Бичлэгийн тоо 15,558
-Дөрвөн сая гаруй төгрөгийн үнэтэй гуулин бурхдыг аваад явсан аж- Бурхан шашны төв "Гандантэгчинлэн" хийдийн "Дүйнхор" дацанд энэ сарын 9-10-нд шилжих шөнө хулгай орж гурван бурхан алдагджээ. Энэ мэдээллийн дагуу тус дацанд очсон юм. Биднийг очиход дацангийн төв хаалгыг хоёр ажилтан засварлаж байлаа. Ойр орчмоор нь хөл хөдөлгөөн ихтэй харагдсан. Биднийг "Дүйнхор" дацан руу ороход эл хуль, хэн ч байсангүй. Харин жижүүр хийж буй бололтой хоёр ламхай гүйлдэж байсан. Хулгайч орсон цонхонд төмөр хаалт хийхээр хэмжээ авч байсан юм. Хулгайч дацангийн хойд цонхоор орж 40 гаруй см-ийн өндөртэй "Ловон Бадамжунай", "Нархажид", "Майдар" бурхан болон гэсгүй ламын хэрэглэж байсан сангийн бойпор, хоёр ширхэг дунг хулгайлаад явсан аж. Бурхад дацангийн баруун талд тусгайлан зассан тавиур дээр байрладаг байжээ. Эртний хийцтэй гуулин бурхдыг зах зээлийн ханшаар үнэлвэл дөрвөн сая гаруй төгрөг болох гэнэ. Тус хийдэд шавилан суудаг ламхайгаас зарим зүйлийг тодруулахад "Дацан дээр хамгийн эрт би ирсэн. Өглөө ороход дээд давхарт чимээ гарсан. Багшийгаа ирчихсэн байгаа юм болов уу гээд "Хүн байна уу" гэхэд хариу өгөөгүй. Тэр үед 08.00 цаг болж байсан. Дахиж чимээ гараагүй. Манай ангийн лам ирэхээр нь хичээлдээ явсан. Манай сургууль хажууханд байдаг. Тараад иртэл Жасрай ах "Дацанд хулгайч ороод бурхан аваад явчихсан байна" гэж хэлсэн. Ингээд л хулгай орчихсон байна гэж мэдсэн. Намайг өглөө ирэх үед хулгайч гарах гээд явж байсныг үгүйсгэхгүй л байна. Манай лам нар мэдсэн даруйдаа хийдийн удирдлагад мэдэгдэлгүйгээр цагдаа дуудсан" гэлээ. Харин уг хэргийн талаар Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Н. Нанзаддоржоос тодруулсан юм. -Та сая хулгай орсон дацангаас ирлээ. Тэнд юу болсон юм бэ? -Тэглээ. Очиж харлаа. Хулгайч цонхоор нь орсон бололтой. -Цонх нь хаалтгүй байсан хэрэг үү? -Тийм ээ. Манай хийдийн дацангууд цонхондоо төмөр хаалт хийлгэсэн байдаг. Ариун цэврийн өрөөний цонх хаалтгүй юм. Гэтэл ганц хаалтгүй цонхоор нь орчихсон байна. -Хичнээн бурхан байхгүй байна вэ. Бүртгэж үзэв үү? -Гурван бурхан алга болжээ. Мөн гэсгүй ламын хэрэглэж байсан арцны бойпор, дунг авсан байх юм. -Хулгай гарлаа гэд-гийг хэзээ мэдсэн бэ? -Уржигдар орой. Бидэнд хэлээгүй шууд цагдаад мэдэгдсэн байна билээ. -Хулгай гардаг өдөр харуул хамгаалалт сул байж дээ? -Манайх "Sky" харуул хамгаалалтын компанитай гэрээтэй ажилладаг. Хамгаалагчид хийдийн эргэн тойронд гурваас дөрвөн удаа эргүүл хийдэг. Тэр өдөр харуул гараагүй бололтой. -Зарим хийдэд хоногийн лам гэж байдаг. Уг дацанд лам нарыг шөнийн жижүүрт гаргадаггүй юм уу? -Байлгүй яах вэ. Хоногийн лам хийд болгонд байдаг. Тэр өдөр эд нар хоногийн ламыг гаргаагүй гэсэн. -Хийдэд хяналтын камер байдаг уу? -Байдаг. Камераар хийдийн хашаа болон бусад дацангуудыг ажигладаг. "Дүйнхор" дацан мухар газар байдаг болохоор камерт бичигдээгүй байна. -Сүүлийн үед танай хийдэд хулгайн хэрэг гараад байх боллоо. Одоогоос cap гаруйн өмнө "Жанрайсиг" дацангаас хулгай хийж байсан этгээд газар дээрээ баригдсан? -Тийм ээ. Тухайн үед цагдаа нарын тусламжтай хулгайчийг хэргийн газар саатуулсан. Буян номын газарт хар санаа өвөрлөж хулгай хийнэ гэдэг байж боломгүй зүйл. Ер нь хийдийн хавиар халаасны хулгай элбэг. 