700x60.jpg
Бичлэгийн тоо 51,654

 

Zeah dental-010-8695-1971 Mongol zuvluh

Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм.

Агт араа шүдийг мэргэжлийн салбарынхан түүнийг ихэнхдээ гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим хүнд агт араа шүд нь огт анзаарагдалгүй ургадаг бол ихэнх хүнд энэ шүд нь ургах үедээ өвдөлт, халдвар таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий.

Агт араа шүд хэзээ хаана шүдэлж гарч ирдэг вэ?

Хүн болгонд дөрвөн ширхэг агт араа шүд байх бөгөөд хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн арын зайнд шүдэлдэг. Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр энэ шүд нь ихэнхдээ 17–21 насанд шүдэлдэг. Америкийн Анестезиологи Эмч нарын Холбооны гишүүн Fred Quarnstrom эмч агт араа шүд нь цөөн тохиолдолд зөвхөн шүдний хэсэг нь л цухуйсан байдалтай тохиолддог бол ихэнхдээ шүдэлж гарч ирэлгүйгээр буйлан дотор үлддэг гэж тайлбарлаж байна. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа” гэж нэрлэдэг.

Агт араа шүд заавал шүдлэх шаардлагатай юу?

Агт араа шүд нь ихэнхдээ томоохон асуудал дагуулдаг бөгөөд зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нарын хувьд түүний үүрэг нь байнга эргэлзээтэй асуудлуудын нэг юм.

АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy, BDS, FDSRCS-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ.

Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсны улмаас их араа шүднүүд эрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас агт араа шүд ургах орон зай байхгүй болсон байна. Мөн түүнчилэн Fred Quarnstrom эмчийн баталж байгаагаар орчин үеийн хүний эрүүний хэмжээ нь эрт үеийн хүмүүсийн эрүүний хэмжээнээс жижиг гэнэ.

Агт араа шүд ургах үед юу болох вэ?

Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсардаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.

Агт араа шүдтэй холбоотой асуудал зөвхөн агт арааг авсан тохиолдолд байхгүй болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авахуулахыг зөвлөдөг. Яг энэ насан дээр агт араа шүдний ёзоор эрүүний ясанд гүн сууж ургаагүй байх тул хожуу үеийг бодвол илүү хялбар байдлаар авах боломжтой. Агт араа шүдийг хожуу оройтож авахуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй. Мөн эрт авахуулах бас нэг шалтгаан нь залуу хүмүүс унтуулга мэдээ алдуулалт эмчилгээний дараа маш түргэн эргэж сэргэдэгт оршино.

Хэрэв өсвөр насны хүүхдүүд шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж зэмсэг зүүж байгаа бол агт араа шүдийг эмчилгээний төгсгөлд авахуулах нь зүйтэй. Учир нь агт араа шүдийг яаралтай заалтаар авахуулах нь гажиг заслын эмчилгээний үр дүнг өөрчилж тэгширсэн шүдийг буцаан байраа өөрчлөх шалтгаан болж болзошгүй.

Дээрх бүгдээс үндэслэн та агт араа шүднийхээ талаар аль болох эрт шүдний эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэдий чинээ эрт агт араа шүдний асуудлыг шийдвэрлэж чадна төдий чинээ томоохон хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

agt araa 2.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332699
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725972
51269 Ажил байна Ajlud bn gerese yavah Seould [1] Naidwartaiajil99 2021-02-27 692
51268 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file Levi`s 2018-01-17 691
51267 Ажил хайж байна 1Er 40 хүртэлх насны 3 сар ажиллах хүн ажилд авна. ssf 2019-07-19 690
51266 Ажил байна 1эмэгтэй сауны ажил байна (оюутан хүмүүсд тохиромжтой) bada1024 2020-09-09 689
51265 Uildveriin ajil bn 0520 2017-06-21 689
51264 Ажил байна 대구-d er-1 hulemjnii ajild yaraltai awna ildan 100000won ,bairtai hooltoi odoo mongol hvmvvs ajillaj... online82 2019-10-11 688
51263 Ажил байна 2эмэгтэй буудлын ажил байна bada1024 2019-12-30 688
51262 Ажил байна ondor tsalin tai ajild avna boroo475 2019-12-13 688
51261 Ажил байна 2 emegtei Zaya_2323 2020-09-25 686
51260 Ажил байна ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ АЖИЛ АЖИЛ.............ЦАЛИН ӨНДӨР....... gurgii 2019-09-27 685
51259 baingiin ajluudad zuuchilna harwaach 2017-06-26 684
51258 Ажил байна Em buudliin ajluudad avna. [2] 55958760 2019-11-28 683
51257 Байр байна AJluud garlaa [1] 55958760 2019-10-01 683
51256 Ажил байна uildver er -2 hulgan75 2019-07-20 682
51255 Ажил байна 1er 10honogin ajild avie odrin130 plmqaz 2021-02-26 682
51254 Байр байна Buudald hun awna n.o.j 2020-10-09 681
51253 Ажил байна Eregtei emegtei ajlud bn ajlud hungun Naidwartaiajil99 2021-02-27 681
51252 бусад Нойр булчирхайнд маш сайн витамин @*********@... 2019-10-16 680
51251 Байр байна 오늘 주방청소 110000원 청소, 남, 여 goodhelp 2022-09-22 679
51250 Ажил байна 1 er gereesee ywah ajil haij bna heltei ajild sain ger 먹골역 Happy99 2019-09-30 678
51249 Ажил байна baingiin bair hooltoi ajild zuuchilan harwaach 2020-10-10 677
51248 Ажил байна ЭРЭГТЭЙ АЖИЛ ЭРЭГТЭЙ АЖИЛ.............100.000 100.000 gurgii 2019-11-21 676
51247 Ажил байна Udur udurtu ildana avna 2er naidwartaiajil88 2019-11-23 676
51246 Ажил байна buudliin em ajil bn koongjunmotel 2019-11-29 675
51245 Байр байна Er ajil mashinii uildvert erchuud avna 4 [1] 55958760 2019-09-27 674
51244 Ажил байна emegtei ajild avna boroo475 2019-12-07 673
51243 Ажил байна Vildvert 1em [1] Ajilajilajil7997 2020-01-09 672
51242 Байр байна Zondoo ajluudbna solongos samushil hani mini 2020-01-18 672
51241 Ажил байна Seould 구리역 3 Er 100.000 100.000 gurgii 2019-05-23 671
51240 Ажил байна БОЛОМЖИЙН ҮЙЛДВЭР ҮЙЛДВЭР ҮЙЛДВЭР 1 ЭР ....1 ЭР gurgii 2019-11-08 668
51239 Ажил байна Er(100,0), em(80,0) ajil bn. Ger bul bolno gurgii 2018-11-07 668
51238 Байр байна Nomnii uildvert er em 5 hun avna [3] 55958760 2019-05-18 667
51237 성남 러브이즈 모텔 배팅 구합니다. 파도처럼 2017-05-03 666
51236 Ажил байна Mongol hoolnii togooch luckydestiny 2019-10-11 666
51235 Байр байна em buudal bn inchon_8888 2020-10-09 665
배너신청
자생병원

배너신청