700x60.jpg
Бичлэгийн тоо 52,025

 

Zeah dental-010-8695-1971 Mongol zuvluh

Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм.

Агт араа шүдийг мэргэжлийн салбарынхан түүнийг ихэнхдээ гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим хүнд агт араа шүд нь огт анзаарагдалгүй ургадаг бол ихэнх хүнд энэ шүд нь ургах үедээ өвдөлт, халдвар таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий.

Агт араа шүд хэзээ хаана шүдэлж гарч ирдэг вэ?

Хүн болгонд дөрвөн ширхэг агт араа шүд байх бөгөөд хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн арын зайнд шүдэлдэг. Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр энэ шүд нь ихэнхдээ 17–21 насанд шүдэлдэг. Америкийн Анестезиологи Эмч нарын Холбооны гишүүн Fred Quarnstrom эмч агт араа шүд нь цөөн тохиолдолд зөвхөн шүдний хэсэг нь л цухуйсан байдалтай тохиолддог бол ихэнхдээ шүдэлж гарч ирэлгүйгээр буйлан дотор үлддэг гэж тайлбарлаж байна. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа” гэж нэрлэдэг.

Агт араа шүд заавал шүдлэх шаардлагатай юу?

Агт араа шүд нь ихэнхдээ томоохон асуудал дагуулдаг бөгөөд зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нарын хувьд түүний үүрэг нь байнга эргэлзээтэй асуудлуудын нэг юм.

АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy, BDS, FDSRCS-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ.

Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсны улмаас их араа шүднүүд эрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас агт араа шүд ургах орон зай байхгүй болсон байна. Мөн түүнчилэн Fred Quarnstrom эмчийн баталж байгаагаар орчин үеийн хүний эрүүний хэмжээ нь эрт үеийн хүмүүсийн эрүүний хэмжээнээс жижиг гэнэ.

Агт араа шүд ургах үед юу болох вэ?

Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсардаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.

Агт араа шүдтэй холбоотой асуудал зөвхөн агт арааг авсан тохиолдолд байхгүй болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авахуулахыг зөвлөдөг. Яг энэ насан дээр агт араа шүдний ёзоор эрүүний ясанд гүн сууж ургаагүй байх тул хожуу үеийг бодвол илүү хялбар байдлаар авах боломжтой. Агт араа шүдийг хожуу оройтож авахуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй. Мөн эрт авахуулах бас нэг шалтгаан нь залуу хүмүүс унтуулга мэдээ алдуулалт эмчилгээний дараа маш түргэн эргэж сэргэдэгт оршино.

Хэрэв өсвөр насны хүүхдүүд шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж зэмсэг зүүж байгаа бол агт араа шүдийг эмчилгээний төгсгөлд авахуулах нь зүйтэй. Учир нь агт араа шүдийг яаралтай заалтаар авахуулах нь гажиг заслын эмчилгээний үр дүнг өөрчилж тэгширсэн шүдийг буцаан байраа өөрчлөх шалтгаан болж болзошгүй.

Дээрх бүгдээс үндэслэн та агт араа шүднийхээ талаар аль болох эрт шүдний эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэдий чинээ эрт агт араа шүдний асуудлыг шийдвэрлэж чадна төдий чинээ томоохон хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

agt araa 2.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 337424
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 730507
31900 Арбайт Margaash em arba hiine. Ajil helee medne 01029468713 hi...... 2019-04-06 120
31899 Байр байна Huduu er em ajliin zahialga avch bna world sun 2019-04-06 300
31898 Ажил байна Сөүлд 1 эрэгтэй буудлын ажил бна Цалин 1800 Байр,хоолтой Ажил,хэлээ мэдэхгүй 3сарынх хүн бж бно Утас ... urguu1mn 2019-04-06 281
31897 бусад Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2019-04-06 180
31896 Байр байна eregtei ajil bn tawilagiin hool bair ni unegui 대구.부산.전주 tawilaga 2019-04-06 247
31895 Байр байна ЭМ БУУДАЛ БНА 01039218486 zaya0422 2019-04-06 255
31894 Арбайт Эм арбайт хийнэ.Ажил хэлээ мэднэ 1298 2019-04-06 193
31893 Ажил хайж байна Buudluun ajil haij bn em tt_1126 2019-04-05 237
31892 бусад Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2019-04-05 146
31891 бусад Мк비자Visa -Хууль зүйн товчоо 010-7651-1616 Сөүл хот Монгол Таун баруун жигүүр Woori bank file MK비자VISAoffice 2019-04-05 110
31890 Ажил байна Агт араа яагаад асуудал болдог вэ file hangai59 2019-01-11 506
31889 Ажил байна Шүдний эмнэлэг сувгийн эмчилгээ file hangai59 2018-12-14 552
31888 Ажил байна Hollywood Smile 40% hyamdarlaa 4sar duustal file hangai59 2019-01-31 707
31887 Ажил байна Амны эвгүй үнэрээс яаж салах вэ Чэа шүдний эмнэлэг таньд хямдралтай үнээр хийж байна file hangai59 2019-01-24 726
31886 Байр байна Kvandund gazar tarialangiin ajild emegtei humuus bainga avch avnaa mnhuu 2019-04-05 147
31885 Байр байна Kvandund gazar tarialangiin ajild emegtei humuus bainga avch avnaa mnhuu 2019-04-05 90
» Ажил байна Eruul mendiin daatgaltai bol agt araagaa daatgalaaraa hyamd avhuulaarai file hangai59 2018-11-27 332
31883 бусад Монгол~Солонгос хооронд вон өндөр ханшаар шилжүүлнэ... утас:01075380247.....99164635... Domboo2018 2019-04-05 93
31882 Ажил хайж байна Er buudliin ajil haij bn Nuushkaa 2019-04-05 178
31881 Байр байна Shudnii apparat 40% hyamdral zarlalaa ta yaaraarai төлбөрөө лизинг хийж болно file hangai59 2018-11-24 1360
31880 Ажил байна Kannam shudnii emneleg 010-8695-1971 file hangai59 2018-11-14 511
31879 Ажил байна mongol orchuulagchtai shvdnii emneleg 010-8695-1971 file hangai59 2018-10-30 334
31878 Ажил байна Kannam Zeah shudnii emneleg urij baina file hangai59 2018-10-15 269
31877 бусад Гэрлэлт зуучлал виз солилт Tanil0 2019-04-05 84
31876 бусад Виз мэдүүлээд татгалзсан хариу буюу 14 хоног дотор гарах хуудас авсан тохиолдолд хуулийн дагуу арга х... For you Хууль зүйн товчоо 2019-04-01 109
31875 Байр байна ЭМ БУУДАЛ БНА 01039218486 zaya0422 2019-04-05 192
31874 Байр байна Er em ajil bn tenger9900 2019-04-04 383
31873 бусад Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2019-04-04 108
31872 Байр байна ger bul buudaliin arbait hiine ajil hel asuudalgui 01048884089 [1] melanholic 2019-04-04 90
31871 Байр байна Busand udaan ajillah buudal bn gomorhol 2019-04-04 213
31870 Байр байна Busand udaan ajillah buudal bn gomorhol 2019-04-04 127
31869 Ажил байна Mongol orchuulagchtai shudnii emneleg file hangai59 2018-11-21 790
31868 Ажил байна Buudal ajil ajil ajil zar 2019-04-04 319
31867 Ажил байна Имплант хийлгээд эрүүний сулралаас хамгаалж илүү залуухан харагдаарай file hangai59 2019-01-21 497
31866 Ажил байна Buudal azso 2019-04-04 335
배너신청
자생병원

배너신청