Бичлэгийн тоо 11,685

ВИЗ ОЛГОХ ЖУРАМ

 

 1. ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВАХ

-        Визний мэдүүлэг хүлээн авах: Даваа-Баасан гаригт 09:30-12:30 цагийн хооронд

n        12:30 цагт бүртгэл хаагдах тул 11:00 цагаас өмнө ирэхийг хүсье.

-        Виз мэдүүлэгч нь визний материалаа визний хураамж төлсөн баримтын хамт мэдүүлэг хүлээн авах газарт хүлээлгэн өгнө.

-        Визний материалыг бүрдүүлэх материалын дарааллын дагуу цэгцэлж өгнө.

-        Мэдүүлэг хүлээн авах газраас материал, хураамж төлсөн баримтыг шалган хүлээн авсны дараа бүртгэлийн дугаарыг виз мэдүүлэгчид өгнө.

-        Бүртгэлийн дугаарыг визний ярилцлаганд орох болон визний хариу авахад шалгуулах шаардлагатай тул гээж үрэгдүүлж болохгүй.

-        БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон виз олгох зөвшөөрлийн дугаартай иргэн визний мэдүүлэг дээр үнэн зөв дугаарыг бичихийг хүсье.

-        БНСУ-д анх удаа зорчих гэж буй иргэн Цагдаагийн Ерөнхий Газрын тодорхойлолтыг хавсаргана.

-        Сүүлийн 2 жилийн хугацаанд 4-ээс дээш удаа эсвэл нийт 10-аас дээш удаа ямар нэг асуудалгүй БНСУ-д зорчсон иргэн 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй тул виз авах шаардлагагүй.

-        АНУ, Япон, Австрали, Шинэ Зеланд, Канад улсын визтэй иргэд тус улсуудад зорчихдоо БНСУ-аар дамжин өнгөрөхөд ирэх, очих хоёр талдаа 30 хоногийн дотор визгүй зорчих эрхтэй.

-        Виз мэдүүлэхэд хавсарган өгсөн материалыг буцаан олгохгүй тул шаардлагатай материалын хуулбарыг өгөх ба эх хувийг ярилцлаганд ирэхдээ шалгуулна.

-        Виз олгохоос татгалзсан хариу авсан иргэн гадаад паспортын арын хуудсанд дарсан өдрөөс хойш мөн хилээр нэвтрүүлэхээс татгалзан БНСУ-ын хилээс буцаж ирсэн иргэн буцсан тухайн өдрөөс хойш 3 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй.

 

 

 

2. ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ШАЛГАХ ХУРААМЖ

-        2007.9.3-аас эхлэн визний хураамжийг Хаан банкны бүх салбаруудаар хүлээн авч байгаа ба тус банкинд хураамжийг тушаасны дараа зөвхөн шар өнгийн баримтыг ЭСЯ-д өгнө.

-        90 хоног хүртэлх нэг удаагийн виз : 30 ам доллар

-        90 хоногоос дээш хугацаатай нэг удаагийн виз : 50 ам доллар

-        Олон удаагийн виз : 80 ам доллар

-        Дээрх хураамж нь виз олгох хураамж биш ба зөвхөн визний мэдүүлэг шалгах хураамж тул татгалзсан хариу авсан тохиолдолд буцаан олгохгүй.

-        Дагалдан явах хүүхэд ч адил тусдаа визний хураамж төлнө.

-        Шаардлагатай тохиолдолд БНСУ-ын Засгийн Газрын холбогдох байгууллагаас визтэй холбоотой зөвшөөрөл авах болсон үед 10 ам долларын хураамж нэмэгдэнэ.

 

3. ВИЗНИЙ ЯРИЛЦЛАГА

-        Ярилцлаганд зөвхөн шаардлагатай тохиолдолд дуудна.

-        Ярилцлаганд ирэхдээ бүртгэлийн дугаар, биеийн байцаалт, бусад нэмэлтээр авчрахыг шаардсан материалыг авчирна.

-        Визний ярилцлаганд оролцох хүнд ЭСЯ-аас ярилцлагын цаг өдрийг утсаар мэдэгдэнэ.

-        Ярилцлаганд орохдоо тухайн хүн өөрөө шаардлагатай гэж үзвэл компанийн бичиг баримт, санхүүгийн чадвараа тодорхойлох бусад бичгийг авчирч болно.

