Бичлэгийн тоо 2,391

 

 

 

043f51d1c8ba80e389eefeecdb4854d6_x3.jpg

Б.Энхцэцэг

Үрсийнхээ инээхийг харж шулагнахыг сонсож, үнсэлт, тэврэлтээр шагнахаар эцэг, эхчүүд гэр рүүгээ тэмүүлэх энэ цагт  “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв"-д бяцхан үрийнхээ дээсэн дээр дэнчигнэх амийг аврахын төлөө нэгэн гэр бүл итгэл тээн тэмцсээр. Бяцхан хүүгийн өрөөг чиглэн алхах зуурт өвчиндөө шаналан уйлах, давчдах бяцхан үрсийн  дуу  зүрх рүү зүү мэт хатгах нь зовиуртай.
 
Хүүгийн хэвтэж буй өрөөний үүд хүртэл алхахдаа, туслахаар ирж байж нулимс унаган бусдын сэтгэлийг хямрааж болохгүй хэмээн өөрөө өөртөө хэлж явлаа.  Цонхийж цайсан ядрангуй царайтай атлаа өрөөг гэрэлтүүлэх мэт инээмсэглэсэн хүү угтав.
 
Тэр нэгэн өдөр ихэр хөвүүнтэй болсон залуу хос тэдэндээ Сайханбилэг, Сайнбилэг хэмээх ерөөлт нэрийг хайрлажээ. Гэвч жаргалант амьдралыг бараан  үүл төдөлгүй нөмрөн авна гэж тэд санаагүй. Байгаль дэлхийд гамшигт үзэгдэл хэмээх давашгүй хүчин байдаг шиг хүний амьдралд өвчин хэмээх хэлж ирдэггүй зовлон бий.  Ихрийн өрөөсөн М.Сайханбилэг төрөөд дөнгөж долоо хоноод шарлаж,  14 хоногтойгоос өтгөн нь цагаан өнгөтэй гарах болжээ.  Хорвоод мэндлээд ердөө сар шахам болсон хүүг эмч нар цөсний төрөлхийн битүүрэлтэй хэмээн оношилсон байна. Оны эхэнд эмч нар түүний бөглөрсөн цөсийг нь авч, элгийг нь гэдэстэй нь холбох мэс ажилбар хийжээ. Эдгэчихлээ хэмээн эцэ,г эх нь хагартлаа баярласан. Өнгөрсөн хугацаанд хүү холангит болон ханиадны улмаас дөрвөн ч удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Энэ оны арваннэгдүгээр сард ээж, хүү хоёр дахин эмнэлэгт хэвтэхдээ Эрдэнэт хотын төрөлх гэртээ бус  Улаанбаатар хотын төв эмнэлэгт яаралтай шилжихээс өөр аргагүй болж.  Шулуун гэдсээрээ нэг өдрийн дотор есөн удаа цус алдсан хүүг “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв"-д шөнөдөө хүргэж, цус тогтоох арга хэмжээ авчээ. Тав хоног цус алдалгүй өнжсөнд баярласан эцэг, эх хүүгээ элэгний циррозтой болж, венийн судсууд нь өргөссөн байхыг удалгүй олж мэдэв. 

 
Нэг насны төрсөн өдрөөрөө М.Сайханбилэг хүү гэртээ халуун ам бүлээрээ бялуу зүсэж, төрсөн өдрийн дуу дуулж чадаагүй. Харин эмнэлгийн орон дээр эцэг, эх, эгч, энэ биеийнхээ нөгөө тал Сайнбилэгийнхээ төлөө үхэл амьдралтай тэмцэж байжээ. Эмч нар өнгөрсөн сарын 29-нд хийсэн хагалгаагаар хүүгийн ходоодыг нээж, өргөссөн судсуудыг хананд нь бэхэлж, дөрвөн том судсыг нь боосон байна. Түүнчлэн цус төлжүүлж, элгэнд туслах үүрэгтэй дэлүү нь ачааллаа даахаа байн өөхөлж, аавынх нь гарын алганы дайтай томорсон байсан учир мөн л авахаас өөр аргагүйджээ.  Хорвоогийн нарыг үзээд жил ч болоогүй Сайханбилэг хоёр ч удаа хүүхэд байтугай том хүн ч даахааргүй хүнд мэс засалд ороод давсан байна.  
 
