Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Б.Энхцэцэг

Үрсийнхээ инээхийг харж шулагнахыг сонсож, үнсэлт, тэврэлтээр шагнахаар эцэг, эхчүүд гэр рүүгээ тэмүүлэх энэ цагт  “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв"-д бяцхан үрийнхээ дээсэн дээр дэнчигнэх амийг аврахын төлөө нэгэн гэр бүл итгэл тээн тэмцсээр. Бяцхан хүүгийн өрөөг чиглэн алхах зуурт өвчиндөө шаналан уйлах, давчдах бяцхан үрсийн  дуу  зүрх рүү зүү мэт хатгах нь зовиуртай.
 
Хүүгийн хэвтэж буй өрөөний үүд хүртэл алхахдаа, туслахаар ирж байж нулимс унаган бусдын сэтгэлийг хямрааж болохгүй хэмээн өөрөө өөртөө хэлж явлаа.  Цонхийж цайсан ядрангуй царайтай атлаа өрөөг гэрэлтүүлэх мэт инээмсэглэсэн хүү угтав.
 
Тэр нэгэн өдөр ихэр хөвүүнтэй болсон залуу хос тэдэндээ Сайханбилэг, Сайнбилэг хэмээх ерөөлт нэрийг хайрлажээ. Гэвч жаргалант амьдралыг бараан  үүл төдөлгүй нөмрөн авна гэж тэд санаагүй. Байгаль дэлхийд гамшигт үзэгдэл хэмээх давашгүй хүчин байдаг шиг хүний амьдралд өвчин хэмээх хэлж ирдэггүй зовлон бий.  Ихрийн өрөөсөн М.Сайханбилэг төрөөд дөнгөж долоо хоноод шарлаж,  14 хоногтойгоос өтгөн нь цагаан өнгөтэй гарах болжээ.  Хорвоод мэндлээд ердөө сар шахам болсон хүүг эмч нар цөсний төрөлхийн битүүрэлтэй хэмээн оношилсон байна. Оны эхэнд эмч нар түүний бөглөрсөн цөсийг нь авч, элгийг нь гэдэстэй нь холбох мэс ажилбар хийжээ. Эдгэчихлээ хэмээн эцэ,г эх нь хагартлаа баярласан. Өнгөрсөн хугацаанд хүү холангит болон ханиадны улмаас дөрвөн ч удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Энэ оны арваннэгдүгээр сард ээж, хүү хоёр дахин эмнэлэгт хэвтэхдээ Эрдэнэт хотын төрөлх гэртээ бус  Улаанбаатар хотын төв эмнэлэгт яаралтай шилжихээс өөр аргагүй болж.  Шулуун гэдсээрээ нэг өдрийн дотор есөн удаа цус алдсан хүүг “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв"-д шөнөдөө хүргэж, цус тогтоох арга хэмжээ авчээ. Тав хоног цус алдалгүй өнжсөнд баярласан эцэг, эх хүүгээ элэгний циррозтой болж, венийн судсууд нь өргөссөн байхыг удалгүй олж мэдэв. 

 
Нэг насны төрсөн өдрөөрөө М.Сайханбилэг хүү гэртээ халуун ам бүлээрээ бялуу зүсэж, төрсөн өдрийн дуу дуулж чадаагүй. Харин эмнэлгийн орон дээр эцэг, эх, эгч, энэ биеийнхээ нөгөө тал Сайнбилэгийнхээ төлөө үхэл амьдралтай тэмцэж байжээ. Эмч нар өнгөрсөн сарын 29-нд хийсэн хагалгаагаар хүүгийн ходоодыг нээж, өргөссөн судсуудыг хананд нь бэхэлж, дөрвөн том судсыг нь боосон байна. Түүнчлэн цус төлжүүлж, элгэнд туслах үүрэгтэй дэлүү нь ачааллаа даахаа байн өөхөлж, аавынх нь гарын алганы дайтай томорсон байсан учир мөн л авахаас өөр аргагүйджээ.  Хорвоогийн нарыг үзээд жил ч болоогүй Сайханбилэг хоёр ч удаа хүүхэд байтугай том хүн ч даахааргүй хүнд мэс засалд ороод давсан байна.  
 