 

4. ВИЗНИЙ ХАРИУ ОЛГОХ

-        Визний хариуг виз мэдүүлсэн гаригаас 9 хоногийн дараа 16:30-18:00 цагийн хооронд олгоно.

-        Визний хариуг группээс бусад тохиолдолд тухайн виз мэдүүлэгч заавал өөрийн биеэр ирж авна.

-        Визний хариуг тухайн хүнд утсаар мэдэгдэхгүй.

-        Виз олгогдсон иргэн хариу олгох цагт визээ аваагүй тохиолдолд визийг хүчингүй болгоно.

-        Визний хариу олгох өдрийн виз олгогдсон хүмүүсийн жагсаалтанд тухайн иргэний бүртгэлийн дугаар байхгүй бол виз олгохоос татгалзсан гэж ойлгох ба уг иргэн энэ өдрөөс хойш 3 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй.

5. ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

 

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог)(사업자등록증명원)

-        Ажлын газрын тодорхойлолт

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-  Өөрийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

 

ГРУППЭЭР АЯЛАХ

 

СОЛОНГОСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИЙН ТАЛААС БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Аялал жуулчлалын компанийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог)(사업자등록증명원)

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

-        Жуулчдын аялалын хөтөлбөр

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИЙН ТАЛААС БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: (Солонгос талын урилгагүй дангаараа явах тохиолдолд)

-        Аялал жуулчлалын компанийн виз хүссэн өргөдөл

-        Компанийн гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, аялал жуулчлал эрхлэх зөвшөөрлийн бичгийн хуулбарууд

-        Жуулчдын аялалын хөтөлбөр

-        Өмнө нь аялаад ирсэн жуулчдын буцаж ирснийг батлах баримтууд (солонгос визний хуулбар)

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-  Өөрийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

 

БИЗНЕС АЯЛАЛ

 

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог)(사업자등록증명원)

-        Ажлын газрын тодорхойлолт (компанийн захирал бол өгөхгүй байж болно)

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Өөрийн эсвэл тухайн компанийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

-        Хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичгийн эх хувь - B/L, төлбөрийн баримт гэх мэт. (Дээрх бичгийн хуулбарыг авчирсан тохиолдолд шаардсан бичиг баримтыг өгөөгүйд тооцох ба визний хариу татгалзах магадлалтай тул анхаарна уу.)

-        Шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэр, үндэсний татварын албаны тодорхойлолт, гадаад худалдаа борлуулалтын тухай бичиг баримтыг өгөхийг шаардана.

 

СОЛОНГОСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН АЖИЛТНЫГ УРИХ

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Компанийн захирал(солонгос иргэн)-ын виз хүссэн өргөдөл, ажилтны ажлын газрын тодорхойлолт

-        Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, гадаадын хөрөнгө оруулагчийн гэрчилгээний хуулбар (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь (хуулбарын хамт)

-        Өөрийн эсвэл компанийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Уригчийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог),(사업자등록증명원)

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

[Анхаарах зүйл]

-        Байгууллагын шагнал урамшууллаар явах тохиолдолд 6 сараас дээш хугацаагаар ажилласан ажилтан боломжтой ба ажилласан хугацаагаа  нийгмийн даатгалын дэвтрээр батална.

-        Бизнесийн ажлаар явах тохиолдолд ажилласан хугацаа хамаарахгүй ба бизнесийн зорилгыг тодорхойлсон нотариатаар баталгаажуулсан солонгос талын урилга байх шаардлагатай.

-        Үйлдвэрлэлийн дадлага хийхээр явах тохиолдолд тус яамнаас 90 хоногийн нэг удаагийн виз олгох боломжгүй ба уг визийг БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон виз олгох зөвшөөрлийн дагуу олгоно. (БНСУ-ын Хууль Зүйн Яамны журмын дагуу)

-        Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд солонгос хөрөнгө оруулагчийн картны хуулбар, гадаад худалдаа, борлуулалтын тухай бичиг баримт өгөхийг шаардана.

 

СОЛОНГОС ТАЛЫН ХАМААТАН САДНЫД ЗОЧЛОХ (ХУРИМД ОРОЛЦОХ)

 

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Уригчтай холбоотой материал (уригч тус бүр)

n        Солонгосын иргэнтэй гэр бүл болсон хүн: солонгос талын гэрлэлтийн баталгааны эх хувь

n        Хөрөнгө оруулагч: аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татвар төлсөн бичиг

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

n        Бусад эрхийн дагуу оршин суугч: ажлын газрын тодорхойлолт болон татвар төлсөн бичиг

n        E9 буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс гэр бүлээ урихыг зөвшөөрөхгүй.

