Бичлэгийн тоо 2,391
сэдэв  | 

Монголын боксчид Орос, Итали, Куба, Узбекийн дараа багаараа дэлхийд тавд бичигдлээ

Италийн Милан хотноо болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын боксын түүхэнд алтан хуудас нээлээ. Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь сүүлийн 60 жилд Монголын спортын түүхэнд байгаагүй амжилт юм. Миланы рингэн дээр гарах Монголын тамирчдын салхийг “Бээжин 2008” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамба /48 кг/ хагалсан. Тэрээр энэ эрчээрээ Монголын ширэн бээлийтнүүдийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Олимпийн аваргыг атгаад алдсан тэрээр дэлхийн дэвжээнээс алтан медаль хүртэж чансаатай тамирчин гэдгээ дахин  нотолсон. Ингэснээр тэрээр боксын анхны дэлхийн аварга, Монголын олимп дэлхийн хос медальт зургаа дахь тамирчин боллоо.

БЭРТЭЛ НЬ СЭДРЭЭГҮЙ БОЛ ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХ БАЙЛАА
Алтын төлөөх тоглолтын үеэр П.Сэрдамбын бэртэл нь сэдрээгүй бол аварга болох байлаа гэж харамссан, бас бахархсан яриа “Бээжин 2008” олимпийн дараа спорт сонирхогчдын амнаас ам дамжин сонстож байлаа.

Үнэхээр ч олимпийн өмнө Казахстанд тэмцээнд оролцож явахдаа бэртээгүй бол тэрээр аварга болох энтэй тамирчин гэдгээ энэ удаагийн дэлхийн аваргаар харуулж чадлаа. Тухайн үед Монголын боксын холбооноос тамирчдаа Тайваньд эмчлүүлэх үеэр тэндхийн эмч “Танай тамирчин хагалгаанд орох хэрэгтэй. Одоо хагалгаанд орвол олимпод оролцож чадахгүй. Тиймээс бид энэ удаад 90 хувийн магадлалтай эмчилгээ хийлээ” гэж хэлжээ. П.Сэрдамба олимпийн мөнгөн медалийн төлөөх тоглолтоо Кубын тамирчинтай хийсэн.

Тоглолтын сүүлийн раундад сул цохилт хийж, сэгсрэгдсэний улмаас хуучин бэртэл нь сэдэрсэн. Хэдийгээр багш дасгал-жуулагчид нь аваргын төлөө тоглохыг хориглосон ч П.Сэрдамба ямар ч байсан тоглоно гээд дэвжээнд гарчээ. Эхний үеэс л түүний бэртэл нь сэдэрч рингнээс буухад нь “Хэрвээ бэртэл нь сэдрээгүй бол...” хэмээн Монгол даяараа харамсч байлаа. Гэвч тэр шийртэй аавын хүү болохоо харуулж энэ удаагийн ДАШТ-ий аваргын төлөөх тулаанд БНХАУ-ын тамирчинг ялж Монголын анхны боксын дэлхийн аварга боллоо.

ОЛИМПООС ХОЙШ ЮМ ЮМ Л БОЛЛОО

Одоогоос жил гаруйн өмнө П.Сэрдамба олимпийн аваргын төлөө тоглох тэр өдөр аавтай нь ярилцсан минь санаанаас гардаггүй юм. П.Сэрдамбын бага нас “Дэнжийн 1000”-д өнгөрсөн. Тэр хавийнхан түүнийг дэрчгэр шар хэмээн хочилдог байсан гэдэг. Дэрчгэр шар яаж ийгээд л айлын хүүхэд зодчихоод хэрэг мандуулна. Харин зургадугаар ангиасаа боксоор хичээллэсэн талаар аав нь ярьж байсан. П.Сэрдамбын аав Д.Пүрэвдорж хүүгийнхээ тоглолтыг алгасдаггүй боксын идэвхтэй үзэгч.

Хэдийгээр амьдралын хүнд хатууд эхнэр нь орхиж одсон ч тэр амьдралд бууж өгөөгүй. Хожим эхнэрийнхээ тухайд “Өвчтэй хүн асарна гэдэг асар их тэвчээр. Тэр хүнийг би буруутгадаггүй. Тэр хүний талаар ямар нэг муу зүйл бодож байсангүй. Таван хүүхдийн минь эх шүү дээ” хэмээн /манай сонины 2008 оны найдугаар сарын 26-нд/ ярилцлага өгч байлаа. Д.Пүрэвдорж астма өвчний улмаас 1984 оноос группт орсон ч хэзээ ч группын хэдэн төгрөгөөр амьдарч байсангүй. Хувийн машинаараа халтуур хийж хүүхдүүдээ хэнээс ч дутуугүй авч явсан сайн эцэг. Олимпоос хойш П.Сэрдамбад юм юм л тохиосон. Үрийн зулай үнэрлэн баярлаж явахтай нь зэрэгцэн хан тэнгэр шиг түшигтэй аав нь хорвоог орхисон нь түүнд хорвоо хөмрөх шиг л болсон гэдэг.

