Бичлэгийн тоо 2,391

Хүүхдийн паркад шинэчлэл хийгээд, “Дисней лэнд” шиг болгоод баллаж тавина аа” хэмээн хэн нэгэн ам алдаж, паркийг хааснаас хойш өдгөө гурван жил өнгөрчээ. Энэ хооронд хүүхдүүд хаа нэг байх усан оргилуур дээр тоглож байх шиг байна. Учир нь том “ах” нар гэрийнх нь гадаах тоглоомын талбайг ч үгүй хийчихсэн билээ.

Харин өдгөө 35,9 га газартай байсан хүүхдийн паркийн газрын 10 хувь нь хувийн хэвшилд “шилжчихжээ”. Хүүхдийн паркийн хашаан дотор одоогоор 3 компани хаанаас зөвшөөрөл авсан нь үл ойлгогдох байдлаар байрлаж байна. Уг нь 2012 онд тус парк жинхэнэ ёсоор ашиглалтанд орно гэж байгаа боловч тэр хүртэл газрынх нь хэдэн хувь нь хувийн хэвшлүүдийн мэдэлд орохыг бид мэдэхгүй л байна. Газрын наймаа гэдэг иргэдийг өглөө босоод ирэх зуур, эсвэл нүд ирмэх зуур болдог эрх мэдэлтнүүдийн нууц наймаа гэдэг нь сүүлийн хэдэн жилийн дотор тодорхой болоод байгаа билээ.

Нэг нь урд хэсэгт нь байрлах “MCS” компанийн зочид буудлын газар. Нөгөө нь мөн хашаан дотор хэний зөвшөөрлөөр, яагаад ирсэн нь үл мэдэгдэх “Мон-Уран” компанийн барилга. Харин гурав дахь нь Сөүл компани. Сөүл компани хүүхдийн паркийн хашаанд байрлах хоёр давхар объектийг бүрэн эзэмшжээ. Тэр бүү хэл Хүүхдийн паркийнхны оффист ч байрлаад авч. Ингээд л бага багаар ахисаар л байна.

Харин өнөөдөр энэ бүхнийг цэглэж, хүүхдийн паркаа аваръя хэмээн СХД-ийн Ардчилсан намын залуус хэвлэлийнхэнд болон нийслэлчүүдэд хандан уриалж байна.

Тэд юун түрүүнд Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярт хандан албан хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтдээ:

-Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ, хэзээ шинэчлэгдэн ашиглалтанд орох вэ?
-Хүүхдийн паркийн газраас ямар үндэслэлээр хэдэн байгууллагад газар олгоод байна вэ?
-Хүүхдийн паркийн газраас тасалж авсан байгууллагууд хүүхдийн газраас авсныхаа төлөө ямар төлбөр, хэнд төлсөн бэ гэх зэрэг асуултуудыг тавьжээ. Мөн Нийслэлийн газрын албаны даргад хандан албан бичиг илгээсэн байна.

Ингээд хуульд заасанчлан албан бичгийн хариуг хүлээж байгаа ажээ. Харин тэд энэ хооронд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чөлөөтэй хэлэлцүүлэг үүсгэж, үүндээ зохих албаныхныг татан оролцуулахыг эрмэлзэж байгаа гэнэ. Мөн албан бичгийн хариуг ч ил тодоор мэдээлнэ гэлээ.

Нийслэлчүүд бид аливаа газрын наймаа, иргэдийн эрх ашгийг хөндсөн ээдрээтэй асуудлуудаас булзаж сурсан нийслэлийн үе үеийн удирдлагуудтайгаар өнөөдрийг хүрээд байгаа. Харин энэ удаа ноён Г.Мөнхбаяр энэ асуудалд хэр шудрага хандах бол. Асуудал хаашаа эргэх бол гэдгийг анхааралтай харж сууя.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2151231/76a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2]

Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг

Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна.

Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ

My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1]

ҮСЧИН

Та нар үүнийг мэдэх үү? [1]

ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2]

Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4]

Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв

Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1]

"Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав

Adminuud ni admin shig baigaachee [1]

MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO

  • soonoo
  • 2009-09-13
  • Уншсан 1654

БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2]

Тархи угаагчид

Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа

Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1]

2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3]

“Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ”

ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1]

Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2]

Алтан шигтгээ [1]

her udan bgaad harij bgamda ho? [2]

Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2]

Их засгийн багш хаачсан бэ?

Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү

БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8]

Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3]

  • finepix
  • 2009-09-05
  • Уншсан 3113

Гайхамшигт монгол адуу [3]

Монгол улс 2070 онд [4]

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна

Tuslaarai

Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2]

Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь

Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна

ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2

Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна.

  • Levi`s
  • 2009-08-31
  • Уншсан 5021

uzeerei ulsuudaa..................................... [4]

Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв

Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ

Энхийн хар тагтаа [1]

Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1]

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5]

МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12]

배너신청
자생병원

배너신청