Хагалгаа амжилттай болсон ч мэс ажилбарын дараах эрчимт эмчилгээний хоёр долоо хоногийн хугацаанд хүү дахин хоёр ч удаа цус алджээ. Эмч нар дээрх хагалгааг төгс хагалгаа биш амь торгоох төдий. Гаднын эмнэлэгт очиж элэг шилжүүлэхээс нааш авралгүй гэжээ. Сайханбилэгийн цус алдалт өмнө нь дөрөв, тав хоногийн зайтай байдаг байсан бол одоо давтамж нь ойртож, хоёр хоног болжээ. Элэг нь хатуурч, зүрх нь томорч байгаагаас үзэхэд бусад эрхтэнд ч  нөлөөлж байна гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан байна.
 
Хүүгийн биеийн байдалтай танилцахаар эмнэлэг дээр очсон энэ өдөр ч хүү цус алдаж сульдсан, халуунтай байлаа. Халуун нь буухгүй аваас унтуулах тариа хийн, хүчээр буулгана гэж эмч нь хэлж байна лээ. Хүүг сэрүүн байхад тариа хийх ямар ч боломжгүй. Учир нь судас нь хагарч, бүх хэсгээрээ уян зүү орохооргүй бүдүүрчээ.  Харин ихрийн өрөөсөн Сайнбилэг хүү Эрдэнэтэд эмээ дээрээ үлдсэн ч Сайханбилэгийг Улаанбаатарт цус алдахад уйлагнан тавгүйтэж, халуурахад нь даган хямардаг гэнэ. Тэд ихэр. Хамтдаа байхыг ямар их хүсэж байгаа бол. Сайханбилэгийн таван настай жаахан эгч нь хүртэл миний дүүг эдгээж өгөөч хэмээн байсхийгээд л бурхны өмнө залбираад суучихдаг гэнэ лээ. Халуун ам бүлээрээ тэмдэглэлт ой, баяр наадам тэмдэглэж үзээгүй тэдэнд гэр бүлийн зураг авахуулах боломж өдийг хүртэл олдоогүй байна.
 
Хүү нь цус алдан хүндрэх үед ээж нь тэсэлгүй уйлжээ. Гэтэл амьдрахын төлөө бяцхан биедээ баймгүй тэвчээр гаргаж буй Сайханбилэгийн нулимстай нүд инээмсэглэлээр солигдсон гэдэг. Хүүгийн ээж А.Ундрал “ Хүү минь яг л "Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ” гэж хэлж байгаа мэт өөдөөс инээсэн. Би ч хүү рүүгээ инээсэн. Миний хүүд амьдрах хүсэл тэмүүлэл ингэж их ундарч байхад би бууж өгч болохгүй гэж бодсон” гэв. 

Хүү цус алдах тоолондоо 300-400 грамм орчим буюу биеийн нийт цусныхаа 70 хувийг алдаж байна. Цусны хэмжээ өөрөө нөхөгдөх ямар ч боломжгүй учир алдсан цусыг сэлбэж байгаа. Гэвч хүний цусаар өөрийн цус хийнэ гэдэг сайн биш. Байнга сэлбэснээс үүдэн хүүгийн цусны бүлэгнэл муудаж, цус алдах нь амархан болж, тогтоон барихад бүр хэцүү болж байгааг эмч нар ярьж байна. Жирийн хүн хуруугаа исгэхэд төд удалгүй цус бүлэгнэж өөрөө тогтдог. Гэтэл хүүгийнх тэгж бүлэгнэх чанараа алдаж байна. Уурлаж, уцаарлан тайван биш болохын төдийд шууд цус алддаг . Цус тогтоох эмчилгээг хуучин 12 цагаар хийлгэдэг байсан бол одоо найман цаг болж богиноссон. 6-7 төрлийн тариа, дуслыг 24 цагаар хийлгэж, дөрвөн төрлийн эм ууж байна гэхээр энэ хүүхэд эмээр хооллож байгаагаас өөрцгүй.  Өдөрт 4-5 живх дүүртэл цустай ялгадас гаргадаг. Зарим үед судас, шөрмөс нь хүртэл цус ялгадастай нь холилдоод гараад ирчихсэн байдаг гэнэ. Цус их алдахаар ийм зүйл тохиолддогийг эмч нар тайлбарлаж байна. Ээж нь хүүгийнхээ живхийг солих тоолондоо цустай битгий гараасай гэж залбирна.  Цус алдаж байгаа хойно нүд нь сүүмийж, царай нь цонхийж жин ихээр алддаг байна. Хүү ганцхан шулуун гэдсээр бус цусаар бөөлжиж нэг, хоёр хоногийн турш тасралтгүй цус алддаг болчихоод байгааг ээж нь нулимс дуслуулан ярьж сууна.
 
Сайханбилэг хүү сүүлийн хагалгаандаа ороод 20 гаруй хонож байна. Аавындаа амьдардаг, 20 гаруй насны залуу гэр бүлд хүүгээ  гадаадад яаралтай явж, эмчлүүл гэх эмч нарын үг дааж, давшгүй ачаа мэт сонсогдсон ч тэд бууж өгөхийг хүсээгүй. Мөнгө олох бүхий л аргыг сүвэгчлэн яаравчилж байна. Хүүгийн амь нас цаг, минутаар хэмжигдсээр...


