Бичлэгийн тоо 2,391

Монголчууд хэзээнээсээ нүүдэлчид учираас нутаг сэлгэн нүүхээ өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа хэмээн жилийн дөрвөн улиралд зохицуулан их нарийвчлалтай нэрлэдэг, гэрийн эзэн мал хуйгаа тэвээрүүлэхээр майхан саваа ачаалаад малаа даган нүүхээ отор гэдэг байсан. Өвөг монгол хэлтэй Хятан нар зусланд гарахаа “жун нүүбэ”, өвөлжөөнд буухаа “өбла нүүбэ” хэмээн хэлдэг байсан тухай нангиадын сударт тэмдэглэгдэн үлджээ. Ингэхээр нүүдэл суудал болоод түүнтэй холбоотой үгс нэн эртнийх юм.

Харин хаа нэгэнтээ хүний нутагт ганц нэгээрээ буюу өрхөөрөө тэнүүчилж, мал сүрэгтэй чинээлэг айл бараадан ажлаас нь нугалж, аяга тарга, айраг сүүтэй (цагаа) залгаж буйгaa цагаач хэмээн гоочилж нэрлэсээр ирсэн. Монгол орон нийгэм журам, эв хамтыг байгуулах замд шулуудан орж, малтай баян тарган хүмүүс нэгдэл нийгэмд хөрөнгөө хураалгаж, үгээгүй ядуу нь хураасaн малыг нь идэж уусаар цагаач хэмээх үгийн хэрэгцээ бууран, өөр хоорондоо цагаачаараа дуудалцах нь хэдийвээр мартагдсан ч гаднаас ирсэн орос хятад үндэстнийг гадуурхах санаатай цагаач хэмээн дуудах болжээ. Тэдэнтэй харьцах албыг цагаачлалын алба гэж нэрлэснээр энэ үг нийтийг хамаарсан тодотгол болон өнөөгийн монгол хэлний сан хөмрөгт нэмэгдсэн байна.

Бас нийгэм журам байгуулах их бүтээн байгуулалтын үед гадагш гарсан нэгтнээ гоочлох санаатай цагаач хэмээн дуудах болсноор эх орсноосоо алсад суугаа хэн бүхнийг одоо “цагаачид” хэмээн хамруулан дуудаж байна. Харьд суугаа монголчуудын дунд хүний нутагт ясаа тавихаар ирсэн цөөнx байхад нутагтаа ясаа тавиx санаатай олoнх бас байна aa.

Харь оронд удаан хугацаагаар амьдарч, ахуй амьдралаа төвхнүүлж, үр хүүхдээ эрдэм мэдлэгт сургачихаад нутагтаа ирсэн хүмүүсээ “цагаачилж яваад ирсэн” гэх үү. Нэг л энэ үгийн утга гажиж хэрэглээ нь хуучирсан юм шиг байна. Гадаадын ихэнх хэлэнд шинээр өөр улс оронд шилжин суусан хүмүүсээ иммигрант гэнэ. Иммигрант бол яах аргагүй нүүдэлчин гэсэн утгатай үг болохоос түүнд гуйлгачин гэсэн давхар утга байхгүй. Нэгэнт оройтойгүй дээрээ энэ үгийг зөв хэрэглэж харьд суугаа нэгнээ арай л халуун дотно үгээр дуудмаар юм аа.

Монгол хэлэнд бадарчлах гэдэг нэг үг бий боловч утга нь бас л таарахгүй дорд үзсэн хандлагатай байна. Бадар гэдэг нь аяганы нэр ба бадар барих нь аяга бариад хоол унд гуйхыг хэлнэ. Утгын хувьд дүйхгүй учир энэ үгийг хэрэглэж болохгүй нь лавтай. Алс холын аян зам туулаад зорьсон хэргээ бүтээдэг хүмүүсээ аянчин гэж нэрлэж байжээ.

Холын зам амаргүй болохоор “дөрөв дарсан ат, дөч шүргэсэн” эрийн хат нь таарч аянчин болдог байсан тухай хөгшчүүдээс сонсож байлаа. Харь орноос олз олохоор одсон монголчууд бол аянчид юм даа, яах аргагүй. Аян гэдэг үг нэн эрт цагт Энэтхэгийн самгард хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн гадаад үг болох ба бидэнд мэдэгдэж байгаагаар 1362 онд Их Юан Улсын түшмэл Инду-д зориулсан гантиг хар чулуун хөшөөн дээр “аян аялах” гэж уйгаржин монгол бичгээр дурайтал бичсэн байдаг юм.

Эртний Энэтхэг хэлнээс ухаант өвөг дээдсийн минь эрдэнэ түүх мэт шигшиж аваад өнө удаан жил хэрэглэж төрөлх монгол үгнээс ялгагдахгүй болгосон аянчин гэдэг үгээр харьд суугаа монголчуудаа дууддаг болох юмсан. Аянчин монголчуудын аяных нь алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Ш.Баатар

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1700777/466/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1860
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1890
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1122
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2314
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1851
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2265
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1756
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5974
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2020
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1555
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2126
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4228
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 2004
» Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1578
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2772
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2262
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1530
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1922
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1892
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2232
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2469
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2217
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1836
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2628
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1783
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2229
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 2011
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2645
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1662
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1299
831 санаа [2] sarang 2009-05-13 1369
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1334
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1734
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5255
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1662
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1578
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1573
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1520
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1872
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1706
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2692
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2130
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 920
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1470
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1585
배너신청
자생병원

배너신청