-        Уригч (солонгос иргэнтэй гэр бүл болсон хүн)-ийн гадаадын иргэний үнэмлэхний хуулбар (урд хойд 2 талын нүүрийг хамт өгөх)

n        Уригч нь солонгосын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэн байх тохиолдолд солонгос эхнэр, нөхрийнх нь төрөл саднаа урихыг зөвшөөрсөн өргөдөл

n        Солонгосын иргэншилтэй иргэн бол солонгос иргэний оршин суух үнэмлэх ба өмнө нь гадаадын иргэний бүртгэлд бүртгүүлж байсныг нотлох бичиг

n        Хуримд оролцох тохиолдолд хуримын ордонтой хийсэн гэрээ, урилга нэмж өгнө.

 

 

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Уригч талтай төрөл садан болох тухай иргэний бүртгэл мэдээллийн төвийн архивын лавлагаа (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Өөрийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

 

ХУРАЛ СЕМИНАР, СУРГАЛТАНД ОРОЛЦОХ

 

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга (төрийн байгууллага бол виз хүссэн албан бичиг)

-        Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог)(사업자등록증명원)

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

-        Бүрэлдэхүүнээр урих тохиолдолд урьж буй тухай өргөдөл

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Бүрэлдэхүүнээр урьсан тохиолдолд харъяа байгууллага түүний даргын виз хүсэгчдийн нэрсийн жагсаалт болон виз хүссэн өргөдөл

-        Өөрийн нэр дээрхи эсвэл харъяа байгууллагын банкны баталгааны бичиг (төрийн албан хаагчдын хувьд банкны баталгааны бичиг шаардахгүй)

-        Шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэр, экспорт(импорт) хилээр бараа оруулж ирсэн тээврийн бичиг, бусад батлах бичиг баримтуудыг шаардана.

 

ЭМЧИЛГЭЭ

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Монгол эмнэлгийн магадлагаа, өнгөрсөн хугацаанд үзүүлж байсан өвчний түүх (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Солонгос талын эмнэлгийн эмчийн бичиг ба эмнэлэгт үзүүлэх цаг авсан захиалгын хуудасны эх хувь

-        Өөрийн буюу гэр бүл эсвэл ойрын хамаатны нэр дээрхи банкны баталгааны бичиг (5000 доллараас дээш) болон солонгост эмчилгээ хийлгэх санхүүгийн чадавхийг нотлох бусад бичиг баримт

(Өөрийн буюу гэр бүл эсвэл ойрын хамаатны нэр дээрхи банкны баталгаа өгсөн тохиолдолд төрөл садангийн лавлагааг шаардлагатай тохиолдолд нэмж шаардаж болно).

АСРАН ХАМГААЛАГЧААР ЯВАХ ХҮНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Өвчтөнтэй төрөл садан болохыг нотлох төрөл садангийн лавлагааг (иргэний бүртгэл мэдээллийн төвөөс олгосон) англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх

-        Өвчтөнд асран хамгаалагч хэрэгтэй болохыг нотолсон эмнэлгийн бичиг (энэхүү бичгийг монгол, солонгос хоёр талын эмнэлгээс авсан байх шаардлагатай)

-        Банкны баталгааны бичиг (5000 доллараас дээш)

 

ХЭЛНИЙ КУРСТ ЯВАХ

 

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Солонгосын их дээд сургуулийн хэлний курсээс олгосон элсэн суралцах зөвшөөрөл (Certificate of Admission)

-        Нэг жилийн сургалтын төлбөр төлсөн бичиг

-        Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгссөн диплом дүнгийн жагсаалтын хуулбар (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч: түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татварын ерөнхий газраас олгосон лавлагаа

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Өөрийн буюу гэр бүл, ойрын хамаатны нэр дээрхи банкны баталгааны бичиг эсвэл солонгост суралцах санхүүгийн чадавхийг нотлох баримт бичиг

n        Солонгос хэлний курст суралцахаар виз мэдүүлэгчид нь тухайн хэлний курстээ 1 жил (4 семистр)-ийн төлбөр төлсөн тохиолдолд визний мэдүүлэг хүлээж авна. Харин монголд солонгос хэлний мэргэжил эзэмшсэн бол виз мэдүүлэгчийн хэлний түвшингээс нь хамааран 1 семистрийн төлбөр төлсөн тохиолдолд ч визний мэдүүлэг хүлээж авах боломжтой бөгөөд дээрхи бүрдүүлэх материалуудаас зөвхөн элсэн суралцах зөвшөөрлийн бичиг, солонгос хэлний мэргэжлээр төгссөн диплом, дүнгийн хуулбарын хамт өгөхөд болно.