Хүүгийн амь хадан хавцлын ирмэгт тулсан энэ үед Солонгосын “Анам” эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Монголд ирээд буцсан билээ. Магадгүй энэ нь хүүд ус уух хувь байгааг харуулж буйн дохио ч байж мэдэх. Гаднын орнуудад 200-300 мянган ам.долларын өртөгтэй хийдэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг "Анам" эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй үнээр буюу 100 сая вонноор хийж өгье гэжээ. Элэгний өвчин газар авсан өнөө үед баргийн хүнд олдох боломж энэ биш. Тэр ердөө л нэг настай.  Ингээд хорвоогоос явчихбал хэчнээн харамсалтай вэ. Тиймээс харийнхан ч туслах гэж байна. Одоо эх орон элэг нэгт ард түмэн нь тусламжийн гараа яаралтай сунгах л үлдлээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн М.Сайханбилэг, С.Дэмбэрэл тэргүүтэй хүмүүс тусламж үзүүлсэн ч өнөөх хагалгааны зардал болох 150 сая төгрөг хол байгаа аж.
 
Хүүгийн ээжтэй ярилцах зуур эмээ нь  хүүгийн хэвтэж буй өрөөгөөр орж гаран утсаар ярих агаад "Танил хүмүүстээ ч хамаагүй хэлээд цөөхөн хэдэн төгрөг ч болтугай олж өгөөч"  хэмээн хүмүүсээс гуйж байлаа. Сайханбилэгийн эмээ Ч. Ариунаа шинэ Засгийн газрын утас 1111 дугаар луу хүртэл залгаж хүүг минь авраач гэж гуйж байхыг сонсов.  “Анам” эмнэлэгийн хувьд хүүд урилга явуулчихсан байгаа аж. Гэвч эмчилгээний зардал 150 сая төгрөгийн дор хаяж 70 хувь бүрдэхээс нааш Солонгосын тал виз олгохгүй болохыг хүмүүс хэлж байна.
 
Хоёр том хагалгааныхаа дараа инээгэээд босоод ирсэн Сайханбилэг хүү энэ удаад Солонгос улсад элгээ солиулаад ирвэл энэ биенийхээ нөгөө тал Сайнбилэгтэйгээ хамт сахилгагүйтээд л гүйж явах өдөр ирэх нь лавтай.  Монголчууд бид бурханы шашинтай ард түмэн. Хүүгийн аав, ээж аргаа барахдаа мэргэн түргэн гэх хүн бүрт үзүүлсэн байна. Тэд “Хүү чинь амь бөхтэй юм. Амьдардаг л юм бол ээждээ энэрэлтэй, аавдаа ачлалтай, улсдаа гавьяатай сайн хүн болно” гэжээ.  
 
Хүүгийн ээж А.Ундрал сайхан сэтгэлт хүмүүсийн мөнгөн тусламжид гүнээ талархаж байгаагаа илэрхийлж “Бид бууж өгөхгүй ээ” гэж хэлсэн. Монголчуудын бие биенээ гэсэн сэтгэл гаднынхныг гайхшруулдаг. Монголын ард түмний өгөөмөр сэтгэл Сайханбилэг хүүгийн амийг аварна гэдэгт итгэж байна. Хүсэл дуусаагүй цагт хүн дуусах болоогүй.
 
“Mongolian Economy” сэтгүүлийн хувьд сүүлийн шинэ дугаартаа элэгний асуудлыг хөндөж, төр, засаг ард иргэдээ халамжлах, элэгний өвчлөлөөс аврах хэрэгтэй байгаа талаар, мөн эрүүл мэндийн бодлогын тухай нийтлэл, ярилцлагууд хүргэсэн юм. Үүний дараахан дээрх "Анам" эмнэлгийн эмч нар Монголд ирж, элэгний өвчтэй олон хүн үзсэний нэг нь Сайханбилэг хүү байлаа. Хүүг үзэж элэг шилжүүлэх боломжтой хэмээсэн солонгос эмчтэй манай сэтгүүл дэлгэрэнгүй ярилцлага хийж, олон нийтэд хүргэсэн. Тус эмнэлгийн элэгний эмч Ким Донг Сик хэлэхдээ “Монгол Улсад элэгний өвчлөл үнэхээр их байна. Би хоёр хоногт элэгний өвчтэй 70 гаруй хүнийг үзлээ. 20 хувь нь элэг шилжүүлэх шаардлагатай, 4-5 хүн бүр яаралтай шилжүүлэхгүй бол оройтохдоо тулсан байна. Хамгийн харамсалтай нь зургаан сарын өмнө элэгний хавдартайгаа оношлуулчихаад өнөөг хүртэл ямар ч эмчилгээ хийлгээгүй, нэг ч эм уугаагүй явж буй хүн олон байна. Юу уусан бэ гэхээр сүлжээний эм гэж хариулж байсан. Монголын төр, засаг, эрүүл мэндийн салбар нь дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэдээ аврах шаардлагатай нь харагдаж байна” хэмээн ярьсныг энд онцлон тэмдэглэе.