1990 онд их хэмжээний бурхны эд зүйлсээ хулгайд алдаж байснаас хойш ийм явдал гараагүй. Гэтэл ойрын хугацаанд хоёр ч удаа хулгайн хэрэг гарлаа. Бид энд цаашдаа харуул, хяналтаа сайжруулах хэрэгтэйг сануулж буй хэрэг. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Одоогийн байдлаар хулгай хийсэн байж болзошгүй нэг хүнийг сэжиглэж саатуулсан байна. Лам нарын ярьж буйгаар дацангийн ариун цэврийн өрөөнөөс ус алдаад байхаар нь цонхыг нь түгжихгүй явдаг байжээ. Энэ байдлыг "урт гарт" овжин ашигласан бололтой. Мөн хулгайч хийдийг сайтар судалж харуул, хамгаалалт сул байх үеийг сонгон уг хэргийг үйлдсэн байна. Сүүлийн үед шашны эд зүйлс, бурхан хулгайлах явдал ихсэх болжээ. Өнгөрсөн даваа гаригт Архангай аймгийн Баянцээл сумын иргэн Д-гийнд хутга, буугаар зэвсэглэсэн багтай хүмүүс халдсан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд гэрийн эзнийг эхнэрийнх нь хамт хүлж байгаад 25 см-ийн өндөртэй "Цэнд-Аюуш" бурхан, мөнгөн аяга, эмээлийн мөнгөн даруулга 12 ширхэг болон шүрэн толгойтой цагаан хөөрөг зэргийг дээрэмдээд зугтсан байсан. Аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийг үйлдсэн хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа ч олоогүй байна. Бурхан хулгайлах гэмт хэргийн талаар Цагдаагийн байгуулагаас лавлахад "Ийм төрлийн гэмт хэрэг гардаг. Эзэн холбогдогч нь олдохдоо амархан байдаг. Харин хулгайлагдсан эд зүйлс олдохдоо хугацаа шаарддаг. Ихэнхдээ түүхийн үнэт бүтээл, үзмэр байдаг. Аль нэг айлд үзмэр болох, дамлан наймаалагдах магадлалтай. Бурхан, шашны холбогдолтой үнэт зүйлсийн үнэлгээг тогтоохдоо Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас гарсан жагсаалтыг харгалзан үздэг. Ерөнхийдөө маш бага үнэлдэг" гэж байв.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1280276/9fa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 88884
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 228417
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 288399
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 307255
15513 Үрчилээтэж өнгөө алдаж байгаа арьсанд зориулсан цацдаг маск @*********@... 2017-05-30 157
15512 Гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцах зардлаа буцааж аваагүй иргэдийн анхааралд chimeg3d 2017-08-02 157
15511 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2017-08-29 159
15510 Kartnii dugaar hudaldaj awna. ajilolgogch2 2017-10-18 160
15509 HEY YU BAITSGAANA DA? secret zubaanaa 2007-06-17 161
15508 НУРУУНЫ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧЛЭХ БНСУ-ЫН ХАМГИЙН ТОМ УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ. Jaseng 2018-04-06 162
15507 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө (mongold Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2017-05-29 162