 

ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ

 

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Их дээд сургуулийн захирлын элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат (Certificate of Admission) (англи хэл дээр суралцах тохиолдолд элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат дээр заавал тэмдэглэнэ).

-        Сургалтын төлбөр төлсөн бичиг

-        Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгссөн диплом, дүнгийн хуулбар (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч: түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татварын ерөнхий газраас олгосон лавлагаа

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Өөрийн буюу гэр бүл, ойрын хамаатны нэр дээрхи банкны баталгааны бичиг эсвэл солонгост суралцах санхүүгийн чадавхийг нотлох баримт бичиг

-        Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн бол хуулбарыг хавсаргах

n        Солонгос хэл судлалаар их дээд сургууль төгссөн бол дээрхи бүрдүүлэх материалуудаас зөвхөн элсэн суралцах зөвшөөрлийн бичиг, солонгос хэлний мэргэжлээр төгссөн диплом, дүнгийн хуулбарын хамт мэдүүлнэ.

 

СОЛОНГОС ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛОХ

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        МУ-ын Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвөөс олгосон гэрлэлтийн баталгаа, гэр бүлийн лавлагаа

-        Гэр бүл болж буй солонгос иргэнтэй авахуулсан фото зураг

ГЭР БҮЛ БОЛЖ БУЙ СОЛОНГОС ИРГЭНЭЭС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Солонгос талын гэрлэлтийн баталгааны эх хувь (уг бичгийг сүүлийн 1 сарын дотор авсан байх), төрөл садангийн лавлагааны эх хувь

-        Ажлын газрын тодорхойлолт эсвэл аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

-        Гадаад паспортын хуулбар (зурагтай болон Монгол Улсын визтэй хэсэг тус бүр 1 хувь)

-        Анх хэрхэн танилцсан тухай тодорхойлолт

n        Гэр бүл болж буй талууд тус бүр гараар бичсэн тодорхойлолт

n        Гэр бүл зуучлалын компаниар дамжуулан танилцсан тохиолдолд уг компанийн тодорхойлолт бичиг

n        Таньдаг хүнээр дамжуулан танилцсан тохиолдолд уг хүний тодорхойлолт бичиг (хэрэв гэрлэлт зуучилсан хүн нь БНСУ-д оршин суудаг Монгол Улсын иргэн байх тохиолдолд тус иргэний гадаадын иргэний оршин суух үнэмлэхний хуулбарыг хавсаргах)

 

БУСАД НЭМЭЛТ МАТЕРИАЛ

-        Паспорт гээгдүүлсэн иргэний хувьд цагдаагийн газраас олгосон паспорт гээгдүүлсэн тухай тодорхойлолт өгөх (хуучин паспортоо гээгдүүлсэн иргэн)

-        Ямарваа нэгэн эрхийн үнэмлэх гэрчилгээтэй тохиолдолд түүний хуулбар бичиг 9191(эмч, сувилагч, нягтлан бодогч, өмгөөлөгч зэрэг)-ийг хавсаргах

 

 

 

НЭМЭЛТ ЗҮЙЛ

-        Дээрх шаардаж буй материал нь тухайн байдлаасаа шалтгаалаад нэмэгдэх ба хасагдаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд хуулбараар нь орлуулж болно.

-        Визний асуудал хариуцсан консул шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах бөгөөд шаардсан материалыг өгөөгүй тохиолдолд татгалзсан хариу авах магадлалтайг анхаарна уу.

 

6. ВИЗНИЙ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

-        Визний анкет нь виз мэдүүлэгч өөрөө бөглөж, гарын үсгээ зурсан эх хувь байх ёстой бөгөөд бусад холбогдох материалыг англи эсвэл солонгос хэлээр орчуулан, хавсарган өгнө.

