Бичлэгийн тоо 2,391

Монголчууд хэзээнээсээ нүүдэлчид учираас нутаг сэлгэн нүүхээ өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа хэмээн жилийн дөрвөн улиралд зохицуулан их нарийвчлалтай нэрлэдэг, гэрийн эзэн мал хуйгаа тэвээрүүлэхээр майхан саваа ачаалаад малаа даган нүүхээ отор гэдэг байсан. Өвөг монгол хэлтэй Хятан нар зусланд гарахаа “жун нүүбэ”, өвөлжөөнд буухаа “өбла нүүбэ” хэмээн хэлдэг байсан тухай нангиадын сударт тэмдэглэгдэн үлджээ. Ингэхээр нүүдэл суудал болоод түүнтэй холбоотой үгс нэн эртнийх юм.

Харин хаа нэгэнтээ хүний нутагт ганц нэгээрээ буюу өрхөөрөө тэнүүчилж, мал сүрэгтэй чинээлэг айл бараадан ажлаас нь нугалж, аяга тарга, айраг сүүтэй (цагаа) залгаж буйгaa цагаач хэмээн гоочилж нэрлэсээр ирсэн. Монгол орон нийгэм журам, эв хамтыг байгуулах замд шулуудан орж, малтай баян тарган хүмүүс нэгдэл нийгэмд хөрөнгөө хураалгаж, үгээгүй ядуу нь хураасaн малыг нь идэж уусаар цагаач хэмээх үгийн хэрэгцээ бууран, өөр хоорондоо цагаачаараа дуудалцах нь хэдийвээр мартагдсан ч гаднаас ирсэн орос хятад үндэстнийг гадуурхах санаатай цагаач хэмээн дуудах болжээ. Тэдэнтэй харьцах албыг цагаачлалын алба гэж нэрлэснээр энэ үг нийтийг хамаарсан тодотгол болон өнөөгийн монгол хэлний сан хөмрөгт нэмэгдсэн байна.

Бас нийгэм журам байгуулах их бүтээн байгуулалтын үед гадагш гарсан нэгтнээ гоочлох санаатай цагаач хэмээн дуудах болсноор эх орсноосоо алсад суугаа хэн бүхнийг одоо “цагаачид” хэмээн хамруулан дуудаж байна. Харьд суугаа монголчуудын дунд хүний нутагт ясаа тавихаар ирсэн цөөнx байхад нутагтаа ясаа тавиx санаатай олoнх бас байна aa.

Харь оронд удаан хугацаагаар амьдарч, ахуй амьдралаа төвхнүүлж, үр хүүхдээ эрдэм мэдлэгт сургачихаад нутагтаа ирсэн хүмүүсээ “цагаачилж яваад ирсэн” гэх үү. Нэг л энэ үгийн утга гажиж хэрэглээ нь хуучирсан юм шиг байна. Гадаадын ихэнх хэлэнд шинээр өөр улс оронд шилжин суусан хүмүүсээ иммигрант гэнэ. Иммигрант бол яах аргагүй нүүдэлчин гэсэн утгатай үг болохоос түүнд гуйлгачин гэсэн давхар утга байхгүй. Нэгэнт оройтойгүй дээрээ энэ үгийг зөв хэрэглэж харьд суугаа нэгнээ арай л халуун дотно үгээр дуудмаар юм аа.

Монгол хэлэнд бадарчлах гэдэг нэг үг бий боловч утга нь бас л таарахгүй дорд үзсэн хандлагатай байна. Бадар гэдэг нь аяганы нэр ба бадар барих нь аяга бариад хоол унд гуйхыг хэлнэ. Утгын хувьд дүйхгүй учир энэ үгийг хэрэглэж болохгүй нь лавтай. Алс холын аян зам туулаад зорьсон хэргээ бүтээдэг хүмүүсээ аянчин гэж нэрлэж байжээ.

Холын зам амаргүй болохоор “дөрөв дарсан ат, дөч шүргэсэн” эрийн хат нь таарч аянчин болдог байсан тухай хөгшчүүдээс сонсож байлаа. Харь орноос олз олохоор одсон монголчууд бол аянчид юм даа, яах аргагүй. Аян гэдэг үг нэн эрт цагт Энэтхэгийн самгард хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн гадаад үг болох ба бидэнд мэдэгдэж байгаагаар 1362 онд Их Юан Улсын түшмэл Инду-д зориулсан гантиг хар чулуун хөшөөн дээр “аян аялах” гэж уйгаржин монгол бичгээр дурайтал бичсэн байдаг юм.

Эртний Энэтхэг хэлнээс ухаант өвөг дээдсийн минь эрдэнэ түүх мэт шигшиж аваад өнө удаан жил хэрэглэж төрөлх монгол үгнээс ялгагдахгүй болгосон аянчин гэдэг үгээр харьд суугаа монголчуудаа дууддаг болох юмсан. Аянчин монголчуудын аяных нь алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Ш.Баатар

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1700777/582/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청