ТЭР ДЭЛХИЙН АВАРГА БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙЛАА
 ДАШТ-ий өмнө Монголын ширэн бээлийтнүүд Болгарт хамтарсан бэлтгэл хийсэн. П.Сэрдамба замд гара-хынхаа өмнө манай сонинд ярилцлага өгсөн юм.

П.Сэрдамба: ААВ МААНЬ “МИНИЙ ХҮҮ ЧАДНА, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ” ГЭЭД Л ҮЛДДЭГСЭН

-Та бүхнийг гадаадад бэлтгэлтэй байх үед олимпоос алт, мөнгөн медаль хүртсэний нэг жилийн ой тохиох нь?
-Миний хувьд амьдралын маань алтан хором. Тухайн үед эх оронд маань ямар уур амьсгал бий болсныг телевизээр сүүлд хараад сэтгэл их хөдөлсөн. Тамирчид бидний хувьд цагаан сар, наадам гээд томоохон баяруудаар гадаадад тэмцээнтэй байх үе олон. Энэ удаад ч бас гадаадад байх нь. Ямар ч байсан багийнхантайгаа хамтдаа бэлтгэлээ хийгээд л энэ өдрийг тэмдэглэх болов уу.

-Таны олимпоос хойш оролцож байгаа анхны томоохон тэмцээн байх аа?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жилдээ нэг удаа болдог. Олимпийн өмнөх томоохон сорилуудын нэг. Миний хувьд бэлтгэлээ сайн хийсэн гэж бодож байна.

-Бэлтгэл хэр байна даа?
-Олимпийн өмнө авсан бэртэл сэдрээд тоглолтоо зогсоож байсан. Харин олимпоос хойш бэртлээ эмчлүүлээд багагүй хугацаа алдсан тал бий. Тэгээд ч орсон тэмцээн бүртээ олигтой амжилт гаргаж чадаагүй. Харин ДАШТ-д их ач холбогдол өгч, бэлтгэлдээ ч их анхаарсан.

-Өнгөрсөн олимпоос хойш таны амьдралд олон зүйл өөрчлөгдсөн. Магадгүй хамгийн чухал нь та  өрх гэрийн тэргүүн болж, үрийн зулай үнэрлэсэн явдал байх?
-Тэгэлгүй яах вэ. Өрх гэрийн тэргүүн болж үрийн зулай үнэрлэнэ гэдэг хамгийн том жаргал. Гэхдээ тэмцээн бэлтгэл сургуулилт гээд гэртээ байх хугацаа ховор байна шүү. Эхнэр маань л миний ар талыг 100 хувь авч явж байна. Өнгөрсөн хавар аавыгаа алдахад тэр чигтээ л уул нураад ирэх шиг  болсон. Аав маань намайг байнга хурцалж, ирлэж, урам өгдөг байж дээ. “Миний хүү чадна, өөртөө итгэлтэй байгаарай” гээд л үлддэгсэн. Одоо ч аав минь намайг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэдэг.

-Таныг олимпийн хүрэл медалийн болзол хангаад байх тэр мөчид аавтай тань хамт тэмцээнийг үзэж байсан. Тэр хүний нүдэнд үнэхээр баярын оч гялалзаж байсан. Та аавынхаа ачийг хариулж чадсан шүү дээ?
-Энэ хорвоо дээр эцэг, эхийн хайрыг хариулсан хүн ховор биз дээ. Ямар ч байсан аавыгаа бага боловч баярлуулсан байх. Миний аав ховорхон хүн байсан хэмээн тэрээр ярьсан юм.

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН

Овог нэр: ПҮРЭВДОРЖИЙН СЭРДАМБА

Төрсөн он сар: 1985 оны 4 дүгээр сарын 18 нд Улаанбаатар хотод төрсөн. Төгссөн сургууль: ЕБС-ийн 57 дугаар дунд сургууль.