-        Холбоо барих утасны дугаар буруу тэмдэглэсний улмаас ямар нэгэн байдлаар хохирох асуудал гаргахгүй байх талаар анхаарна уу.

-        Визний хариу олгох хугацаа

n        Аялал жуулчлал, зочлох визний мэдүүлгийн хариу 1 долоо хоног

n        Солонгос иргэнтэй гэр бүл болж буй иргэдийн визний хариу 1-3 сарын дараа олгогдоно.

-        Бүрдүүлэх бичиг баримтыг визний мэдүүлэг өгөхөөс өмнө бэлдэж, мэдүүлэгтэй хамт өгөх ёстой бөгөөд бүрдүүлэх материалыг дутуу бүрдүүлвэл виз олгогдохгүй болохыг анхаарна уу.

-        Хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн тохиолдолд виз олгохгүй бөгөөд Цагдаагийн Ерөнхий Газар зэрэг холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

-        Солонгос талын урилга нь уригч тал, урьсан байгууллагын албан хаяг, утас, факс, компани болон байгууллагын нэртэй албан бланкыг ашиглахыг хүсэхийн зэрэгцээ заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардана.

-        Солонгост хэлний курс болон их дээд сургуульд суралцах тохиолдолд Солонгос хэлний мэдлэгийн түвшин ба санхүүгийн чадавхийг эхний ээлжинд шалгана.

-        Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэн хэлний түвшингийн гэрчилгээний хуулбарыг хавсарган өгөхийг хүсье.

-        Нэг албан байгууллага, компаниас бүрэлдэхүүнээрээ виз мэдүүлэх тохиолдолд бизнесийн зорилго, агуулгаас хамааран виз олгох эсэхийг шийдэх ба үүн дунд нэг л хүн хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн байвал нийт бүрэлдэхүүнд виз олгохоос татгалзаж болохыг анхаарна уу.

-        Бүрэлдэхүүнээр виз мэдүүлэхэд зөвхөн албан ажлаар явах тохиолдолд зөвшөөрөх ба холбогдох материал (урьж буй байгууллагын албан ёсны урилга, Монгол талын байгууллагын даргын виз хүссэн албан бичиг, батлан даалтын бичиг)-ыг сайтар бэлтгэн виз мэдүүлэхийг хүсье.

-        БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанд хилээр нэвтрэх эрх нь хаагдсан болон виз олгохоос татгалзсан гэж бүртгэгдсэн иргэнд зөвхөн Солонгосын Хууль Зүйн Яамны сайдын зөвшөөрөл гарснаар виз олгогдоно.

 

7. БУСАД ЗҮЙЛС

-        БНСУ-д зорчих визийг ЭСЯ-аас олгодог ба виз гаргаж өгнө эсвэл виз авахад зуучилж өгнө гэсэн аливаа хүн байвал даруй Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ямар нэгэн байдлаар хохирохгүй байхыг талаар анхаарахыг хүсье.

-        ЭСЯ-аас олгосон виз нь БНСУ-д нэвтрэн орох баталгаа бус зөвхөн тус улсад нэвтрэхийг санал дэвшүүлж байгаа бөгөөд хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас гаргана. Паспортын зөрчилтэй (зураг солих), худал мэдүүлэг өгсөн, зорчих зорилго тодорхой бус зэрэг шалтгаанаар хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой ба хилээр нэвтрүүлэхээс татгалзсан талаар ямар нэгэн нөхөн төлбөр, гомдлыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.

 