Хагалгаа амжилттай болсон ч мэс ажилбарын дараах эрчимт эмчилгээний хоёр долоо хоногийн хугацаанд хүү дахин хоёр ч удаа цус алджээ. Эмч нар дээрх хагалгааг төгс хагалгаа биш амь торгоох төдий. Гаднын эмнэлэгт очиж элэг шилжүүлэхээс нааш авралгүй гэжээ. Сайханбилэгийн цус алдалт өмнө нь дөрөв, тав хоногийн зайтай байдаг байсан бол одоо давтамж нь ойртож, хоёр хоног болжээ. Элэг нь хатуурч, зүрх нь томорч байгаагаас үзэхэд бусад эрхтэнд ч  нөлөөлж байна гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан байна.
 
Хүүгийн биеийн байдалтай танилцахаар эмнэлэг дээр очсон энэ өдөр ч хүү цус алдаж сульдсан, халуунтай байлаа. Халуун нь буухгүй аваас унтуулах тариа хийн, хүчээр буулгана гэж эмч нь хэлж байна лээ. Хүүг сэрүүн байхад тариа хийх ямар ч боломжгүй. Учир нь судас нь хагарч, бүх хэсгээрээ уян зүү орохооргүй бүдүүрчээ.  Харин ихрийн өрөөсөн Сайнбилэг хүү Эрдэнэтэд эмээ дээрээ үлдсэн ч Сайханбилэгийг Улаанбаатарт цус алдахад уйлагнан тавгүйтэж, халуурахад нь даган хямардаг гэнэ. Тэд ихэр. Хамтдаа байхыг ямар их хүсэж байгаа бол. Сайханбилэгийн таван настай жаахан эгч нь хүртэл миний дүүг эдгээж өгөөч хэмээн байсхийгээд л бурхны өмнө залбираад суучихдаг гэнэ лээ. Халуун ам бүлээрээ тэмдэглэлт ой, баяр наадам тэмдэглэж үзээгүй тэдэнд гэр бүлийн зураг авахуулах боломж өдийг хүртэл олдоогүй байна.
 
Хүү нь цус алдан хүндрэх үед ээж нь тэсэлгүй уйлжээ. Гэтэл амьдрахын төлөө бяцхан биедээ баймгүй тэвчээр гаргаж буй Сайханбилэгийн нулимстай нүд инээмсэглэлээр солигдсон гэдэг. Хүүгийн ээж А.Ундрал “ Хүү минь яг л "Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ” гэж хэлж байгаа мэт өөдөөс инээсэн. Би ч хүү рүүгээ инээсэн. Миний хүүд амьдрах хүсэл тэмүүлэл ингэж их ундарч байхад би бууж өгч болохгүй гэж бодсон” гэв. 

Хүү цус алдах тоолондоо 300-400 грамм орчим буюу биеийн нийт цусныхаа 70 хувийг алдаж байна. Цусны хэмжээ өөрөө нөхөгдөх ямар ч боломжгүй учир алдсан цусыг сэлбэж байгаа. Гэвч хүний цусаар өөрийн цус хийнэ гэдэг сайн биш. Байнга сэлбэснээс үүдэн хүүгийн цусны бүлэгнэл муудаж, цус алдах нь амархан болж, тогтоон барихад бүр хэцүү болж байгааг эмч нар ярьж байна. Жирийн хүн хуруугаа исгэхэд төд удалгүй цус бүлэгнэж өөрөө тогтдог. Гэтэл хүүгийнх тэгж бүлэгнэх чанараа алдаж байна. Уурлаж, уцаарлан тайван биш болохын төдийд шууд цус алддаг . Цус тогтоох эмчилгээг хуучин 12 цагаар хийлгэдэг байсан бол одоо найман цаг болж богиноссон. 6-7 төрлийн тариа, дуслыг 24 цагаар хийлгэж, дөрвөн төрлийн эм ууж байна гэхээр энэ хүүхэд эмээр хооллож байгаагаас өөрцгүй.  Өдөрт 4-5 живх дүүртэл цустай ялгадас гаргадаг. Зарим үед судас, шөрмөс нь хүртэл цус ялгадастай нь холилдоод гараад ирчихсэн байдаг гэнэ. Цус их алдахаар ийм зүйл тохиолддогийг эмч нар тайлбарлаж байна. Ээж нь хүүгийнхээ живхийг солих тоолондоо цустай битгий гараасай гэж залбирна.  Цус алдаж байгаа хойно нүд нь сүүмийж, царай нь цонхийж жин ихээр алддаг байна. Хүү ганцхан шулуун гэдсээр бус цусаар бөөлжиж нэг, хоёр хоногийн турш тасралтгүй цус алддаг болчихоод байгааг ээж нь нулимс дуслуулан ярьж сууна.
 