Жич: Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж, 159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй. Хандивын данс: ХААН БАНК Төгрөгийн данс 5027641507 /Хүлээн авагч Б.Мягмар/ Холбоо барих утас:95905130, 95125895, 95970711

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6915007/bfe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2256 er 2 em 3 hunii ajil bna snile9999 2015-11-14 439
2255 hodoo nogoonii ajil bna . snile9999 2015-11-12 446
2254 manjin hyraah er em ajil bna . mglnarsar 2015-11-11 453
2253 4_ er hunii bolomjiin ajil bna . snile9999 2015-11-10 442
2252 kimchinii uildvert er em ajil bna _ er em ajil bna . snile9999 2015-11-10 507
2251 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-11-10 465
2250 hodoo manjin hyraah ajil bna snile9999 2015-11-07 467
2249 er em ajil bna kimchinii uildvert snile9999 2015-11-07 455
2248 er 5 em 5 kimchinii uildvert ajil bna snile9999 2015-11-07 458
2247 10er 5 em ajil bna snile9999 2015-11-06 457
2246 em gyygyymaa hyraah ajil bna . snile9999 2015-11-06 458
2245 Asuuya baitsa manjingin ajild ix xiiwel sain awnal gexiin 행복해요1 2015-11-06 452
2244 er manjin hyraah ajilbna mglnarsar 2015-11-05 460
2243 awtomashinii akumlyator zarna youmesafe 2015-11-03 888
2242 youmesafe youmesafe 2015-11-03 456
2241 SOLONGOS ELCHIND OROH BVH MATERIALIIG NAIDVARTAI HYMD BATALGAATAI BVRDVVLJ OGNO shuugiinaa 2015-10-26 518
2240 mongol hoolni gazar gebe 2015-10-24 473
2239 Гуравдугаар эмнэлгийн урд автобусны зогсоолдоо ойрхон 3 өрөө байр зарна 88107303 center 2015-10-16 476
2238 Margaash ogloo ongotsnii buudal yavna Town bolon oir xavas ni OBM 2015-10-11 485
2237  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2015-09-23 511
2236  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2015-09-23 526
2235 mashin avna Zoro11 2015-09-23 518
2234 mashin avna Zoro11 2015-09-23 587
2233 3_ em byydliin ajil bna, mglnarsar 2015-09-14 523
2232 ОЮУТНУУДАА 2016 ОНЫ 3 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА . "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-09-14 547
2231 Сансарт 3 өрөө байр зарна Dankook UBF 2015-08-27 551
2230 mongold bair zajna kafe1 2015-08-18 602
2229 buudal halgai99 2015-08-05 575
2228 Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГААР OBM 2015-08-04 494
2227 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-08-03 538
2226 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-22 639
2225 MIni pin golog zarna bnbn99 2015-07-20 666
2224 Solongosd dunguj tursun mongol huuhdiig solongos ulsiin irgen bolgoj boldiin boluu? ErhemTuruu 2015-07-11 638
2223 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-06-08 665
2222 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANAA solongoszuuchlal 2015-05-08 691
2221 Jaaznii uildweriin tonog tukhuurumj gozo 2015-04-21 610
2220 huuhed awch yawna 6sariin 13nd mongolruu mongolulss 2015-04-21 652
2219 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANA eegiibuugii 2015-04-20 701
2218 CAR CARGO mashin texnik hurdan shuurhai naidvartai teeverlene 010 2378 8363 saraa2014 2015-04-07 506
2217 zuslangiin gazar haymd zarna. gebe 2015-04-04 707
2216 Сансарт 2 давхарт 1 өрөө байр удаан хугацаагаар хөлслүүлнэ khukh 2015-03-27 614
2215 edgeer ugnuudiig orchuulj chadah hun bna uu? syys 2015-03-27 665
2214 Tani durtai pirmin buh torlin chunh baina bnbn99 2015-03-19 612
2213 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-03-18 662
2212 АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН БОЛОН ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫНХ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА Education2010 2015-03-17 597
배너신청
자생병원

배너신청