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1623047/3c3/trackback

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 96367
Зарлал Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 115050
» МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 134913
Зарлал International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 70697
Зарлал Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 147103
6285 gereegeer eregtei tatuuliya inchon 2011-01-11 614
6284 gereegeer er ajlin sanal hiilguulie korea_pusan 2011-01-11 647
6283 huuhed ari08 2011-01-11 635
6282 tabilga zarna file chonoo 2011-01-11 812
6281 tabilga zarna file chonoo 2011-01-11 969
6280 ilsan begsog eogt 314 t bair bn LLC 2011-01-11 539
6279 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2011-01-11 553
6278 ohid bysgyichyyd medehed ilyydehgyi,,zovlogoonyyd,,orj yzeerei,, mgltaun604 2011-01-10 698
6277 용인 yungind er gereenii ajil bna 010 9498 0626 010 2242 9903(so hun) batka_mglclub 2011-01-10 714
6276 ХАЛЛИМ ИХ СУРГУУЛИЙН ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. edufun 2011-01-10 584
6275 6хүний суудалтай, хагас ачааны Istana-гаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2011-01-10 493
6274 mgl taun 604toot,,,,shine vebtei bolloo,,hymyysee,,, mgltaun604 2011-01-10 584
6273 byh torliin emnelgiin orchuulga hiine,,mergejliin tybshind olon jil dagnasan hyn,,,mgltaun604 mgltaun604 2011-01-09 661
6272 gereegeer ajlin sanal hiilguulie,yaraltai.., korea_ulsan 2011-01-09 484
6271 gereegeer ajlin sanal hiilguulie korea_ulsan 2011-01-09 611
6270 huuramchaar gerlene khatan khaan 2011-01-09 764
6269 ГОО САЙХАНЫ ШИВЭЭС ХИЙНЭ jagaa74 2011-01-09 458
6268 AVGAI HUUHEDEE HARAAR ORUULMAAR BN TUSLAAS jagaa74 2011-01-09 515
6267 gereegeer ajlin sanal hiilguulie,yaraltai.., korea_pusan 2011-01-09 469
6266 HURUNGIIN BATALGAA GARGANA sormuusmaa 2011-01-09 628
6265 herbalifeiin buteegdehuun hyamdraltai hudaldaalj baina herb 2011-01-09 474
6264 VНЭГҮЙ ИНТЕРНЕТ,VНЭГҮЙ KAPT ИРГЭНИЙ УТАС,МОНГОЛД ТААРДАГ LCD-TV,COMPUTER,NOTEBOOK,G-MOBILE ДУГААР *СОЛОНГОСЫН НОМЕР НЭГ ИНТЕРНЕТИЙГ ЭНДЭЭС. ORIGINAL SHOES SAMSUNG NOTEBOOK 2011-01-08 382
6263 용인 yungind er gereenii ajil bna 010 9498 0626 batka_mglclub 2011-01-08 482
6262 gereegeer ajlin sanal hiilguulie 01057860403 2011-01-08 423
6261 gereegeer ajlin sanal hiilguulie 01057860403 2011-01-08 392
6260 end xaraar bj bgaad ooriin xuselteer butsaad 5 jil bolson xun oruulj irj chadax xun bna uu sots 2011-01-08 531
6259 so ru xyamd naidwartai viz gargaj tootsoo xj gargaj ugux xvn bna uu CHADRAA 2011-01-08 525
6258 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН b_shuuderhen 2011-01-08 471
6257 Чэжү аялал болон гуравдагч орны виз мэдүүлэг, онгоцны тийз захиалга, аман болон бичгийн орчуулгын цогц үйлчилгээ энд л байна [1] monbiz_11 2011-01-08 530
6256 Бяцхан хүүхдүүдээ солонгос орноор аялуулцгаая monbiz_11 2011-01-08 597
6255 mgl taun604toot,,yschin goosaihan,manikur,shivees,gereenii bichig sungana,, mgltaun604 2011-01-08 441
6254 Компьютерын цогц үйлчилгээ: (Формат хийж програмууд суулгана) Бид таны компьютерыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай, найдвартай сайн засна. Computer_A/S 2011-01-08 449
6253 so viztei pasport zarnaa [2] babyma 2011-01-07 949
6252 so zaluu ehner haij bn [3] babyma 2011-01-07 975
6251 huuhdiin bolon tom hvnii huwtsas zarj baina.orood vznvv jurjee 2011-01-07 937
6250 gereegeer eregtei ajlin sanal hiilguulie inchon 2011-01-07 448
6249 gereegeer eregtei tatuuliya inchon 2011-01-07 432
6248 hvvhed zatu 2011-01-07 428
6247 gereenii er ajil xaij bna 01079361985 Acku 2011-01-07 441
6246 tebrun zarax ba zorvvg toxirch colino Acku 2011-01-07 726
6245 ilsand bair bna LLC 2011-01-07 439
6244 utas zarya LLC 2011-01-07 520
6243 Yaraltai birjees neree songuulmaar bn tuslaach!!!!!! gegeen_h 2011-01-07 443
6242 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН b_shuuderhen 2011-01-07 382
6241 GER BULIIN BUUDAL BOLON AJIL HAIJ BNA 01086861640 jokers23 2011-01-07 463
배너신청
자생병원

배너신청