Сайханбилэг хүү сүүлийн хагалгаандаа ороод 20 гаруй хонож байна. Аавындаа амьдардаг, 20 гаруй насны залуу гэр бүлд хүүгээ  гадаадад яаралтай явж, эмчлүүл гэх эмч нарын үг дааж, давшгүй ачаа мэт сонсогдсон ч тэд бууж өгөхийг хүсээгүй. Мөнгө олох бүхий л аргыг сүвэгчлэн яаравчилж байна. Хүүгийн амь нас цаг, минутаар хэмжигдсээр...


Хүүгийн амь хадан хавцлын ирмэгт тулсан энэ үед Солонгосын “Анам” эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Монголд ирээд буцсан билээ. Магадгүй энэ нь хүүд ус уух хувь байгааг харуулж буйн дохио ч байж мэдэх. Гаднын орнуудад 200-300 мянган ам.долларын өртөгтэй хийдэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг "Анам" эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй үнээр буюу 100 сая вонноор хийж өгье гэжээ. Элэгний өвчин газар авсан өнөө үед баргийн хүнд олдох боломж энэ биш. Тэр ердөө л нэг настай.  Ингээд хорвоогоос явчихбал хэчнээн харамсалтай вэ. Тиймээс харийнхан ч туслах гэж байна. Одоо эх орон элэг нэгт ард түмэн нь тусламжийн гараа яаралтай сунгах л үлдлээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн М.Сайханбилэг, С.Дэмбэрэл тэргүүтэй хүмүүс тусламж үзүүлсэн ч өнөөх хагалгааны зардал болох 150 сая төгрөг хол байгаа аж.
 
Хүүгийн ээжтэй ярилцах зуур эмээ нь  хүүгийн хэвтэж буй өрөөгөөр орж гаран утсаар ярих агаад "Танил хүмүүстээ ч хамаагүй хэлээд цөөхөн хэдэн төгрөг ч болтугай олж өгөөч"  хэмээн хүмүүсээс гуйж байлаа. Сайханбилэгийн эмээ Ч. Ариунаа шинэ Засгийн газрын утас 1111 дугаар луу хүртэл залгаж хүүг минь авраач гэж гуйж байхыг сонсов.  “Анам” эмнэлэгийн хувьд хүүд урилга явуулчихсан байгаа аж. Гэвч эмчилгээний зардал 150 сая төгрөгийн дор хаяж 70 хувь бүрдэхээс нааш Солонгосын тал виз олгохгүй болохыг хүмүүс хэлж байна.
 
Хоёр том хагалгааныхаа дараа инээгэээд босоод ирсэн Сайханбилэг хүү энэ удаад Солонгос улсад элгээ солиулаад ирвэл энэ биенийхээ нөгөө тал Сайнбилэгтэйгээ хамт сахилгагүйтээд л гүйж явах өдөр ирэх нь лавтай.  Монголчууд бид бурханы шашинтай ард түмэн. Хүүгийн аав, ээж аргаа барахдаа мэргэн түргэн гэх хүн бүрт үзүүлсэн байна. Тэд “Хүү чинь амь бөхтэй юм. Амьдардаг л юм бол ээждээ энэрэлтэй, аавдаа ачлалтай, улсдаа гавьяатай сайн хүн болно” гэжээ.  
 
Хүүгийн ээж А.Ундрал сайхан сэтгэлт хүмүүсийн мөнгөн тусламжид гүнээ талархаж байгаагаа илэрхийлж “Бид бууж өгөхгүй ээ” гэж хэлсэн. Монголчуудын бие биенээ гэсэн сэтгэл гаднынхныг гайхшруулдаг. Монголын ард түмний өгөөмөр сэтгэл Сайханбилэг хүүгийн амийг аварна гэдэгт итгэж байна. Хүсэл дуусаагүй цагт хүн дуусах болоогүй.
 
