700x60.jpg
Бичлэгийн тоо 51,652

 

Zeah dental-010-8695-1971 Mongol zuvluh

Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм.

Агт араа шүдийг мэргэжлийн салбарынхан түүнийг ихэнхдээ гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим хүнд агт араа шүд нь огт анзаарагдалгүй ургадаг бол ихэнх хүнд энэ шүд нь ургах үедээ өвдөлт, халдвар таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий.

Агт араа шүд хэзээ хаана шүдэлж гарч ирдэг вэ?

Хүн болгонд дөрвөн ширхэг агт араа шүд байх бөгөөд хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн арын зайнд шүдэлдэг. Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр энэ шүд нь ихэнхдээ 17–21 насанд шүдэлдэг. Америкийн Анестезиологи Эмч нарын Холбооны гишүүн Fred Quarnstrom эмч агт араа шүд нь цөөн тохиолдолд зөвхөн шүдний хэсэг нь л цухуйсан байдалтай тохиолддог бол ихэнхдээ шүдэлж гарч ирэлгүйгээр буйлан дотор үлддэг гэж тайлбарлаж байна. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа” гэж нэрлэдэг.

Агт араа шүд заавал шүдлэх шаардлагатай юу?

Агт араа шүд нь ихэнхдээ томоохон асуудал дагуулдаг бөгөөд зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нарын хувьд түүний үүрэг нь байнга эргэлзээтэй асуудлуудын нэг юм.

АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy, BDS, FDSRCS-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ.

Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсны улмаас их араа шүднүүд эрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас агт араа шүд ургах орон зай байхгүй болсон байна. Мөн түүнчилэн Fred Quarnstrom эмчийн баталж байгаагаар орчин үеийн хүний эрүүний хэмжээ нь эрт үеийн хүмүүсийн эрүүний хэмжээнээс жижиг гэнэ.

Агт араа шүд ургах үед юу болох вэ?

Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсардаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.

Агт араа шүдтэй холбоотой асуудал зөвхөн агт арааг авсан тохиолдолд байхгүй болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авахуулахыг зөвлөдөг. Яг энэ насан дээр агт араа шүдний ёзоор эрүүний ясанд гүн сууж ургаагүй байх тул хожуу үеийг бодвол илүү хялбар байдлаар авах боломжтой. Агт араа шүдийг хожуу оройтож авахуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй. Мөн эрт авахуулах бас нэг шалтгаан нь залуу хүмүүс унтуулга мэдээ алдуулалт эмчилгээний дараа маш түргэн эргэж сэргэдэгт оршино.

Хэрэв өсвөр насны хүүхдүүд шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж зэмсэг зүүж байгаа бол агт араа шүдийг эмчилгээний төгсгөлд авахуулах нь зүйтэй. Учир нь агт араа шүдийг яаралтай заалтаар авахуулах нь гажиг заслын эмчилгээний үр дүнг өөрчилж тэгширсэн шүдийг буцаан байраа өөрчлөх шалтгаан болж болзошгүй.

Дээрх бүгдээс үндэслэн та агт араа шүднийхээ талаар аль болох эрт шүдний эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэдий чинээ эрт агт араа шүдний асуудлыг шийдвэрлэж чадна төдий чинээ томоохон хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

agt araa 2.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332699
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725970
49657 Ажил байна Buudald 1em awna 11-10.30tsag 2200tsalin 010-4162-6521 jingii 2022-03-30 163
49656 Байр байна Apt er tavilgiin ajil 대구 부산 대전 tawilaga 2022-03-29 165
49655 Байр байна Buudaliin ajil bn 0520 2022-03-28 247
49654 Ажил байна оёдлын үйлдвэрт babydoll0601 2022-03-28 265
49653 Ажил байна ajild avna harwaach 2022-03-17 357
49652 Ажил байна Buudald ger bul avna. harwaach 2022-03-25 208
49651 Байр байна shida arbait bna mongolia007 2022-03-27 164
49650 Ажил байна 의정부-d ger bul buudliin ajil bna Burtebujin 2022-03-27 164
49649 Арбайт яг одоо эр babydoll0601 2022-03-26 256
49648 Арбайт 1эр буудлын арбайт babydoll0601 2022-03-26 178
49647 Байр байна Emegteichuudiin emneleg baina delgerekhui 2022-03-25 112
49646 Ажил байна Бүтэнсайнд 1 эмэгтэй буудлын арбайт байна Burtebujin 2022-03-25 168
49645 Ажил байна эм буудлын ажил babydoll0601 2022-03-25 160
49644 Байр байна motel/청소/2명 lightview 2022-03-24 185
49643 Байр байна 호텔 월급/여자1명/260만/쌀.김치.라면/숙소제공/11시11시휴무3번/좋아요 bbq 2022-03-23 174
49642 Байр байна Mashin ugaalga ger bul er em awna [1] muugiiii08 2022-03-15 253
49641 Ажил байна Ger bul buudliin ajil bna 의정부-d Burtebujin 2022-03-23 170
49640 Байр байна Jiremsnees hamgaalah delgerekhui 2022-03-22 95
49639 Ажил байна EM~1 Byydliin ajild yaraltai avna. smar9999 2022-03-22 147
49638 Ажил байна Buudald 1 em awna 11-10.30 tsalin 2200bon 010-4162-6521 jingii 2022-03-22 163
49637 Байр байна biyiin turaah carboxy co2 nairlagatai mask zarj bn missmgl 2022-03-21 65
49636 Ажил байна Гэр бүлийн давгүй буудлын ажил байна bada1024 2022-03-21 213
49635 Ажил байна Ger bul buudliin ajil bn 의정부 Burtebujin 2022-03-20 148
49634 Ажил байна 1em arbait bna jinhong22 2022-03-19 143
49633 Ажил байна Сөүлд Монгол хоолны газар эрхэлэхэд бэлэн бизенс зарна cargana 2022-03-18 155
49632 Байр байна Ger bul ba 2 em ajluud.. [1] 55958760 2022-03-17 202
49631 Ажил байна Оёдолын ү/врт шида ажил б/на. mgl08 2022-03-17 248
49630 Ажил байна Гэр бүлийн буудал байна bada1024 2022-03-12 251
49629 Байр байна Amraltiin gazar 2 em esvel ger bul ajil baina. [2] 55958760 2022-03-16 198
49628 бусад Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2022-03-17 116
49627 Ажил байна Нисэхэд 3 өрөө байр яаралтай зарна Bairniseh22 2022-03-17 90
49626 Байр байна Ger buliin buudal bna Doogiiduugii 2022-03-16 138
49625 Байр байна Apt er tavilgiin ajil 대구 부산 양산 tawilaga 2022-03-15 124
49624 бусад One stop 행정 법률 사무소 01029557784 ubcard1 2022-03-15 135
49623 Байр байна Хямд зарчих Nòtbvvk бн уу манайхаан bbbiii 2022-03-15 70
배너신청
자생병원

배너신청