Бичлэгийн тоо 2,391

Хоёр дахь удаад 45 хуудас материалыг хэн задласан бэ?

А.Говь-Алтайн мафи

Материалыг задласан гэх таамгийн хоёр хувилбар их яригдаж байна. Харин тэр хоёр нь хоорондоо гайхалтай уялдаатай. Үүнийг задласан бүлэглэл нь Ц.Нямдоржийн "тагнаж" мэдснээр МАХН дотор байгаа юм. Нэг дэхь нь "Говь-Алтайн мафи" гэж нэрлэгдэх болсон Ерөнхий сайд агсан П.Жасрайн толгойлсон бүлэглэл, нөгөө нь "Сиамын ихрүүд" гэгддэг Ерөнхий сайд Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат хоёрын бүлэглэл.

"УИХ болоод Говь-Алтайн мафийн гишүүн" А.Базархүүд нэг хувь материал очсон тухай Ц.Нямдоржийн өөрийнх нь үг бий. Тэр яагаад ингэж хэлэх болов? Нэг ийм юм болжээ.

А.Базархүү гишүүн байхдаа УИХ-ын чуулган дээр согтуу орох нь ерийн үзэгдэл байлаа. Архи гэдэг түүний цай юм. Виски бол аагтайхан цай. Харин тэгэхэд "нормаль" хэмжээнээсээ давчихсан чуулганы танхимд орж иржээ. Албаар тэгсэн ч байж мэднэ. Тэр үүдэнд зогсоод хэн нэгнийг харцаараа удаан хайжээ. Их согтсоноос нүднийх нь "фокус таарахгүй" байсан бололтой. Тэгж тэгж Ц.Нямдорж дээр тогтож:

- Чи муу өөдгүйшдээ. ЗГ-ын кабинетийн гишүүд чамд муушдээ. Чи дандаа бизнесүүдтэй холбоотой балиар юм хийдэгш дээ.

Мань эр ингэж агсарчихаад буцаад гарч...

Хар цагаан дуугүй суусаар А.Базархүү гишүүнийг агсарч, агсарч гарч яваад одоо л өрөөндөө ороо болов уу гэх анзаанд Ц.Нямдорж толгойгоо болгоомжтой өргөөд, "Сая нэг согтуу нөхөр орж ирээд юу юу гээд ярьчив? Нэг сонин юм хэлчих чинь..." гэжээ.

Энэ хоёрыг эвлэрүүлэх тухай МАХН-ын Удирдах Зөвлөлөөр ярьжээ. Зохицуулах үүргийг хүлээсэн намын дарга Н.Энхбаяр "Та хоёр учраа ол" гэж ятгажээ. Гэтэл А.Базархүү "Нямдоржоос бол би хэзээ ч уучлалт гуйхгүй. Харин гишүүдээсээ бол уучлал гуйна аа" гээд асуудлыг гацаачихжээ.

Яагаад А.Базархүү гишүүн уруу сайдын үгийн үзүүр чиглэв гэвэл А.Базархүү, П.Жасрайгаас эхлээд Пүрэв, Баатар нарын хүчний байгуул- лагуудад голдуу олон хүн Говь-Алтайгаас тодорчээ. Амь нэгтэй тэд л юм юмны өмнө чанга дуугарч гүйдэг болохоор нь А.Базархүүг турхирсан гэж Ц.Нямдорж үзэж байгаа нь дамжиггүй. Ингэх ч үндэс бий.

"Зүгээр байхад зүгээр л байгаарай" гэж чөтгөр ламд хэлсэн гэдэг шиг, зүгээр байхад нь Ц.Нямдорж өвгөнөөр /П.Жасрай/ оролдож эхэлжээ. Ц.Нямдорж "Марубени"-тай холбоотой ноцтой материалыг олж аваад цаадуулаа дарамтлахыг оролдож эхлэжээ. Чухамдаа тэр ийм л арга барилтай, тун шударга гэж өөрийгөө хэлдэг, харин цаагуураа бол намынхныхаа тухай баримтуудыг цуглуулаад тэднийг айлгаж дарамталдаг л хүн байж.

Марубенид үнэндээ бол хачин заваан юм бий гэдэг нь бас үнэн, ноцтой үг. П.Жасрай гишүүнийг Ерөнхий сайд байх үед Монгол банкны ажилтай танилцах нэрээр Монгол Банкинд Ерөнхий сайд П.Жасрай, сангийн сайд Э.Бямбажав, Монгол банкны ерөнхийлөгч Ц.Моломжамц нар болон бас бус хүн цуглажээ.

Тэд банкны эрдэнэсийн санг үзсэн байна. Тэнд бас Н.Багабанди очжээ. Мань хашир албан ёсны арга хэмжээнд оролцчихоод /ажилтай нь танилцчихаад/ л яваад өгч. Угаасаа натур нь тийм юм. Бусад нь үлдэж. Тэд орой болтол ярилцангаа ганц нэг юм хугаслаж. Өөлд, Содхүү нар ч мөшгөсөөр ороод иржээ. Тэр үед Ерөнхий сайд П.Жасрай: "Хувийн компаниудыг зээлээр дэмжих хэрэгтэй. Ер нь гадны зээлд Монгол банк баталгаа гаргаж өгвөл яасан юм бэ" гэж ярьж байжээ.