“Mongolian Economy” сэтгүүлийн хувьд сүүлийн шинэ дугаартаа элэгний асуудлыг хөндөж, төр, засаг ард иргэдээ халамжлах, элэгний өвчлөлөөс аврах хэрэгтэй байгаа талаар, мөн эрүүл мэндийн бодлогын тухай нийтлэл, ярилцлагууд хүргэсэн юм. Үүний дараахан дээрх "Анам" эмнэлгийн эмч нар Монголд ирж, элэгний өвчтэй олон хүн үзсэний нэг нь Сайханбилэг хүү байлаа. Хүүг үзэж элэг шилжүүлэх боломжтой хэмээсэн солонгос эмчтэй манай сэтгүүл дэлгэрэнгүй ярилцлага хийж, олон нийтэд хүргэсэн. Тус эмнэлгийн элэгний эмч Ким Донг Сик хэлэхдээ “Монгол Улсад элэгний өвчлөл үнэхээр их байна. Би хоёр хоногт элэгний өвчтэй 70 гаруй хүнийг үзлээ. 20 хувь нь элэг шилжүүлэх шаардлагатай, 4-5 хүн бүр яаралтай шилжүүлэхгүй бол оройтохдоо тулсан байна. Хамгийн харамсалтай нь зургаан сарын өмнө элэгний хавдартайгаа оношлуулчихаад өнөөг хүртэл ямар ч эмчилгээ хийлгээгүй, нэг ч эм уугаагүй явж буй хүн олон байна. Юу уусан бэ гэхээр сүлжээний эм гэж хариулж байсан. Монголын төр, засаг, эрүүл мэндийн салбар нь дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэдээ аврах шаардлагатай нь харагдаж байна” хэмээн ярьсныг энд онцлон тэмдэглэе.


