700x60.jpg
Бичлэгийн тоо 51,654

 

     Бямба гаригийн ажил

 

 

Даваагаас баасан хvртэл ажиллаж, долоо хоногт 40 цаг ажилладаг ба бямба гаригт ажиллах бол долоо хоногт 40-өөс дээш цаг ажилласан тул илvv цагийн цалингийн хөлс 150 хувийг авах боломжтой.

 

     Цалинтай амралт (долоо хоног бvрийн амралт)

 

 

Хэрэв ажилтан долоо хоногийн дотор ажиллахаар тогтоосон бvх өдрvvдэд ажилласан бол ням гаригт амарсан ч гэсэн долоо хоногийн амралтын тэтгэмж болгон цалингийнхаа 100 хувийг авах. Хэрэв та бvх нийтээр амардаг бямба гаригт ажиллавал долоо хоногийн амралтын мөнгөө 100 хувь нэмээд тогтмол цалингийнхаа 150 хувийг нэмж авна.

 

Долоо хоногийн амралтын тэтгэмжийг тухайн ажилтан нэг долоо хоног тасалдалгvй тасралтгvй ажилласан тохиолдолд л олгодог бөгөөд долоо хоногийн таван өдрийн нэг өдөр ч гэсэн тасалсан тохиолдолд тvvнд цалин олгохгvй болно. Гэсэн хэдий ч жилийн цалинтай чөлөө ашиглан ажил таслах нь ажил таслаагvйд тооцдог тул долоо хоног бvрийн амралтын тэтгэмж авах боломжтой.

 

 

 

 

 

                     Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн 55 дугаар зvйл

 

 

Хэрэв танд энэ асуудлаар зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй бол Азийн цонхтой холбоо барина уу. Зөвлөгөө үнэ төлбөргүй болно. Манайх  Даваа, Бямба гаригт амарч, Лхагва, Пүрэв, Ням гаригуудад ажиллана. Зөвлөгөөг 11:00-17:00 цагийн хооронд авах боломжтой.

 

      ☛Гадаадын иргэнийг дэмжих төв Азийн цонх ☎ (031)443-2876/

     

       Хаяг: 3 давхарт, 578, Gunpo-ro, Gunpo-si, Gyeonggi-do

      주소 : 경기도 군포시 군포로 578,  3층

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9929117/e9b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332699
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725973
배너신청
자생병원

배너신청