Бичлэгийн тоо 2,391
Уг нь олонд танигдсан мессеж үгээрээ бол одоо ч “Зогсолтгүй эргэж байх” учиртай “Зоос” банк зогсох байтугай сураггүй болсон. Оронд нь нүд ирмэхийн зуур “Төрийн банк” гэгч бий болж үйл ажиллагаагаа явуулан бүх салбарууддаа том том хаяг зүүж зүсээ өөрчилсөн билээ. “Зоос”-ыг зогсоход “хувь нэмрээ харамгүй оруулсан” эрхмүүд гарын арван хуруугаар тооломгүй дэндүү олон ажээ. Зөвхөн нэг тэрбумаас дээш төгрөгийн зээлтэй олигархиуд гэхэд л 40 хол гарсан бөгөөд эд бүгдээрээ манай улс төр, бизнесийн салбарын акулууд. Нам хүчин, нутаг ус, хил хязгаарыг давсан олигархиудын сүлжээ “Зоос”-ыг “идэж” орхисон байна.

Тэрбумтан зээлдэгчдийн түрүү магнайд нэг удаа хэрэглээд хаядаг сальфетка шиг санаж сайхан охидтой харьцдаг Ц.Мянганбаяр захирал явна. “Алтны 100 сая тоннын нөөцтэй, урьдчилсан байдлаар дөрвөн миллъярд ам.доллараар үнэлэгдсэн, гурван км өргөн, 25 км урттай том уурхайгаараа барьцаалан “Зоос” банкнаас найман охин компанийхаа нэр дээр, мөн Ц.Мянганбаяр, Б.Сүхбат, Ц.Баярсайхан зэрэг нэр дээр 24 удаагийн үйлдлээр нийт дөчин гурван тэрбум гурван зуун жаран нэгэн сая нэг зуун жаран гурван мянга долоон зуун төгрөгийг зээлжээ. “Зоос” түүний зээлийг “муу” гэсэн ангилалд оруулж зогсолтгүй эргэх хүчээ зогсоох тоормоз болгожээ. Тэрээр өөрийн бүх хөрөнгөө ах дүү хамаатан садныхаа нэр дээр шилжүүлэн өөрийгөө “Монгол газар”-т ямар ч хамааралгүй гэж мэдэгдэх болоод удаж байгаа. Харин ахынхаа их хэмжээний хөрөнгийг хуваан эзэмшиж байгаа дүү нар нь “Монголд хүйтэн байна” гэж ялархан Хавайн аралд очиж дээд зэрэглэлийн буудалд өвлийг өнгөрөөсөн шигээ тансаглаж явна.

Тэрбумаар тоологдох өрөөрөө аман хүзүүнд давхиж яваа олигарх бол Ерөнхий сайд асан С.Баярын хэтэвч гэгддэг “Жаст”-ын Ш.Батхүү юм. Өөрийгөө нууц ноёнтон байхдаа их таатай хэмээн ярьдаг энэ эрхэм сүүлийн үед ил ноён болж хувираад байгаа.  Сайн ар тал С.Баярынхаа буянаар Улаанбаатар төмөр замд жилдээ 60 гаруй сая төгрөгний шатахуун нийлүүлж, монополь эрх эдэлдэг. Ш.Батхүү гэгчийн бизнес анх яаж цэцэглэсэн нь нууц агаад тэрээр дуулианы эзэн Г.Алтан хүүхнээс “Алтжин” компанийг гэнэт худалдан авснаараа нийт монголчууын танил болсон. Түүнээс өмнө “Жаст”-ын Батхүүг шатахууныг нь авдаг Төмөр замын ханган нийлүүлэхийн хэдэн нөхдөөс өөр хүн анзаардаг ч үгүй байсан биз. Жастын Батхүүгийн дараагийн нүүдэл С.Громовын “Чингис хаан банк”, “Братский ардын банк”, “Монгол даатгал” компаниудын хамтарсан консорциумын эзэмшлийн “Хадгаламж” банкийг гартаа оруулсан явдал байлаа. Үүнийхээ дараа Монголын дотоодын хөрөнгө оруулалтаар босгосон “Монгол шуудан” банкийг мөн л залгив. Ингэлээ гээд ч түүний санаа амраагүй. “Анод” банкийг дампууруулах ажиллагаанд хуруу хумсаа холоос дохисхийн оросуудад худалдаж, өөрөө ч эзэн суух гэсэн далд санаагаа хүрээнийхэндээ цухалзуулаад авсан гэх үгийг ойрынх нь хүмүүс задгай амлаад алдчихсан байх юм.