П.Жасрай сайд ажилдаа буцаж ирээд ХЭГ-ын дарга Э.Банзрагчийгаа дуудаад ЗГ хуралдааны протоколд "Буян" компанид олгох гадны зээлийн баталгааг Засгийн газар, Монгол банк гаргаж өгөхөөр тохиролцов гэж тэмдэглэ гэж үүрэг өгчээ. Ийнхүү ЗГ-ын хуралдаанаар яригдаагүй асуудал яригдсан болж протоколд орсон байна. Протоколыг ашиглаж "Буян" компани "Марубени"-аас зээл авч, олон улсын шүүхэд тулсан маргааны эх тавигджээ.

Ардчилсан хүчний Засгийн газрын үед зээлээ хэвийн төлж явсан "Буян" МАХН-ыг Засгийн эрхэнд гармагц зээлээ төлөхөө зогсоочихжээ. "Марубени" корпораци арга буюу олон улсын шүүхэд хандсан тухайгаа 2000 оны 8-р сард мэдэгдсэн байна. Н.Энхбаярын Засгийн газар тэр мэдэгдлийг авчихаад аваагүй мэт таг даржээ. Энэ нь зээлийг чимээгүйхэн төлчих бодолтой байсан ч байж болох юм.

Гэтэл Л.Энэбиш агсан нас нөгчиж, 11-р тойргийн нөхөн сонгууль болоход Б.Жаргалдмайханыг унагах хөзөр болгон дэлгэснээр бүх булайгаа олон нийтэд дэлгэж, Ц.Нямдорж ч үүн дээр нь сайн ажиллажээ. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн "Жагаа л гарах шинжтэй болчихлоо. Маргаашаас эхлээд муу хулгайчийг цоллоно оо, манай /намын/ олон хүнд хахууль өгсөн юм билээ. Зарим нь авсан хахуулиараа Шарга морьтод /Сангийн сайд асан Э.Бямбажавыг хэлжээ/ хоёр давхар тоосгон байшин барьчихаад хэвтэж байгаа юм даа" гэж их мэдэгч болж гайхуулж яваад өөрсдөө гайтчихсан түүхтэй. Сонгуульд цоллож байгаад ялсан ч тэр цол нь өөрсдөд нь наалдчих юм гэж Идэвхтэн л лав зүүдлээгүй. Жаргалсайхан "цоллуулж" уурлаад "Жасрай надаас 10 костюм авснаа марчихаагүй баймаар..." гэж ёжилсон байдаг юм.

Энэ бүхний нарийн ширийнийг Ц.Нямдорж сайн мэдэж, баримтжуулснаараа УИХ гишүүн П.Жасрайг шахаж эхэлжээ. Нэгэн удаагийн шахалтан дээр П.Жасрай дув дуугүй байсаар байгаад Нямдоржийг гарсан хойно: "Хүн, хүн уруу үсчиж дайрдаг нэг сайдтай болж дээ. Ер нь огцруулах талаар хэдэн гарын үсэг цуглуулах шаардлагатай болчих шиг боллоо" гэж зориудаар Ц.Нямдоржид энэ үгийг очиж хэлэх хүний дэргэд ярьжээ. Энэ үг нь тун удалгүй Ц.Нямдоржийн сонорт хүрсэн нь мэдээж. Цаг нь ирсэн хулгана муурын сахлаас чангаана гэгч болж магадгүйгээ ойлгосон байх үүний дараа нэг хэсэгтээ асуудал нам жим болжээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644236/0b4/trackback

profile

Munkh-munkh

2009.05.03 19:31:36
*.185.30.197

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаа улс орнуудад байдал үнэхээр хүнд байна.
тэд бүгдийг шинэчлэх өөрөөр хийх боломжоо алдаж байгаа нь харагдаж байна. Бид тэднийг даган ахин тийм замаар явахгүй байх ганц арга зам бол нэг хүний олон жилийн өндөр дээрх ноёрхолыг халах. Энхбаяр сайн хүн байж болн, гүй юм аа гэхэд таньд муу зүйл хийгээгүй байж болно гэвч тэрээр ерөнхий сайд, улсын их хурлын дарга, ерөнхийлөгчийн гэгдэх төрийн 3 өндрлөгийг завсаргүй хашсанг л бүү март!!!Хэдэн жил вэ? Бид анх хүний нутагт ирээд юу бодож, санаж ирдэг байлаа. Тэгвэл одоо юу бодож санадаг болсон байна. Хүн орчиндоо дасна гэдэг энэ шүү дээ. Энхбаыр гэдэг хүн одоо харин Монгол улсад хэрэгтэй улс төр судлалаар хичээл заагаад лекц уншаад явах нь Монголд хэрэгтэй. Түүнд эрх мэдэл одоо хэрэгтэй гэж үү???

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청