Бичлэгийн тоо 15,558
-Дөрвөн сая гаруй төгрөгийн үнэтэй гуулин бурхдыг аваад явсан аж- Бурхан шашны төв "Гандантэгчинлэн" хийдийн "Дүйнхор" дацанд энэ сарын 9-10-нд шилжих шөнө хулгай орж гурван бурхан алдагджээ. Энэ мэдээллийн дагуу тус дацанд очсон юм. Биднийг очиход дацангийн төв хаалгыг хоёр ажилтан засварлаж байлаа. Ойр орчмоор нь хөл хөдөлгөөн ихтэй харагдсан. Биднийг "Дүйнхор" дацан руу ороход эл хуль, хэн ч байсангүй. Харин жижүүр хийж буй бололтой хоёр ламхай гүйлдэж байсан. Хулгайч орсон цонхонд төмөр хаалт хийхээр хэмжээ авч байсан юм. Хулгайч дацангийн хойд цонхоор орж 40 гаруй см-ийн өндөртэй "Ловон Бадамжунай", "Нархажид", "Майдар" бурхан болон гэсгүй ламын хэрэглэж байсан сангийн бойпор, хоёр ширхэг дунг хулгайлаад явсан аж. Бурхад дацангийн баруун талд тусгайлан зассан тавиур дээр байрладаг байжээ. Эртний хийцтэй гуулин бурхдыг зах зээлийн ханшаар үнэлвэл дөрвөн сая гаруй төгрөг болох гэнэ. Тус хийдэд шавилан суудаг ламхайгаас зарим зүйлийг тодруулахад "Дацан дээр хамгийн эрт би ирсэн. Өглөө ороход дээд давхарт чимээ гарсан. Багшийгаа ирчихсэн байгаа юм болов уу гээд "Хүн байна уу" гэхэд хариу өгөөгүй. Тэр үед 08.00 цаг болж байсан. Дахиж чимээ гараагүй. Манай ангийн лам ирэхээр нь хичээлдээ явсан. Манай сургууль хажууханд байдаг. Тараад иртэл Жасрай ах "Дацанд хулгайч ороод бурхан аваад явчихсан байна" гэж хэлсэн. Ингээд л хулгай орчихсон байна гэж мэдсэн. Намайг өглөө ирэх үед хулгайч гарах гээд явж байсныг үгүйсгэхгүй л байна. Манай лам нар мэдсэн даруйдаа хийдийн удирдлагад мэдэгдэлгүйгээр цагдаа дуудсан" гэлээ. Харин уг хэргийн талаар Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Н. Нанзаддоржоос тодруулсан юм. -Та сая хулгай орсон дацангаас ирлээ. Тэнд юу болсон юм бэ? -Тэглээ. Очиж харлаа. Хулгайч цонхоор нь орсон бололтой. -Цонх нь хаалтгүй байсан хэрэг үү? -Тийм ээ. Манай хийдийн дацангууд цонхондоо төмөр хаалт хийлгэсэн байдаг. Ариун цэврийн өрөөний цонх хаалтгүй юм. Гэтэл ганц хаалтгүй цонхоор нь орчихсон байна. -Хичнээн бурхан байхгүй байна вэ. Бүртгэж үзэв үү? -Гурван бурхан алга болжээ. Мөн гэсгүй ламын хэрэглэж байсан арцны бойпор, дунг авсан байх юм. -Хулгай гарлаа гэд-гийг хэзээ мэдсэн бэ? -Уржигдар орой. Бидэнд хэлээгүй шууд цагдаад мэдэгдсэн байна билээ. -Хулгай гардаг өдөр харуул хамгаалалт сул байж дээ? -Манайх "Sky" харуул хамгаалалтын компанитай гэрээтэй ажилладаг. Хамгаалагчид хийдийн эргэн тойронд гурваас дөрвөн удаа эргүүл хийдэг. Тэр өдөр харуул гараагүй бололтой. -Зарим хийдэд хоногийн лам гэж байдаг. Уг дацанд лам нарыг шөнийн жижүүрт гаргадаггүй юм уу? -Байлгүй яах вэ. Хоногийн лам хийд болгонд байдаг. Тэр өдөр эд нар хоногийн ламыг гаргаагүй гэсэн. -Хийдэд хяналтын камер байдаг уу? -Байдаг. Камераар хийдийн хашаа болон бусад дацангуудыг ажигладаг. "Дүйнхор" дацан мухар газар байдаг болохоор камерт бичигдээгүй байна. -Сүүлийн үед танай хийдэд хулгайн хэрэг гараад байх боллоо. Одоогоос cap гаруйн өмнө "Жанрайсиг" дацангаас хулгай хийж байсан этгээд газар дээрээ баригдсан? -Тийм ээ. Тухайн үед цагдаа нарын тусламжтай хулгайчийг хэргийн газар саатуулсан. Буян номын газарт хар санаа өвөрлөж хулгай хийнэ гэдэг байж боломгүй зүйл. Ер нь хийдийн хавиар халаасны хулгай элбэг. 1990 онд их хэмжээний бурхны эд зүйлсээ хулгайд алдаж байснаас хойш ийм явдал гараагүй. Гэтэл ойрын хугацаанд хоёр ч удаа хулгайн хэрэг гарлаа. Бид энд цаашдаа харуул, хяналтаа сайжруулах хэрэгтэйг сануулж буй хэрэг. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Одоогийн байдлаар хулгай хийсэн байж болзошгүй нэг хүнийг сэжиглэж саатуулсан байна. Лам нарын ярьж буйгаар дацангийн ариун цэврийн өрөөнөөс ус алдаад байхаар нь цонхыг нь түгжихгүй явдаг байжээ. Энэ байдлыг "урт гарт" овжин ашигласан бололтой. Мөн хулгайч хийдийг сайтар судалж харуул, хамгаалалт сул байх үеийг сонгон уг хэргийг үйлдсэн байна. Сүүлийн үед шашны эд зүйлс, бурхан хулгайлах явдал ихсэх болжээ. Өнгөрсөн даваа гаригт Архангай аймгийн Баянцээл сумын иргэн Д-гийнд хутга, буугаар зэвсэглэсэн багтай хүмүүс халдсан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд гэрийн эзнийг эхнэрийнх нь хамт хүлж байгаад 25 см-ийн өндөртэй "Цэнд-Аюуш" бурхан, мөнгөн аяга, эмээлийн мөнгөн даруулга 12 ширхэг болон шүрэн толгойтой цагаан хөөрөг зэргийг дээрэмдээд зугтсан байсан. Аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийг үйлдсэн хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа ч олоогүй байна. Бурхан хулгайлах гэмт хэргийн талаар Цагдаагийн байгуулагаас лавлахад "Ийм төрлийн гэмт хэрэг гардаг. Эзэн холбогдогч нь олдохдоо амархан байдаг. Харин хулгайлагдсан эд зүйлс олдохдоо хугацаа шаарддаг. Ихэнхдээ түүхийн үнэт бүтээл, үзмэр байдаг. Аль нэг айлд үзмэр болох, дамлан наймаалагдах магадлалтай. Бурхан, шашны холбогдолтой үнэт зүйлсийн үнэлгээг тогтоохдоо Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас гарсан жагсаалтыг харгалзан үздэг. Ерөнхийдөө маш бага үнэлдэг" гэж байв.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1280276/9fa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 88884
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 228417
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 288399
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 307255
4263 Хөөрхөн үр нь эрүүл өсөхөд хувь нэмэр гэж блогоо танд зориулав. bolor2 2009-02-14 596
4262 yaraltai zar tvrvvwchee geesen hvnd 9282 2009-02-14 781
4261 tuslaach kimmansu 2009-02-14 471
4260 hudaldaj avii [1] aimaghot 2009-02-14 481
4259 medej bga xvn baibuul xelj uguuch do 2009-02-13 478
4258 hvn sharaa2 2009-02-13 454
4257 SHINE UMD IRSEN SIZE BAIGAA SHUU chiniiner 2009-02-13 414
4256 ZARLAL SHINE UMD IRSEN SIZE BAIGAA SHUU chiniiner 2009-02-13 581
4255 HUDALDAJ ABNA. madch 2009-02-13 453
4254 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-02-13 471
4253 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-02-13 534
4252 Бүх төрлийн орчуулга хийнэ njiokm 2009-02-13 563
» Бурхдын өргөөнд хулгай нүүрлэв Manaach01 2009-02-13 11160
4250 help mgl_86 2009-02-12 470
4249 yaaraltai zar kangwondo 2009-02-12 559
4248 yaaraltai zar kangwondo 2009-02-12 486
4247 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-02-12 477
4246 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-02-12 510
4245 Uurag awna 1011 2009-02-11 725
4244 Haraar baigaa hun yaj nutag butsah be? [1] Bold... 2009-02-11 896
4243 haij bna holboo yaraltai bari naranbo 2009-02-11 572
4242 hi [1] anhaa555 2009-02-11 546
4241 Todruulj ogooch Hanakorea 2009-02-11 557
4240 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-02-11 537
4239 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-02-11 484
4238 Интернэт маркетинг дэлгүүрээр үйлчилүүлж цалин авцагаая HILIVING 2009-02-11 567
4237 buh torliin mashin japanaas zahialgaar japand baigaa uneer niiluulne Dojoo1 2009-02-10 3295
4236 asuult madch 2009-02-10 453
4235 32-37 nasnii emegtei paspot-r hun mgl butsaana onlyone 2009-02-10 446
4234 1 өрөө байр 25 саяд худалдана [1] sakuraproperty 2009-02-10 955
4233 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-02-10 419
4232 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ tiptop 2009-02-10 480
4231 Mongol surguuli [1] khulaka 2009-02-09 988
4230 OLON ULSIIN JOLOONII UNEMLEH GARGAJ UGNU grlnomin 2009-02-09 1241
4229 Бүх төрлийн орчуулга хийнэ njiokm 2009-02-09 495
4228 Chonand bdag Mongol kargonuudiin utsiig yaraltai xelj ogch tuslaach !!!??? [2] Redhorse 2009-02-09 754
4227 Бүх төрлийн орчуулга хийнэ njiokm 2009-02-09 533
4226 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-02-09 567
4225 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-02-09 536
4224 ELGEMSUUD [1] tanoshi 2009-02-08 757
4223 EM MONGOL BUTSAANA gantuya555 2009-02-08 410
4222 Интернэт маркетинг дэлгүүрээр үйлчилүүлж цалин авцагаая HILIVING 2009-02-08 679
4221 asuuyaa bolsonmantuu 2009-02-08 522
4220 26r surguuli [1] cry on my shoulder 2009-02-08 893
4219 Cолонгос хэлний үнэгүй сургалтанд урьж байна BATNEGDEL 2009-02-07 680
배너신청
자생병원

배너신청