Жич: Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж, 159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй. Хандивын данс: ХААН БАНК Төгрөгийн данс 5027641507 /Хүлээн авагч Б.Мягмар/ Холбоо барих утас:95905130, 95125895, 95970711
 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6914960/b51/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
38946 АЛТАН УТСААР НҮҮРНИЙ БОЛОН ХҮЗҮҮНИЙ ҮРЧЛЭЭ АРИЛГАНА ЧАНАР БА ХЯМД ҮНИЙГ БИД ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА Гоо үзэмж 2013-01-06 1022
38945 hi eejvvdee tusalaach [2] bianco 2013-01-06 1138
38944 tembuu edgex uu [6] mogol 2013-01-06 16140
38943 hariulj tus bolooch [2] 590502 2013-01-06 1193
38942 Ovdog ue mochnii tos, em zarj bna 010-5780-9938 maral88 2013-01-06 1131
38941 ~БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? ,.. MAKE-UP 2013-01-06 1543
38940 О ХУЙ салон 50% баярын хямдрал зарлаж байна ,Массаж 50% хямдралтай... MAKE-UP 2013-01-06 1379
38939 zovlogoo ogooch busguichuudee??? [4] syys 2013-01-06 1742
38938 hi ari08 aaaas Clement 2013-01-06 1010
38937 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ЧАНАРТАЙ ХЯМД ҮНЭЭР ХИЙЖ ӨГЧ ҮЙЛЧИЛЖ БАЙНА 아름다운 2013-01-06 910
38936 zaawal xariulj ogj tuslaarai busguichude [2] mogol 2013-01-06 1173
38935 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2013-01-06 806
38934 САМСОНГИЙН СМАРТ ТV ЯАРАЛТАЙ ЗАРНА. ЗУРАГ ОРУУЛСАН Унаагаар үйлчлэнэ. 2013-01-06 998
38933 4sartai huuhed [7] tseejit 2013-01-06 4152
38932 용인d oir busguitei taniltsaya ayanga12345 2013-01-06 885
38931 Internetee unegui holbuulaad,nemeed uramshuulald ni 150.000원avaarai tsonkh 2013-01-06 896
38930 Таны арьсны бүх асуудлыг шийдэж таныг наснаас тань 10 нас залуу харагдуулна. tsonkh 2013-01-06 1019
38929 ХИЙМЭЛ ШҮД ХЯМДРАЛТАЙ ХИЙНЭ shudnii emneleg 2013-01-06 1093
38928 Buh ard tumnii gaviyat Sh. Hadbaatar ta buhend shine onii zurhai uzej zasal hiij baigaa tul ta buhen urgunuur uilchluulne uu. file zurhaisudlal 2013-01-05 3762
38927 Хэрэв та гомдол цөхрөл бүхнээ хэнд ч хэлэхгүй зөвхөн өөртөө хадгалдаг бол ***12-р***сар 2013-01-05 1146
38926 Гоо сайхны бүтээгдэхүүний хатан нь маск ***12-р***сар 2013-01-05 1941
38925 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP: 010 5786 2797 MONGOL_BANK 2013-01-05 838
38924 САМСОНГИЙН СМАРТ TV ЗАРНА Унаагаар үйлчлэнэ. 2013-01-05 993
38923 eejvvdee tyslaach [1] tenger99 2013-01-05 1177
38922 HUUD MINI SETGELEESEE TUSLAACH enxjiguur 2013-01-05 1022
38921 TOWN 503 TOOT NU SKIN GOO SAIKHAN BATGA ARILGAH SAVAN 17000 URCHLEE ARILGAJ NUUR JIJIGRUULEH APPARAT BNA Nu Skin goo saihnii baraa 2013-01-05 1647
38920 jijig tergeer uilchilne, ongotsnii buudalaas hun tosno,gargaj ugnu kara_20 2013-01-05 1008
38919 ГЭР БҮЛ ,ВИЗ ***12-р***сар 2013-01-05 988
38918 asuuya yaraltai [3] Clement 2013-01-05 1315
38917 mongolru mongo yawuulah hvn bwal soliltsii lorenza 2013-01-04 1023
38916 "50%SALE" СОЛОНГОС ШИЛДЭГ ГОО САЙХАНЫ ШИВЭЭС **САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2013-01-04 1017
38915 vr shiljvvlen suulguulj bsan eej bolon egch naraa tus bolooch [6] angl 2013-01-04 1518
38914 Солонгос хэлний Топикийн шалгалтын бүртгэл явагдаж байна. youmi 2013-01-04 1598
38913 " 오산 강남 성형외과"+ 오산 강남 피부과 Гоо сайхны мэс засал болон Арьс өнгөний эмнэлэг osknps 2013-01-04 1031
38912 САМСОНГИЙН СМАРТ ТV ЯАРАЛТАЙ ЗАРНА. ЗУРАГ ОРУУЛСАН Унаагаар үйлчлэнэ. 2013-01-04 990
38911 TOWN NU SKIN GOO SAIKHAN BATGA ARILGAH SAVAN 17000 NUUR JIJIGRUULJ URCHLEE ARILGAH APPARAT BNA Nu Skin goo saihnii baraa 2013-01-04 1954
38910 TOWN 503 TOOT MERGEJLIIN MANICURE BUH TURLIIN SHILEN HUMS HIINE Nu Skin goo saihnii baraa 2013-01-04 1534
38909 asuuya yaraltai [2] mgls 2013-01-03 1270
38908 shine onii mend! multi biz sunguulj chadah hvn bnuuu?... *jargalmaa* 2013-01-03 1218
» Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж,бас159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй ***12-р***сар 2013-01-03 1470
38906 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ЧАНАРТАЙ ХЯМД ҮНЭЭР ХИЙЖ ӨГЧ ҮЙЛЧИЛЖ БАЙНА 아름다운 2013-01-03 1108
38905 АЛТАН УТСААР НҮҮРНИЙ БОЛОН ХҮЗҮҮНИЙ ҮРЧЛЭЭ АРИЛГАНА ЧАНАР БА ХЯМД ҮНИЙГ БИД ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА Гоо үзэмж 2013-01-03 1570
38904 MASHIN ZARNA killerdog 2013-01-03 1314
38903 20-30 nasnii emegtei ajild awna .karaoke-d sariin 3.000.000~~~ bairtai 대전 hotod hariltsah utas 010-57919949 ganushkama 2013-01-03 1516
38902 СМАРТ TV ЯАРАЛТАЙ ЗАРНА...ЗУРАГ ОРУУЛСАН [2] Унаагаар үйлчлэнэ. 2013-01-03 1298
배너신청
자생병원

배너신청