700x60.jpg
Бичлэгийн тоо 51,654

 

Zeah dental-010-8695-1971 Mongol zuvluh

Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм.

Агт араа шүдийг мэргэжлийн салбарынхан түүнийг ихэнхдээ гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим хүнд агт араа шүд нь огт анзаарагдалгүй ургадаг бол ихэнх хүнд энэ шүд нь ургах үедээ өвдөлт, халдвар таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий.

Агт араа шүд хэзээ хаана шүдэлж гарч ирдэг вэ?

Хүн болгонд дөрвөн ширхэг агт араа шүд байх бөгөөд хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн арын зайнд шүдэлдэг. Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр энэ шүд нь ихэнхдээ 17–21 насанд шүдэлдэг. Америкийн Анестезиологи Эмч нарын Холбооны гишүүн Fred Quarnstrom эмч агт араа шүд нь цөөн тохиолдолд зөвхөн шүдний хэсэг нь л цухуйсан байдалтай тохиолддог бол ихэнхдээ шүдэлж гарч ирэлгүйгээр буйлан дотор үлддэг гэж тайлбарлаж байна. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа” гэж нэрлэдэг.

Агт араа шүд заавал шүдлэх шаардлагатай юу?

Агт араа шүд нь ихэнхдээ томоохон асуудал дагуулдаг бөгөөд зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нарын хувьд түүний үүрэг нь байнга эргэлзээтэй асуудлуудын нэг юм.

АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy, BDS, FDSRCS-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ.

Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсны улмаас их араа шүднүүд эрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас агт араа шүд ургах орон зай байхгүй болсон байна. Мөн түүнчилэн Fred Quarnstrom эмчийн баталж байгаагаар орчин үеийн хүний эрүүний хэмжээ нь эрт үеийн хүмүүсийн эрүүний хэмжээнээс жижиг гэнэ.

Агт араа шүд ургах үед юу болох вэ?

Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсардаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.

Агт араа шүдтэй холбоотой асуудал зөвхөн агт арааг авсан тохиолдолд байхгүй болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авахуулахыг зөвлөдөг. Яг энэ насан дээр агт араа шүдний ёзоор эрүүний ясанд гүн сууж ургаагүй байх тул хожуу үеийг бодвол илүү хялбар байдлаар авах боломжтой. Агт араа шүдийг хожуу оройтож авахуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй. Мөн эрт авахуулах бас нэг шалтгаан нь залуу хүмүүс унтуулга мэдээ алдуулалт эмчилгээний дараа маш түргэн эргэж сэргэдэгт оршино.

Хэрэв өсвөр насны хүүхдүүд шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж зэмсэг зүүж байгаа бол агт араа шүдийг эмчилгээний төгсгөлд авахуулах нь зүйтэй. Учир нь агт араа шүдийг яаралтай заалтаар авахуулах нь гажиг заслын эмчилгээний үр дүнг өөрчилж тэгширсэн шүдийг буцаан байраа өөрчлөх шалтгаан болж болзошгүй.

Дээрх бүгдээс үндэслэн та агт араа шүднийхээ талаар аль болох эрт шүдний эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэдий чинээ эрт агт араа шүдний асуудлыг шийдвэрлэж чадна төдий чинээ томоохон хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

