Завгүй завгүй бас дахин завгүй. Бидний амьдрал зогсоо зайгүй, цаг минутгүй урсаж байдаг урсгал шиг болсон билээ. Ажил хэрэг, амьдрал ахуй, гоо сайхан, харилцаа, чөлөөт цаг гээд зохицуулах зүйлс олон байдаг. Энэ бүхнийг стрессдэхгүйгээр хэрхэн зохицуулж сурах вэ?

Дэйл Карнеги зөвлөж байна.
Мөрдлөг 1. Ядарч гүйцэхээсээ өмнө амарч бай.
Бид эцсийн тэнхээгээ шавхагдтал  ажилладаг муу зуршилтай байдаг. Үүнийхээ оронд цаг тутамд 5 минут амрах, биенийхээ чилээг гаргах цаг өөртөө гарга.

Мөрдлөг 2. Ажил дээрээ биеэ амрааж бай.
Хоолны цагны дараа зөөлөн буйдан дээр тухлаж, эсвэл бүр хэвтэж амарч байвал ажлын үлдсэн цагийг та илүү үр бүтээлтэй өнгөрөөх болно. Ингэж заавал тухлахгүйгээр түр агаар салхинд гарсан ч болно. Та өөртөө амралт болохоор ямар нэгэн зүйлийг олж хийгээрэй.

Мөрдлөг 3. Илүү сайн ажиллах 4 зарчим.
1. Яг одоо хийх гэж байгаа ажилтайгаа холбогдох зүйлсүүдийг л ширээн дээрээ үлдээж бусдыг нь түр нүднээсээ далд газар тавиарай. Зөвхөн одоо хийх ажил дээрээ та төвлөрөхөд тань туслах болно. Туршаад үзээрэй.
2. Олон хийх ажлынхаа хамгийн чухлаас эхэл.
3. Асуудал бүрийг аль болох тэр дор нь шийд. Маргааш гэж хойшлуулсан ажил манан дунд замхардаг.
4. Хүмүүстэй хамтарч өөрийхөө ажлыг хөнгөл. Харилцаа сайтай байж бусдад итгээрэй.

Мөрдлөг 4. Хийж байгаа ажлаа сайхнаар хүлээн ав. Та яг одоо хийж байгаа ажлаа 20 жил хийсэн сонирхол татахуйц юу ч байхгүй гэж бодохын оронд өдөр бүр өөртөө зорилго тавьж түүнийгээ биелүүлж, өөрийгөө жижигхэн зүйлсээр урамшуулж бай.

Мөрдлөг 5. Замын түгжрэлд хөгжим сонсож, уурлаж бухимдахын оронд би уурлаж бухимдлаа гээд энэ бүхэн өөрчлөгдөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч эрүүлээр сэтгэвэл стрессээс та хол байх болно.