Ам бүл: Эхнэр охины хамт амьдардаг.
Боксоор хичээллэж эхэлсэн: Боксын спортоор 2000 оноос хичээллэж эхэлсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай.
Үндсэн харьяалал: Үндэсний шигшээ баг, “Сүлд” БТСХорооны тамирчин Жин: 48 кг, 51 кг-ын жинд тоглодог.
Амжилт:”Бээжин-2008" зуны XXIX олимпийн боксын 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. 2009 оны дэлхийн аварга.
2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болсон “Химийн цом” тэмцээн,БНАСАУ-ын Пхеньян хотод болсон олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай. Улсын аварга.

Анхны багш: Ч.Ганзориг
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Банди, Д.Батсүрэн

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2221116/472/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:51:14
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1536 ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА МОНГОЛЧУУД АА [2] [1] monh-monk 2010-12-29 2147
1535 Монголчууд бид чинь МОНГОЛ нэргүй болох нь !!! [1] daruuhan01 2009-02-27 2146
1534 AIHAVTAR HUGJSUN HVNII NAIMAA bilgesh 2009-08-16 2143
1533 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо 2009-03-13 2143
1532 Эрлийзүүд ба түүний дайснууд monh-monk 2011-02-23 2140
1531 Enhbayar gj hen be? [4] sarmisxan555 2009-04-08 2139
1530 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [2] vege 2009-03-28 2139
1529 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон [2] erhun88 2011-08-02 2138
1528 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2137
1527 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1526 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you 2010-09-10 2136
1525 ЭХ ОРОНТОЙГОО... monh-monk 2010-12-07 2134
1524 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 5 r heseg sarmisxan 2009-08-24 2133
1523 Монгол Эрчүүддээ Хэлэх Үг Маралгоо 2010-07-26 2132
1522 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2132
1521 Эхнэрээ сонгож мэдэхгүй байгаа эрчүүдэд… [1] i_love_you 2010-09-28 2131
1520 ХЭЛТЭЙ ХҮНЭЭС АСУУХ ЮМ БАЙНА [4] Munkh-munkh 2009-07-21 2127
1519 Монголын эмгэнэл. [3] daruuhan01 2009-01-07 2126
1518 eh orondo eznen baya humuuse uuls_uuls 2009-09-23 2125
1517 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
1516 ЗҮГЭЭР, ЗҮГЭЭР. [3] Monh-monh 2009-07-31 2122
» Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1514 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2120
1513 Дуучин Гантулгаас болгоомжил monh-monk 2012-12-04 2119
1512 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо 2009-03-12 2119
1511 2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1] Monh-monh 2009-12-28 2118
1510 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 2009-03-17 2113
1509 18 настай охиныг суумгай болгосон солонгос эрийг нутаг буцахад нь УИХ-ын гишvvн Д.Батбаяр тусалжээ daruuhan01 2009-10-06 2111
1508 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
1507 АРХИНЫ ҮНЭЛЭМЖИЙГ.......... [2] Мичидмаа 2009-04-08 2108
1506 <Далайд дусал нэмэр> Хүүхдийн номын аян өрнүүлж байна. [5] apii 2011-02-25 2107
1505 Нутаг буцах үедээ Самсунг даатгалын байгууллагаас нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)-ын мөнгөө нэхэмжлээгүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 2106
1504 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг [1] .Sarnai. 2009-08-15 2106
1503 Тэнгэрийн тамгатай ахан дүүс минь хөх монгол 2012-01-09 2104
1502 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [1] korea_school 2010-06-24 2103
1501 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2099
1500 Энхсайхан үнэхээр Хятад хүн юм болов уу? гэж бодлоо. [3] Munkh-munkh 2008-10-24 2098
1499 Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох [1] mgldevochka 2009-07-01 2097
1498 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2096
1497 Хүчирхийлэгчийг тайган болгодог хууль үгүйлэгдэж байна [1] i_love_you 2010-10-15 2094
1496 Солонгос элчин ба 10 саяын барьцаа [2] Monte_kristo 2012-12-04 2093
1495 Чингэлтэй дүүрэгийн нөхөн сонгуулиар дуучин С.Жавхлан нэр дэвшихээр бэлдэж байна [4] lollipop976 2009-07-16 2093
1494 Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2093
1493 ene hujaa nariig [3] snoopdogg 2010-06-14 2089
1492 ОЮУ ЭРДЭНЭСТЭЙ ТОЛГОЙ ОЮУН УХААНТАЙ ТОЛГОЙ Monh-monh 2009-08-06 2089
배너신청
자생병원

배너신청