agt araa 2.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332699
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725971
31949 бусад 14 хоногийн дотор нутаг буцана уу гэсэн цагаан хуудас авсан бол file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-04-09 207
31948 бусад D10 визийг сунгаж өгч байна file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-04-09 197
31947 бусад Чанган хууль зүйн товчоо file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-04-09 219
31946 бусад гэр бүл салалт & виз сунгалт F-6 file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-04-09 190
31945 бусад 13 дахь цалин болох 퇴직금 авч чадахгүй байгаа бол “Солин” Хууль Зүйн товчооруу холбогдоорой !!! 02-6... file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-04-09 193
31944 бусад Цагаачлалын виз G-1 ТАТГАЛЗСАН ХАРИУ АВСАН ТОХИОЛДОЛД file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-04-09 211
31943 бусад Чанган хууль зүйн товчоо file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-04-09 189
31942 бусад Солонгос иргэнтэй гэр бүл болж буй иргэдийн бичиг баримт бүрдүүлэхэд туслаж байна file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-04-09 190
31941 бусад Мк-Visa Үйлчлүүлэгч танд тохирсон визний зөвлөгөө өгч таныг төлөөлөн зөвхөн танд тохирсон үйлчилгээ ү... file MK비자VISAoffice 2019-04-09 185
31940 Ажил байна 야간식당 ajild sain 1 em avna 40-s deesh nastai xari 2019-04-09 314
31939 Байр байна Tsainii gazart em hun avna world sun 2019-04-09 247
31938 бусад Мк-Visa Үйлчлүүлэгч танд тохирсон визний зөвлөгөө өгч таныг төлөөлөн зөвхөн танд тохирсон үйлчилгээ ү... file MK비자VISAoffice 2019-04-09 104
31937 бусад ORACLE АРЬС, ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ file Oracleclinic 2019-04-09 103
31936 Ажил байна 1emegtei ajil bna tsag bagatai ajil ajil zar 2019-04-09 262
31935 Ажил хайж байна Heltei 1er ajil haij bna udaan ajillana bfbhfjfjnffnnfjj 2019-04-09 130
31934 Байр байна Em ajil bn tenger9900 2019-04-09 215
31933 Ажил байна 2eregtei ajil bna ajil ajil zar 2019-04-09 333
31932 Ажил байна Ger bul ajil bna 40 nasnaa 50tai hvn ajil ajil zar 2019-04-09 199
31931 Ажил хайж байна 1er ajil haij bna udaan ajillana bfbhfjfjnffnnfjj 2019-04-08 245
31930 Ажил байна 2эм буудал korea2008 2019-04-08 299
31929 Байр байна 왕십리 d 1uruu bair bn uuriiuuriiuurii 2019-04-08 143
31928 Байр байна bair bn uuriiuuriiuurii 2019-04-08 193
31927 Ажил байна 경주 1эм буудлын ажил бна Цаг 10~3 Сард 2амарна. Хоолтой Гэрээсээ явах Цалин1сая Утас010 8139 7896 urguu1mn 2019-04-08 159
31926 Ажил байна solongos dahi baingiin aajiliin zar harwaach 2019-04-08 412
31925 Байр байна Тавилга зөөх ажилд эрэгтэй хүн авна! tawilaga 2019-04-08 329
31924 Ажил байна Tegpe 2er avna oroi6s 6 udur udurtu gerese yavah harin hvn avahgvi nas25s 35 [1] tenger9900 2019-04-08 309
31923 бусад Оюутануудын гэр бүлд дагалдан виз авч өгөх, 10 жилийн сурагчдад D4,эцэг эхэд нь F1 виз авч өгнө.010-... 포유Хуулийнбайгуулга 2019-04-03 74
31922 бусад Үйлдвэрийн болон зам тээврийн осол аваарын нөхөн олговор 포유Хуулийнбайгуулга 2019-03-22 83
31921 бусад Эрүүгийн хэрэг болон иргэний хэрэг Emmigration д бүртгэлтэй хууль зүйн товчоо 포유Хуулийнбайгуулга 2019-03-22 78
31920 Байр байна Suyu yog deer 1 uruu bn. 010-2427-1218 Ganaahan 2019-04-08 87
31919 Ажил байна 1em ajild awna ball_olzii 2019-04-08 359
31918 Ажил байна Хөхний мэс заслын хямдрал file OPERAemneleg 2019-04-08 102
31917 Ажил хайж байна Heltei 1er ajil haij bna udaan ajillana bfbhfjfjnffnnfjj 2019-04-08 147
31916 Ажил байна Сөүлд 1эм буудал бна Цалин1700 Цаг10~11 Ор татахгүй Байр,хоолтой Утас010 8139 7896 urguu1mn 2019-04-08 264
31915 бусад Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2019-04-08 99
배너신청
자생병원

배너신청