700x60.jpg
Бичлэгийн тоо 51,654

 

Zeah dental-010-8695-1971 Mongol zuvluh

Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм.

Агт араа шүдийг мэргэжлийн салбарынхан түүнийг ихэнхдээ гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим хүнд агт араа шүд нь огт анзаарагдалгүй ургадаг бол ихэнх хүнд энэ шүд нь ургах үедээ өвдөлт, халдвар таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий.

Агт араа шүд хэзээ хаана шүдэлж гарч ирдэг вэ?

Хүн болгонд дөрвөн ширхэг агт араа шүд байх бөгөөд хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн арын зайнд шүдэлдэг. Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр энэ шүд нь ихэнхдээ 17–21 насанд шүдэлдэг. Америкийн Анестезиологи Эмч нарын Холбооны гишүүн Fred Quarnstrom эмч агт араа шүд нь цөөн тохиолдолд зөвхөн шүдний хэсэг нь л цухуйсан байдалтай тохиолддог бол ихэнхдээ шүдэлж гарч ирэлгүйгээр буйлан дотор үлддэг гэж тайлбарлаж байна. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа” гэж нэрлэдэг.

Агт араа шүд заавал шүдлэх шаардлагатай юу?

Агт араа шүд нь ихэнхдээ томоохон асуудал дагуулдаг бөгөөд зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нарын хувьд түүний үүрэг нь байнга эргэлзээтэй асуудлуудын нэг юм.

АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy, BDS, FDSRCS-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ.

Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсны улмаас их араа шүднүүд эрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас агт араа шүд ургах орон зай байхгүй болсон байна. Мөн түүнчилэн Fred Quarnstrom эмчийн баталж байгаагаар орчин үеийн хүний эрүүний хэмжээ нь эрт үеийн хүмүүсийн эрүүний хэмжээнээс жижиг гэнэ.

Агт араа шүд ургах үед юу болох вэ?

Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсардаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.

Агт араа шүдтэй холбоотой асуудал зөвхөн агт арааг авсан тохиолдолд байхгүй болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авахуулахыг зөвлөдөг. Яг энэ насан дээр агт араа шүдний ёзоор эрүүний ясанд гүн сууж ургаагүй байх тул хожуу үеийг бодвол илүү хялбар байдлаар авах боломжтой. Агт араа шүдийг хожуу оройтож авахуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй. Мөн эрт авахуулах бас нэг шалтгаан нь залуу хүмүүс унтуулга мэдээ алдуулалт эмчилгээний дараа маш түргэн эргэж сэргэдэгт оршино.

Хэрэв өсвөр насны хүүхдүүд шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж зэмсэг зүүж байгаа бол агт араа шүдийг эмчилгээний төгсгөлд авахуулах нь зүйтэй. Учир нь агт араа шүдийг яаралтай заалтаар авахуулах нь гажиг заслын эмчилгээний үр дүнг өөрчилж тэгширсэн шүдийг буцаан байраа өөрчлөх шалтгаан болж болзошгүй.

Дээрх бүгдээс үндэслэн та агт араа шүднийхээ талаар аль болох эрт шүдний эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэдий чинээ эрт агт араа шүдний асуудлыг шийдвэрлэж чадна төдий чинээ томоохон хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

agt araa 2.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332699
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725973
51654 Ажил хайж байна 10Em Тоорын цэцэрлэгт тоорын цэцэг түүх эмэгтэй хайж байна ssf 2024-04-27 13
51653 Байр байна Ajil bna dalai78 2024-04-27 28
51652 Ажил хайж байна 동송-d 2Er Хүлэмж барих туслах ажилчин (Виз хамаагүй) mkoo 2024-04-26 17
51651 Байр байна Барилга ажил байна Kids@~ 2024-04-26 24
51650 Ажил байна Bair hooltoi ajlud Naidwartaiajil99 2024-04-25 54
51649 Ажил байна Eregtei emegtei ajlud Naidwartaiajil99 2024-04-25 30
51648 Байр байна Сүюү/수유역/дээр oneroom байна JJeegii 2024-04-24 23
51647 Байр байна Ajild hun avna Doogiiduugii 2024-04-24 55
51646 Ажил байна Бид аялалын визтэй м?н хараар бга х? jyjkhjkh 2024-04-23 72
51645 бусад Баталгаат орчуулгаа хийлгээрэй заавал элчин орох шаардлага байхгүй шүү цагаа хэмнээрэй 010.7651.1616 file MKVISA 2024-04-23 12
51644 Байр байна Seoul hotin tovd 2 oroo bair bn 010-3296-8550 밀리 2024-04-23 20
51643 Ажил байна Bair hooltoi guianznii ajil bn. tumoroo 2024-04-22 46
51642 Ажил байна 자동차 공장 도장 작업 (스프레이로 색 칠하는 작업) jongrowork 2024-04-22 46
51641 Ажил байна 천안~д em-1 buudliin ajil (yaralta) samushil. 010-5788-2581 jyjkhjkh 2024-04-20 53
51640 Байр байна Nogoonii ajil bna Doogiiduugii 2024-04-19 67
51639 Ажил байна Bair hooltoi ajlud bn Naidwartaiajil99 2024-04-19 69
51638 Ажил байна Eregtei emegtei ajlud Naidwartaiajil99 2024-04-19 55
51637 бусад Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2024-04-18 39
51636 Ажил байна Bair hooltoi ajlud Naidwartaiajil99 2024-04-18 60
51635 Ажил байна Eregtei emegtei ajlud bn Naidwartaiajil99 2024-04-18 48
51634 Ажил байна Bair hooltoi ajlud bn Naidwartaiajil99 2024-04-16 78
51633 Ажил байна Eregtei emegtei ajlud bn Naidwartaiajil99 2024-04-16 50
51632 Байр байна 2 эмэгтэй буудалд авна flwpstl 2024-04-16 67
51631 Ажил байна Pyeongtaek motel near station. PyeongtaekMotel 2024-04-14 90
51630 Ажил байна Hel nas hargalzahgvi ajlud Naidwartaiajil99 2024-04-13 169
51629 Ажил байна Bair hooltoi ajlud bn Naidwartaiajil99 2024-04-13 116
51628 Байр байна Buudaliin ajil haij bn 0520 2024-04-12 59
51627 Ажил байна Bair hooltoi eregtei emegtei ajlud Naidwartaiajil99 2024-04-12 115
51626 Ажил байна Ajluud bn hel nas hamaagvi Naidwartaiajil99 2024-04-12 97
51625 Ажил байна Setakt 1 er ba ger bul avna harwaach 2024-04-11 218
51624 Ажил байна 2 er pyeontekt Donpuud ajild avna harwaach 2024-04-10 101
51623 Ажил байна буудалд 1эр serajing 2024-04-10 73
51622 Ажил байна буудалд 1эм serajing 2024-04-10 62
51621 Байр байна 안양 침대 시트 교체 직원 구합니다 kckim 2024-04-10 130
51620 Байр байна 안양 모텔보조 구합니다 kckim 2024-04-10 51
배너신청
자생병원

배너신청