Бичлэгийн тоо 2,391
Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна
Наадмын дараанаас бөхчүүдийн дунд яригдаж эхэлсэн допингийн асуудлаар өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооныхон хэвлэлийн хурал зарлалаа.

Хурлын үеэр БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгээс ирүүлсэн Олон улсын допингийн итгэмжлэгдсэн лабораторийн допингийн шинжилгээний хариуг дахин танилцууллаа. Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Ц.Содномдорж нарын шинжилгээний хариунд допингийн бодис илрээгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Мөн Монголын үндэсний бөхийн холбооноос допингийн албан ёсны хариу ирээгүй байхад бөхчүүдийг нэр заан гүтгэж байсан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг уучлалт гуйхыг албан ёсоор шаардлаа. Энэ талаар даян аварга Г.Өсөхбаяр ярихдаа:

-Сүүлийн арав гаруй жил допингийн шинжилгээ авч байна. Миний бие энэ хугацаанд байнга шинжилгээнд хамрагдаж байсан. Өнгөрсөн наадмын дараа Архангай нутагтаа очиж, өвөө аавынхаа наадмыг тэмдэглэж баяртай сайхан байж байтал зарим нэгэн телевиз, сонинд “бөхчүүдээс допинг илэрлээ. Түүн дотор даян аварга Г.Өсөхбаяр, Улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Ц.Содномдорж нар байна” гэж нэр цохон мэдээлж эхэлсэн. Баяр наадмаа тэмдэглээд сайхан байж байтал гүтгэж доромжилсон ийм хар мэдээ гарсан нь сэтгэл санааны гүн хямралд ороход хүргэсэн. Мөн допингийн албан ёсны хариу ирэх хүртэлх хорь гаруй хоногт бид сэтгэл санааны хүнд дарамтанд байлаа. Гэтэл албан ёсны хариу иртэл ямар нэгэн допинг илрээгүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс энэ хугацаанд гүтгүүлж доромжлуулж байсандаа гомдолтой байна. Допингийн хууль дүрмэнд албан ёсны хариу гартал хүний нэр усыг цохон олон нийтэд мэдээлэхгүй байхыг заасан байдаг. Тиймээс хариуцлагагүй мэдээлэл цацсан зарим сонин болон телевизийн сэтгүүлчдийг уучлалт гуйхыг шаардаж байна. Би сүүлийн хорин жил үндэсний бөхийн төлөө хөлс хүч, цаг нар, мөнгө хөрөнгө бүх зүйлээрээ зүтгэж ирсэн хүн. Тэгэхээр энэ хариуцлагагүй мэдээллээс болж өөрийнхөө нэрийг сэвтээмээргүй байна. Ард олныхоо өмнө гэм буруу хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна. Бид хуультай нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Тиймээс зохих хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уучлалт гуйхгүй бол бид шүүхэд хандана гэлээ.

Хэвлэлийн хуралд тус холбооны удирдлагууд болон даян аварга Г.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Ц.Содномдорж нар ирсэн байсан юм. Улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Ц.Содномдорж нар ч мөн сэтгэл санааны хүнд цохилтонд орсон талаараа ярьсан юм.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар наадмын бус үед ч бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байх тухай хүсэлтээ ирүүлсэн цол цолны төлөөлөлтэй нэр бүхий бөхчүүдийнхээ саналыг дэмжин Монгол улсын даян аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан нэр хүнд бүхий есөн бөхөөс бүрдсэн “Допингийн эсрэг бөхчүүдийн зөвлөл”-ийг байгуулсан талаараа ч мэдээллээ.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2193152/6ed/trackback

hurd_123

2009.09.09 22:53:48
*.227.23.71

hurd_123

2009.09.09 22:54:00
*.227.23.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2]

Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг

Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна.

Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ

My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1]

ҮСЧИН

Та нар үүнийг мэдэх үү? [1]

ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2]

Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4]

Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв

Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1]

"Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав

Adminuud ni admin shig baigaachee [1]

MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO

  • soonoo
  • 2009-09-13
  • Уншсан 1654

БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2]

Тархи угаагчид

Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа

Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1]

2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3]

“Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ”

ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1]

Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2]

Алтан шигтгээ [1]

her udan bgaad harij bgamda ho? [2]

Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2]

Их засгийн багш хаачсан бэ?

Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү

БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8]

Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3]

  • finepix
  • 2009-09-05
  • Уншсан 3113

Гайхамшигт монгол адуу [3]

Монгол улс 2070 онд [4]

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна

Tuslaarai

Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2]

Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь

Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна

ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2

Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна.

  • Levi`s
  • 2009-08-31
  • Уншсан 5021

uzeerei ulsuudaa..................................... [4]

Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв

Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ

Энхийн хар тагтаа [1]

Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1]

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5]

МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12]

배너신청
자생병원

배너신청