүхнийг мэдэмхийрэн зааж, үр хүүхэддээ хүртэл байнга үглэн шаналгана. Оролцохгүй мэдэхгүй зүйл үгүй хэрнээ, өөрөө юу ч хийхгүй, өчүүхэн өө сэвийн төлөө үргэлжид хэрүүл маргаан дэгдээх эрчүүд. "Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлан" сүржигнэх нь "юм үзээгүй" муу эрийн шинж гэдэг.

Саад тотгор, бэрхшээл зовлонгийн өмнө сөхөрч, сархаданд толгойгоо мэдүүлэн, нус нулимстайгаа хутгалдаж, авааль эхнэр, үр хүүхэддээ арслан бар шиг архирч, аагтай бусдын өмнө нохойн гөлөг шиг шарвалзах эрчүүд савнаасаа бусдыг дийлэхийг санаархаж сархданд толгойгоо мэдүүлсэн эрийн хийморь нь, сархадны шилний ёроолд байдаг гэнэм.

Бүтээж хийсэн зүйлгүй, үүрч даасан зовлонгүй атлаа, энд тэндхийн хов живэнд эмс хүүхнүүдээс дутахгүй хутгалдаж, хийсэн бүтээснээ биш, хий мөрөөдлөө "бүлт бүлт үсрэх" нь "Сайн эр явснаа, муу эр идсэнээ" гэдэгчлэн, хоногийн газар үнэн үгэнд гүйцэгдэнэ гэдгийг ухаарахгүйн хар гайгаар, худал үг, муу үйлдээ гүйцэгдэн үнэ хүндээ бардаг юм.

Маргааш
Нэгэн үе монголчууд "гал манах" охин үрдээ илүү анхаарал тавьж, "хил манах" нуган үрдээ бага анхаарал тавьж байсан нь өдгөө буруу муу яваа олон эрчүүдийн өөрийгөө өмөөрөх шалтаг болж. "Гал манах" амаргүй ч "хил манах" түүнээс ч амаргүй. Өдгөө цагт өрх айлд байгаа үр хүүхдийн тоо цөөрч "гангар шаазан" шиг хэврэг хүүхдүүд олширч. Ядахнаа л удам залган, хил манах "нуган үрээ", эрх танхил биш "эр хүн" болгон өсгөж хүмүүжүүлэх нь өөрт тань төдийгүй улс гүрэнд хэрэгтэй сэн. Албадаж шаардаж, аргадаж учирлаад ч болсон ажилч хичээнгүй, хөдөлмөрч болгож сургах сан. Бага гэлтгүй ажил хөдөлмөр л хүүхдийг "аргыг нь олох" ухаан, хичээнгүй нямбай, тэвчээртэй болгон төлөвшүүлнэ.

Бас уйлж дуулуулаад ч болсон үг дааж сургахсан. "Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш" гэдэгчлэн өөрийнх нь алдаа оноо, үйлдлийнх нь буруу зөвийн төлөө уурлаж, учирлаж хэлсэн бүхнийг ухаарч тунгаан өөртөө шингээдэг болно. Бүсгүй хүнийг энэрч хайрлах ухаанд сургахсан. Ээж минь төрүүлж өсгөсөн, эгч минь ачилж өсгөсөн гэхчлэнгээр энэ ертөнцийн эмэгтэй хүн бүхэн "ач буяны тэнгэр" юм шүү хэмээн ухаарна. Амьдралаа авч явах ухаанд сургах сан. Алс хэтдээ амьдралын хүндийг нуруун дээрээ үүрнэ гэдгийг ухааруулж, эрдмийн их далайд "гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд" хүргэнэ. Монгол хүн мориндоо мордсон бол ертөнцийн талд хүрч чаддаг гэдгийг бидний агуу өвөг дээдэс харуулсан. Хамгийн муу муухай зуршил болох архи тамхинаас л хол байлгах сан.

Бусармаг цаг үеийн золиос нь бид байж болох ч хойч үе, үр хүүхэд минь бидэн шиг байгаасай гэж хэн ч хүсдэггүй. Тэд биднээс илүү сайхан орчинд биднээс илүү сайхан амьдарвал тэдний үр хүүхэд бас л илүү амьдрах болно. Цаг цагт алсрах энэ л нугачаанд та бидний үр хүүхэд улам улмаар сайхан амьдарцгааж, удам угсааг тань таслахгүй. Эрдэнэт хүний энэ ертөнцөд үлдээх их мөр энэ буюу.

Эрчүүдээ хайрлацгаая
Уул шиг нөмөр нөөлөгтэй атлаа, дуу шиг уяхан сэтгэлтэй, хайр халамжаа сэтгэл дотроо л тээж явдаг ханийн сайхан түшиг эрчүүдээ хайрла.

Өөрт тань"мундаг хүн" харагдах гэж хичээвч, үнэндээ танаас хайр халамж битүүхэндээ горьдож л яваа, амьдралаа авч явах гэж өнөөдөр балчирдан будилавч, алсдаа уул шиг түшиг болох залуусаа хайрла.

Өсөхөд тань байнга үнсэж үлгэж байгаагүй ч, өөрийн тань хувь тавилан ирээдүйг өр зүрхэндээ тээж, үүний төлөө чадах бүхнээ хийсэн, өтөлж бууралтаж яваа ааваа хайрла.

