Бямба гаригийн ажил
Даваагаас баасан хvртэл ажиллаж, долоо хоногт 40 цаг ажилладаг ба бямба гаригт ажиллах бол долоо хоногт 40-өөс дээш цаг ажилласан тул илvv цагийн цалингийн хөлс 150 хувийг авах боломжтой.
Цалинтай амралт (долоо хоног бvрийн амралт)
Хэрэв ажилтан долоо хоногийн дотор ажиллахаар тогтоосон бvх өдрvvдэд ажилласан бол ням гаригт амарсан ч гэсэн долоо хоногийн амралтын тэтгэмж болгон цалингийнхаа 100 хувийг авах. Хэрэв та бvх нийтээр амардаг бямба гаригт ажиллавал долоо хоногийн амралтын мөнгөө 100 хувь нэмээд тогтмол цалингийнхаа 150 хувийг нэмж авна.
Долоо хоногийн амралтын тэтгэмжийг тухайн ажилтан нэг долоо хоног тасалдалгvй тасралтгvй ажилласан тохиолдолд л олгодог бөгөөд долоо хоногийн таван өдрийн нэг өдөр ч гэсэн тасалсан тохиолдолд тvvнд цалин олгохгvй болно. Гэсэн хэдий ч жилийн цалинтай чөлөө ашиглан ажил таслах нь ажил таслаагvйд тооцдог тул долоо хоног бvрийн амралтын тэтгэмж авах боломжтой.
Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн 55 дугаар зvйл
Хэрэв танд энэ асуудлаар зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй бол Азийн цонхтой холбоо барина уу. Зөвлөгөө үнэ төлбөргүй болно. Манайх Даваа, Бямба гаригт амарч, Лхагва, Пүрэв, Ням гаригуудад ажиллана. Зөвлөгөөг 11:00-17:00 цагийн хооронд авах боломжтой.
☛Гадаадын иргэнийг дэмжих төв Азийн цонх ☎ (031)443-2876/
Хаяг: 3 давхарт, 578, Gunpo-ro, Gunpo-si, Gyeonggi-do
주소 : 경기도 군포시 군포로 578, 3층