15506 ЗАЙСАН КАРГО"ГАЗРЫН АЧАА ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. /1КГ ~1000ВОН/ OBM 2018-04-04 164
15505 Хэлний бэлтгэлд сурч байгаа оюутнуудыг топикгүй мастерт элсүүлнэ.010-8761-9909 MK비자VISAOffice 2017-12-27 164
15504 chi zaawal unsharai secret esuu 2007-03-22 165
15503 dotuur bairtai, ugluu udur oroinii hooltoi ajild eregtei hunii ajil yjw0306 2021-08-03 166
15502 JAGAAG JAKA 2-G secret [1] zorigoo 2007-09-06 167
15501 Cledbel #Арьс чангалж өргөх коллагентай маск/ @*********@... 2017-04-22 168
15500 meddeg bol heleech secret ehee 2007-03-17 170
15499 Нүүрэн дээрх сэвх нөсөө толбо хурдан хугацаанд арилгах тос @*********@... 2017-05-30 171
15498 Naiwdartai viz gaaliig daagaad gargah hun bnuu? Mungu belen 36tai eregtei.77889969 tsagaan hyar 2018-01-23 171
15497 Suwond xajuu uruu bn Lxagvaa99 2017-12-14 172
15496 em buudal bn sunshineee 2017-08-23 177
15495 2006-8-25nd solongost ireed 여수xotod baisan secret 정면&#44 2007-01-25 179
15494 njh secret nyamkana 2007-01-05 180
15493 수입차 PDI센터 인원 모집 Баавгай 2021-08-19 180
15492 Инчоны машины захын сайт байдаг уу getlegch 2017-07-24 180
15491 1 em buudal bna inchond oxinoo1 2017-09-09 180
15490 Busan esvel tegy~d mongol guanz medeh hyn bval zaaj tuslaach gynju 2017-04-16 181
15489 TSAGIIN OROO BHGUI AJIL BAGATAI BUUDAL BN GER BUL 2 EMEGTEI BOLNO 010-2895-3017 ZowAmidral 2017-08-23 182
15488 КОЛЛАГЕН ТАНЫГ НАСНААСАА ЗАЛУУ, САЙХАН ХАРАГДДАГ БОЛГОНО @*********@... 2017-04-22 187
15487 2 Hunii sain chanariin or hyamd zarna chak_love_kiss 2018-07-14 192
15486 dotuur bairtai, plastic ylgdag uildvert emegtei hun avj baina. yjw0306 2021-08-03 193
15485 АПУ-н Velvet smooth vodka (0.7л)зарна. Үнэ 20000W. Утас: 01097248756 betugen 2017-04-15 193
15484 bair xaij bn 01057125936 Badrahkgaldol 2017-04-21 194
15483 KL WOLRD ХУУЛИЙН ТОВЧОО klworld 2018-10-17 195
15482 СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-14 195
15481 Tsalin 2.900.000-3.000.000woniin eregtei emegtei ajil baina. yjw0306 2021-08-03 197
15480 Seould buudald 2 hun yaraltai avna. Utas-01064295152 svetatuv 2021-05-08 198
15479 Үрчилээтэж өнгөө алдаж байгаа арьсанд зориулсан цацдаг маск @*********@... 2017-04-22 198
15478 BAIR BN (250) donttouch 2014-02-25 202
15477 김치공장.마스크공장.남녀사원구함.숙식제공 일자리정보 2021-10-02 203
15476 D-2 , D-10 визтэй иргэдийг БНСУ-дахь компанид ажилд орход зуучлан визний ангиллаа БНСУ-д ажил эрхлэх Е-7 ангилалаар солиход туслах үйлчилгээ үзүүлж байна. WISCKO 2014-04-07 203
15475 LG DIOS 1,030,000WON WWW.MGLSKY.COM ТУНДЭМҮН МОНГОЛ ТАУН 903ТООТ УТАС:02-2275-1698 **MGL гишүүн* 2014-02-14 204
15474 Hi. Inchiond bgaa mongolchuud aa!!!!!!!!!!!!! secret Aagii 2007-01-07 205
15473 neg em buudal bna inchond oxinoo1 2017-09-10 205
15472 Бүх төрлийн тавилга 60%-65% хямд зарж байна chonoo 2014-02-25 206
15471 СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 10.000 НЭГЖ) Скайтел 2014-03-08 206
15470 СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 10.000 НЭГЖ) Скайтел 2014-04-15 207
15469 hun butsaana tulgaa 2007-06-12 209
배너신청
자생병원

배너신청