Хүнд хэцүү цагт бие биедээ түшиш болж, андын сайхан сэтгэлээр бие биеэ ачилж, айл гэрийн амьдрал, улс орныхоо хувь заяаны төлөө "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" явдаг эрчүүд ээ бие биеэ хайрла.

АНУ дахь тусгай сурвалжлагч Г.Галбадрах

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1452032/5cb/trackback

profile

Маралгоо

2009.03.20 18:45:55
*.254.49.142

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1626 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1625 Анод банкны Ерөнхий захирал н. Яанг Шин Гын / БНСУ-ын Сөүл/ Munkh-munkh 2008-11-06 1382
1624 Баян аав Ядуу аав. [3] jooyo 2009-01-02 1383
1623 Хүүхэдтэй хүн бүр байнга орж байгаарай bolor2 2009-02-21 1384
1622 Бар жилд тохиох дүйчин өдрүүд [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-18 1385
1621 Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло mgldevochka 2009-06-20 1386
1620 ХАЛУУНААР ЮУ ХИЙЖ, ХААНА БАЙХАА ОДОО ТӨЛӨВЛӨӨРЭЙ. Munkh-munkh 2009-07-17 1386
1619 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1388
1618 Харьд хямдарсан залуу нас" [1] mgldevochka 2009-07-07 1389
1617 Апачи омгийнхон удирдагчийнхаа гавлын ясыг шаарджээ Munkh-munkh 2009-02-21 1390
1616 Хятадтай явсан охины үсийг хусав [1] mgldevochka 2009-11-18 1393
1615 Эвий, тэр жаахан монгол хvv [4] jooyo 2008-11-28 1394
1614 BAABARISM!!!!!!! Munkh-munkh 2008-12-25 1394
1613 Anhaaruulga-temtsetsgeeuye sarmisxan555 2009-07-23 1394
1612 "Уйлах нь биед сайн гэдгийг баталжээ" zozko 2010-01-16 1394
1611 ajil bna [2] selii 2008-10-16 1395
1610 Дэнж хотойлгосон монгол наадам айсуй mgldevochka 2009-07-03 1396
1609 MGLchuud aa gej!!!!!!! [1] Munkh-munkh 2009-02-13 1397
1608 Эх оронч эдийн засагч нартаа [3] Munkh-munkh 2008-10-29 1398
1607 Үерийн улмаас 21 хүн амиа алдаад байна jion 2009-07-17 1399
1606 БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-13 1399
1605 tyslaach [4] halkhhalkh 2010-03-31 1399
1604 B.Baabar-n unuudriin sonind ugsun yariltsLagiin heseghenees .. omogshlol 2009-04-10 1400
1603 Үржихийн хууль таны баялагийг аривжуулна ***12-р***сар 2012-12-28 1401
1602 Ц.Элбэгдорж наадмын өмнөхөн тангаргаа өргөж, Ерөнхийлөгч болно [1] Munkh-munkh 2009-05-30 1402
1601 Хязаалан насны морьд барианд орж ирлээ lollipop976 2009-07-10 1402
1600 Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-11 1402
1599 2008 Гадаад ажилчдын “Эв нэгдлийн өдөрлөг”2008 이주&#48 2008-10-18 1404
1598 АНУ-ЫН ХАМГИЙН ТОМ БАНК УНАЛТАД ОРЖЭЭ Monh-monh 2009-08-17 1404
1597 БОЛОМЖ [1] Munkh-munkh 2009-07-01 1407
1596 ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2] saakaaa 2009-12-29 1409
1595 Хямрал. BAABAR Munkh-munkh 2008-12-26 1412
1594 Хужаагийн нохойн махан хоолны бэлтгэл ажил mgldevochka 2009-06-18 1412
1593 korea.d suugaa elchin [8] hwan 2012-10-05 1412
1592 Цагаан сар 1-26 [1] 나이키 2009-02-21 1414
1591 КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. ӨДРИЙН МЭНД 2009-12-02 1414
1590 Хөх Тэнгэрийн Агуу Их Эзэн Монголын ард түмэнд [1] Tsetsegekh 2008-11-02 1417
1589 ASUUH YUM BNA AA [2] Бовка 2011-03-06 1418
1588 sain baitsgaanuu... [7] S;UM 2013-01-14 1418
1587 Ким Чен Ир Ємнєдийн ерєнхийлєгч Ли Мен Бактай ойрын хугацаанд уулзах хvсэлтэй Monh-monh 2009-08-24 1419
1586 МИНИЙ МОНГОЛЧУУДАА [6] guree_g 2010-01-31 1421
1585 Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ ӨДРИЙН МЭНД 2010-03-18 1421
1584 Орон сууцны ам метрийг 400-500 ам.доллар болгон Munkh-munkh 2008-10-29 1422
1583 БНСУ болон Зүүн хойд Азийн орнуудтай наймаа хийж чадахгүй гэж үү? Munkh-munkh 2009-07-13 1428
1582 МОНГОЛ УЛСАА АВАРЪЯ [1] Happy_3 2010-01-25 1428
배너신청
자생병원

배너신청