Бичлэгийн тоо 2,391

Монголчууд хэзээнээсээ нүүдэлчид учираас нутаг сэлгэн нүүхээ өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа хэмээн жилийн дөрвөн улиралд зохицуулан их нарийвчлалтай нэрлэдэг, гэрийн эзэн мал хуйгаа тэвээрүүлэхээр майхан саваа ачаалаад малаа даган нүүхээ отор гэдэг байсан. Өвөг монгол хэлтэй Хятан нар зусланд гарахаа “жун нүүбэ”, өвөлжөөнд буухаа “өбла нүүбэ” хэмээн хэлдэг байсан тухай нангиадын сударт тэмдэглэгдэн үлджээ. Ингэхээр нүүдэл суудал болоод түүнтэй холбоотой үгс нэн эртнийх юм.

Харин хаа нэгэнтээ хүний нутагт ганц нэгээрээ буюу өрхөөрөө тэнүүчилж, мал сүрэгтэй чинээлэг айл бараадан ажлаас нь нугалж, аяга тарга, айраг сүүтэй (цагаа) залгаж буйгaa цагаач хэмээн гоочилж нэрлэсээр ирсэн. Монгол орон нийгэм журам, эв хамтыг байгуулах замд шулуудан орж, малтай баян тарган хүмүүс нэгдэл нийгэмд хөрөнгөө хураалгаж, үгээгүй ядуу нь хураасaн малыг нь идэж уусаар цагаач хэмээх үгийн хэрэгцээ бууран, өөр хоорондоо цагаачаараа дуудалцах нь хэдийвээр мартагдсан ч гаднаас ирсэн орос хятад үндэстнийг гадуурхах санаатай цагаач хэмээн дуудах болжээ. Тэдэнтэй харьцах албыг цагаачлалын алба гэж нэрлэснээр энэ үг нийтийг хамаарсан тодотгол болон өнөөгийн монгол хэлний сан хөмрөгт нэмэгдсэн байна.

Бас нийгэм журам байгуулах их бүтээн байгуулалтын үед гадагш гарсан нэгтнээ гоочлох санаатай цагаач хэмээн дуудах болсноор эх орсноосоо алсад суугаа хэн бүхнийг одоо “цагаачид” хэмээн хамруулан дуудаж байна. Харьд суугаа монголчуудын дунд хүний нутагт ясаа тавихаар ирсэн цөөнx байхад нутагтаа ясаа тавиx санаатай олoнх бас байна aa.

Харь оронд удаан хугацаагаар амьдарч, ахуй амьдралаа төвхнүүлж, үр хүүхдээ эрдэм мэдлэгт сургачихаад нутагтаа ирсэн хүмүүсээ “цагаачилж яваад ирсэн” гэх үү. Нэг л энэ үгийн утга гажиж хэрэглээ нь хуучирсан юм шиг байна. Гадаадын ихэнх хэлэнд шинээр өөр улс оронд шилжин суусан хүмүүсээ иммигрант гэнэ. Иммигрант бол яах аргагүй нүүдэлчин гэсэн утгатай үг болохоос түүнд гуйлгачин гэсэн давхар утга байхгүй. Нэгэнт оройтойгүй дээрээ энэ үгийг зөв хэрэглэж харьд суугаа нэгнээ арай л халуун дотно үгээр дуудмаар юм аа.

Монгол хэлэнд бадарчлах гэдэг нэг үг бий боловч утга нь бас л таарахгүй дорд үзсэн хандлагатай байна. Бадар гэдэг нь аяганы нэр ба бадар барих нь аяга бариад хоол унд гуйхыг хэлнэ. Утгын хувьд дүйхгүй учир энэ үгийг хэрэглэж болохгүй нь лавтай. Алс холын аян зам туулаад зорьсон хэргээ бүтээдэг хүмүүсээ аянчин гэж нэрлэж байжээ.

