Би их азтай эр хүн. Харин хэдэн жилийн өмнө бол өөрийгөө азгүй зовж яваа гэж боддог байлаа. Би эхнэртэйгээ бусдын адил л айл болж үр хүүхэдтэй болж, муудаж сайдан цугтаа 7 жил амьдарч байгаа монголын жирийн л нэг айл. Би алдаж онож, архи хүүхэн сонирхож, амьдралаараа тоглох шахсан жирийн нэг эр хүн. Хэдэн жилийн өмнө бол би амьралынхаа зорилгыг олж харалгүй зугаа цэнгэлд ач холбогдол өгөн боломж л гарвал худлаа үнэн ярьж, утсаа салган хонон өнжин шоудах дуртай залуу байлаа. Эхнэр маань миний хойноос уйгагүй хөөцөлддөг байж билээ. Яаж ингэж байгаад л намайг олоод авна. Согтуу надаар хэлэх хэлэхгүйгээр хэлүүлчээд гомдон уйлсан хэрнээ хэрүүлээ хийн байж намайг гэртээ чирч авчирж байж санаа нь амардаг.
Заримдаа араас ингэж нэхэл дагуул болох бүрт нь дургүй хүрч үзэн яддаг байлаа. Би хор шарыг нь малтаж хамаг л муухай үгээрээ доромжилж, надаас салаад намайг чөлөөлөөд өгөөсэй гэж хүсэж байхад зөрүүд тэр маань салж чамайг баярлуулахгүй, миний залуу насыг утгагүй болгосон чи бас өөрөө утгагүй амьдар гэж хэлдэг байлаа. Шартай хүүхэн шүү ккк…
Намайг архи, хүүхэн, баар буудал хэссэн амьдралаас татаж гаргах гэж эхнэр минь 4 жил зүтгэсэн дээ одоо бодоод байхад. Шөнө ирэхгүй бол цонхон дээрээ цурам хийхгүй машин зам ширтээд зогсдог байсан гэж одоо хааяа ярьдаг юм. Хэзээнээс би буруу яваад байгаагаа ойлгож эхэлснээ сайн санахгүй юм. Ямар ч байсан бид 2 хүүхэдтэй болж, би гэдэг хүн чоно махнаас гардаг шиг зугаа цэнгэлээс залхах болж гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байхыг эрхэмлэх болсон.
Одоо хааяа тэр минь цаанаа нэг гомдол хурсан харцаар уйтгартай ширтэж, гүн санаа алдахад миний хойноос хичнээн их нулимс урсгасан болоо гэж түүнийгээ өрөвддөг. Үнэхээр залхмаар дайчин байсан шүү чи минь. Баранд бүжгийн талбай дээр хүүхнүүдтэй сээтгэнэж байхад минь яаж олсон юм бүү мэд орж ирээд л чихдээд аваад явдагсан. Магадгүй чи намайг сул тавьдаггүй байнга уяатай юм шиг чаргууцалддаг байсан болохооор би хогийн архичин болчоогүй уруудаж доройтоогүй өдий дайтай яваа юм шүү.
Одоо би гадуур найз нөхөдтэйгөө гарсан ч гэртээ хүлээж байгаа 3 хөөрхөн амьтандаа яараад оройтох ч дургүй болсон. Алдаж байгаа нэгэндээ ухаарах боломж олгох хэрэгтэй шүү. Хань минь надад тийм боломж олгосон тэнгэрийн элч. Чамдаа хайртай гэж бараг хэлж байгаагүй юм байна лээ. Бас уучлаарай гэж хэлээгүй. Тийм хэдий ч намайг ойлгож уучилан, сайн сайхан явахад минь залуурдаж байгаа миний баталгаатай ар тал, түшиг тулгуур минь үргэлж миний дэргэд энэ хэвээрээ байгаарай…
zaa yum uzeegui l jaal bna da. hund ugiin tiim nas bdagiin za hamgiin gol n yamar bsanaa hezeech buu mart! sain zaluu bna martalgui bichij bdag. hunii amidraliin hamgiin tom buteel ger bul yum shuu!
zuw l bna hun bolgon l iim zamiig tuuldag yum bna ldaa.hehe bi ch bas iimerhuu bdaltai 2jiliig unguruusun bsan shuu.
hun bolgon zasardaggui yum aa.uhaantai, teswertei,hamgiin gol ni sain hanitai hun l zuw zamaa oldog bh.amjilt husii zaluusdaa!!!!!!!!!!