“Олон овоот”-ын уурхайг нэгэн зэрэг олон банкинд тавьж өрөнд баригдан гарах гарцаа хайж явсан Ц. Мянганбаяртай үгсэн зээлийн хүүг нь  бууруулна гэж тохиролцоод 50:50 хувиар “Олон овоот”-ыг эзэмших болсон гэдэг. Ш.Батхүүг одоо “Зоос”-ыг өөртөө наах арга боловсруулж суугаа гэж банкныхан ярьж байна. Гэхдээ тэрээр банк болгоныг залгиад байхаар их үл хөдлөх хөрөнгөтэй хүн биш. Хотын фракцийнхан, ерөнхий сайд асан С.Баяр нар холбоотой. Тиймээс “Зоос”-ыг гэрлийн хурдаар “Төрийн банк” нэр зүүж төр ивээлдээ авахад нөлөөлсөн байх талтай. “Төрийн банк” тун удахгүй “Жаст”-ын мэдэлд орчихвол гайхаад байх ч зүйл алга бололтой. Ц.Мянганбаярын хөрөнгийг Ш.Батхүү хамгаалж, Ш.Батхүүгийн хөрөнгийг төр хамгаалаад байна. Ш.Батхүү “Зоос” банкнаас найман охин компанийнхаа нэр дээр найман удаагийн үйлдлээр хорин гурван тэрбум дөрвөн зуун тавин долоон сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун төгрөгний зээлийг авч муу ангилалд багтсан өртэйгээр ар зээлийн 27,4 хувийг дангаараа эзлэн данхайж байна.

Тэрбумаас дээших өрөөрөө айргийн тавын гуравт харайж яваа эрхэм бол өнөөх алдарт С.В.Паушок юм. Тосон заамарыг “тоосон” Заамар болгож байсан, алтыг минь ухаж ашиг олчихоод төлбөрөөс зугтан алга болж адаг сүүлд нь эх орныг минь олон улсын шүүхэд өгөн ялалт байгуулж яваа тэнэмэл. Би Монголыг ялсан хэмээн Москвад хэвлэлийн бага хурал хийлгэж бардамнасан. “Зоос” банкны нийт зээлийн 11,8 хувийг эзлэх их мөнгө авсан Паушок энэ өрөө яах вэ? С.В Паушок “Бизнес партнёр” ХХК-ийн нэр дээр нэг удаа, “Алтан дорнод монгол” ХХК-ийнхаа нэр дээр хоёр удаа нийтдээ гурван удаагийн үйлдлээр арван тэрбум нэг зуун хорин сая зургаан зуун долоон мянга найман зуун төгрөг авчээ. Ц.Мянганбаяр, Ш. Батхүү нар  улс төрийн томчуудын хамгаалалтаар уснаас хуурай гарах нь бараг тодорхой болоод байна . Эх орны маань баялгийг дураараа ухаж баяжсан энэ цагаач эр бас л нэр цэвэр, санаа зовох зүйлгүй явсаар, жаргасаар байх уу?

Эдний араас “Мегаконкрит”, “Баян констракшн”ХХК-иудын таван тэрбум долоон зуун наян нэгэн сая нэг зуун тавин долоон мянган төгрөг “нэхэж яваа”. “Жамп-Алт”, “Петрожамп” ХХК-иуд ч таван удаагийн зээлээр зургаан тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая зургаан хорин нэгэн мянга зургаан зуун төгрөг, “Цаст Импекс” ХХК-ийн захирал Н.Баярсайхан найман удаагийн зээлээр дөрвөн тэрбум таван зуун далан зургаан сая нэг зуун зургаан мянган төгрөг авч амжжээ.

УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар гэж “Зоос”-ыг зогсоогчдын нэг бий. Цагтаа төр түшилцэж түмний итгэлийг хүлээж явсан экс гишүүн “Зоос” банкнаас авсан хоёр тэрбум есөн зуун жаран есөн сая есөн зуун ерэн хоёр мянга долоон зуун төгрөгийн зээлээ яах гэж суугаа юм бол доо. Чингэлтэй дүүргийнхээ намын даргын суудалтай зууралдаж, сандал ширээний хэрүүл хийж байхаар “Зоос”-ын өрийг хэрхэн барагдуулахдаа санаа зовниж явбал өөрт нь өлзийтэй байж мэднэ дээ. Зээл аваад эргэн төлөлт хийгээгүй нэг УИХ-ын гишүүн бол Тэрбишдагва. Түүний “ТБД” компани нь хоёр удаагийн зээлээр хоёр тэрбум хоёр зуун ерэн дөрвөн сая есөн зуун арван долоон мянган төгрөгийг авсан байна. Тэрбум тэрбумаар нь мөнгө залгигчдын жагсаалт цааш үргэлжилнэ.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

БНСУ-тай 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон [1]

Tsever murtei alhaach~ [2]

Дахин ажиллуулах хүсэлт гаргах тухай

Тэрбум тэрбумаар нь мөнгө залгигчдын жагсаалт цааш үргэлжилнэ.

  • nikes
  • 2010-03-23
  • Уншсан 2267

НУЛИМАХГҮЙ ШҮҮ УЛААНБАТАР ХОТОО [3]

muu 76 [6]

Ажил олгогч эзэд, ажилчдын уулзалт

Монгол Улсад орчин үеийн зэвсэглэл бүхий арми үүссэний 89 жилийн ойн

Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ

Cолонгост ажиллаж амьдарч буй Монгол залуучуудын хийсэн "Сайхан амьдарлын төлөө" УСК нээлт маргааш болно.

  • XAPTAC
  • 2010-03-17
  • Уншсан 1780

гоожуур.ком зэрэгт гардаг хувийн нууцлалтай мэдээлэл бус [4]

Seoul hotin beleg temdeg [1]

Цагаачлалын Алба Ансан хотод 15ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 7сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ [1]

hi~ eruul mend-iin devter? [1]

Дорилгжав : С.ЗОРИГ агсны хэргийг хаах хэрэгтэй гэж ээ

Өнгө мөнгөний сонгуулийн золиос [1]

Монголын төр мөнгийг ашгаа удаан өгөх төсөлд зарж байна

Япон өвгөний яриа [5]

Илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс болон шөнийн цагаар ажилласны ажилласны нэмэгдүүлсэн хөлс бодох аргачлал [1]

Хөдөлмөрийн гэрээний хугацааны тухай [9]

ХҮСЭЛ [1]

Бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадавхид нийцсэн хямд өртөгтэй орон сууц барина. [1]

Манай түүхийн маш нандин чухал зүйл алдагдаад, гадагш гараад байна

  • Levi`s
  • 2010-03-03
  • Уншсан 1834

solongos ruu yaj yrih be tuslaach [2]

  • 012345
  • 2010-02-27
  • Уншсан 1361

Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү?

Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [1]

ХӨӨМИЙ монголынх биш болно гэж үү? [1]

ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4]

ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Монголдоо эзэн байцгаая! [9]

Шинээр гэр бүл бологсдын мөнгийг төсвийн тодотголд оруулна [1]

ANHNII UILDWER

  • oyut87
  • 2010-02-25
  • Уншсан 1537

Хэрхэн хэмнэж сурах вэ? [1]

Эмч нар аа, тангаргаа сахицгаая [1]

Нийтээрээ хардаг, хүндэлдэг, сонсдог хүн хэн бэ?

БНСУ-д хараар амьдарч буй монгол иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавилаа [3]

Орон сууц авах боломж танд бий [5]

УУЛ УУРХАЙ: Монголчуудаа нойрноосоо сэрж ... Монголын уул уурхайгаас 3124% -н ашиг олсон тухай олж уншицгаа [3]

Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2]

  • sumxair
  • 2010-02-20
  • Уншсан 1436

Доктор Юрий Щербатых: Уур бол цөмийн бөмбөг [1]

Дэлхийн хамгийн баян Солонгос хүн буюу нууцлаг тэрбумтан [2]

Бар жилд тохиох дүйчин өдрүүд [1]

Америкийн Оросууд АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ?

Зөөвөрийн флеш дискүүд хэрэглээнээс халагдах цаг ойртжээ

Цагаан бар жилд 12 жилтэн тус бүрийн зурхай [1]

배너신청
자생병원

배너신청