Холын зам амаргүй болохоор “дөрөв дарсан ат, дөч шүргэсэн” эрийн хат нь таарч аянчин болдог байсан тухай хөгшчүүдээс сонсож байлаа. Харь орноос олз олохоор одсон монголчууд бол аянчид юм даа, яах аргагүй. Аян гэдэг үг нэн эрт цагт Энэтхэгийн самгард хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн гадаад үг болох ба бидэнд мэдэгдэж байгаагаар 1362 онд Их Юан Улсын түшмэл Инду-д зориулсан гантиг хар чулуун хөшөөн дээр “аян аялах” гэж уйгаржин монгол бичгээр дурайтал бичсэн байдаг юм.

Эртний Энэтхэг хэлнээс ухаант өвөг дээдсийн минь эрдэнэ түүх мэт шигшиж аваад өнө удаан жил хэрэглэж төрөлх монгол үгнээс ялгагдахгүй болгосон аянчин гэдэг үгээр харьд суугаа монголчуудаа дууддаг болох юмсан. Аянчин монголчуудын аяных нь алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Ш.Баатар

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1700777/864/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

МУ-ын засгийн газраас олгох 120.000төгрөгийг ам бүлийн бүх гишүүд авна. [1]

Төрийн далбааг өөрчлөx нь зөв үү (xэлэлций) [2]

  • dantes
  • 2009-12-22
  • Уншсан 3181

Монголчууд даруухан байвал яасан юм бэ? [1]

Buh doloo honogiin ishlel [1]

  • ji he
  • 2009-12-26
  • Уншсан 3688

120.000төгрөгийг цагаан сараас хойш тавьж эхлэнэ.

Baabar*nuudel suudal* -1998 on-1

  • ji he
  • 2009-12-27
  • Уншсан 2181

Baabar * nuudel suudal*-1998 on-2

  • ji he
  • 2009-12-27
  • Уншсан 2198

Baabar *nuudel suudal* 1998on -3 [1]

  • ji he
  • 2009-12-27
  • Уншсан 2655

“Монгол Морь” [5]

  • uvgun
  • 2009-12-27
  • Уншсан 5186

он эхэллээ!!! [2]

2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1]

Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг 1289 дугаараас лавлаарай. [2]

Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ [3]

BAABAR *Algan deer buusan delhii* [4]

  • ji he
  • 2009-12-29
  • Уншсан 1697

TOP 10 [2]

,2009 оны онцлох 10 vйл явдал [2]

ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2]

  • saakaaa
  • 2009-12-29
  • Уншсан 1409

Аририан” дуулсан аз жаргалтай ард түмэн [2]

  • Skymen
  • 2009-12-30
  • Уншсан 2313

ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3]

  • nikes
  • 2009-12-30
  • Уншсан 3393

Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. [3]

болгоомжлоорой [3]

Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [5]

Чойномын захидал – 03 [4]

  • uvgun
  • 2010-01-01
  • Уншсан 1646

Mongolchuudaa temzeh zag bolson! [6]

  • telekom
  • 2010-01-04
  • Уншсан 1650

elchingiin wef hayag uy bilee? bichij tuslaach... [5]

  • anjela
  • 2010-01-04
  • Уншсан 1773

Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11]

mongol surguul [3]

-Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? [2]

Baabar iin niitlelees *Shilmel* [1]

  • ji he
  • 2010-01-07
  • Уншсан 1985

Baabariin niitlelees *IH NAYD TOGROGNII ZUSEM TALKH* [2]

  • ji he
  • 2010-01-07
  • Уншсан 1807

Сэрчмаа тэрбумтан хужаа нөхрийн хамт [13]

Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" [3]

Хөтөлд солонго татаж, гурван нар харагдаж байна [2]

  • nikes
  • 2010-01-08
  • Уншсан 1835

UB-hotod gazar hudulluu [1]

эх ороноо гэсэн хүн заавал уншаарай [1]

  • gebe
  • 2010-01-09
  • Уншсан 1987

Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [2]

Улаанбаатарт газар хөдөллөө. [2]

Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ.

Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. [1]

HI ALL ASUUH YUM BNA AA

  • BOVKA
  • 2010-01-13
  • Уншсан 1244

Монгол дээлийг Хятадууд бүтээсэн үү?

  • Happy_3
  • 2010-01-14
  • Уншсан 1186

"Илбэ"-тэй Хятадууд [2]

Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ.

Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна.

Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа.

배너신청
자생병원

배너신청