700x60.jpg
Бичлэгийн тоо 51,652

 

Zeah dental-010-8695-1971 Mongol zuvluh

Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм.

Агт араа шүдийг мэргэжлийн салбарынхан түүнийг ихэнхдээ гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим хүнд агт араа шүд нь огт анзаарагдалгүй ургадаг бол ихэнх хүнд энэ шүд нь ургах үедээ өвдөлт, халдвар таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий.

Агт араа шүд хэзээ хаана шүдэлж гарч ирдэг вэ?

Хүн болгонд дөрвөн ширхэг агт араа шүд байх бөгөөд хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн арын зайнд шүдэлдэг. Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр энэ шүд нь ихэнхдээ 17–21 насанд шүдэлдэг. Америкийн Анестезиологи Эмч нарын Холбооны гишүүн Fred Quarnstrom эмч агт араа шүд нь цөөн тохиолдолд зөвхөн шүдний хэсэг нь л цухуйсан байдалтай тохиолддог бол ихэнхдээ шүдэлж гарч ирэлгүйгээр буйлан дотор үлддэг гэж тайлбарлаж байна. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа” гэж нэрлэдэг.

Агт араа шүд заавал шүдлэх шаардлагатай юу?

Агт араа шүд нь ихэнхдээ томоохон асуудал дагуулдаг бөгөөд зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нарын хувьд түүний үүрэг нь байнга эргэлзээтэй асуудлуудын нэг юм.

АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy, BDS, FDSRCS-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ.

Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсны улмаас их араа шүднүүд эрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас агт араа шүд ургах орон зай байхгүй болсон байна. Мөн түүнчилэн Fred Quarnstrom эмчийн баталж байгаагаар орчин үеийн хүний эрүүний хэмжээ нь эрт үеийн хүмүүсийн эрүүний хэмжээнээс жижиг гэнэ.

Агт араа шүд ургах үед юу болох вэ?

Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсардаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.

Агт араа шүдтэй холбоотой асуудал зөвхөн агт арааг авсан тохиолдолд байхгүй болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авахуулахыг зөвлөдөг. Яг энэ насан дээр агт араа шүдний ёзоор эрүүний ясанд гүн сууж ургаагүй байх тул хожуу үеийг бодвол илүү хялбар байдлаар авах боломжтой. Агт араа шүдийг хожуу оройтож авахуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй. Мөн эрт авахуулах бас нэг шалтгаан нь залуу хүмүүс унтуулга мэдээ алдуулалт эмчилгээний дараа маш түргэн эргэж сэргэдэгт оршино.

Хэрэв өсвөр насны хүүхдүүд шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж зэмсэг зүүж байгаа бол агт араа шүдийг эмчилгээний төгсгөлд авахуулах нь зүйтэй. Учир нь агт араа шүдийг яаралтай заалтаар авахуулах нь гажиг заслын эмчилгээний үр дүнг өөрчилж тэгширсэн шүдийг буцаан байраа өөрчлөх шалтгаан болж болзошгүй.

Дээрх бүгдээс үндэслэн та агт араа шүднийхээ талаар аль болох эрт шүдний эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэдий чинээ эрт агт араа шүдний асуудлыг шийдвэрлэж чадна төдий чинээ томоохон хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

agt araa 2.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332699
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725970
28832 бусад Цагаачлалын виз G-1 татгалзсан хариу авсан тохиолдолд file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-11-27 41
28831 бусад 14 Хоногийн дотор нутаг буцах цагаан хуудас авсан бол file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-11-27 40
28830 бусад immigration-бүртгэлтэй солин хууль зүйн товчоо file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-11-27 42
28829 Ажил байна Ger bul bolon Em-2 ajild avna. ureasi 2018-11-27 183
28828 Ажил байна Часэн Солонгосын уламжлалт нуруу нугасны эмнэлэг Jaseng 2018-11-27 22
28827 Ажил байна БНСУ-ын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн Часэн уламжлалт эмнэлэг нь гадаад дотоодод 24 салбартай, 28... Jaseng 2018-11-27 21
28826 Ажил байна Eregtei shuudangiin ajil bainga bn. baatarbaatar0001 2018-11-27 141
» Ажил байна Eruul mendiin daatgaltai bol agt araagaa daatgalaaraa hyamd avhuulaarai file hangai59 2018-11-27 257
28824 бусад Bariach bn korea_mb 2018-11-27 41
28823 бусад Bariach bn korea_mb 2018-11-27 34
28822 Ажил байна onoodr 군포역, 의왕역 er-10yagan teqpe ajliin hols 75000 hoolnii mongotei 80000 ireh bolno010-3944-2255 ewwea 2018-11-27 47
28821 Ажил байна Em-2 kimchinii uildvert yaraltai ajild avna. ureasi 2018-11-27 102
28820 бусад Солонгос гоо сайхны бараа хямд бөөндөнө file @*********@... 2018-11-27 99
28819 Байр байна Ajil bn kkl 2018-11-27 226
28818 Байр байна seuold bair bn hajyy oroo 1emegtei hvn syylgana ganaa_2222 2018-11-26 67
28817 Байр байна Isa hine mglshagai 2018-11-26 42
28816 Байр байна 1 em margaash arbait hiine dreamm 2018-11-26 83
28815 Байр байна Margaash buudliin arbait hiiye dreamm 2018-11-26 43
28814 Байр байна 석계 역 d 1 sar tvr bairandaa hvn suulgana. no nick 2018-11-26 86
28813 Байр байна 석계 역 d 1 sar tvr bairandaa hvn suulgana. no nick 2018-11-26 48
28812 Ажил байна Barilgin tuslah 1er avna ansan udrin 100 bair hooltoi yaraltai odo yavah hvn zalgana uu utas 01079973488 kkl 2018-11-26 98
28811 бусад глобал хууль зүйн товчоо file global2442 2018-11-26 40
28810 Байр байна Эм буудал бна ######## 2018-11-26 250
28809 бусад Монгол~Солонгос хооронд вон өндөр ханшаар шилжүүлнэ... утас:01034382599.....99164635... Domboo2018 2018-11-26 36
28808 Байр байна Jang han pyoeng haju uru hulslvvlne 01075428335 kkl 2018-11-26 44
28807 Байр байна EM BUUDALIANJIL BAINA 서울 010-3100-4306 jopro 2018-11-26 214
28806 бусад C3-1,C3-9 виз солиход тусална.0260124422 Foryoubaiguulga 2018-11-26 65
28805 бусад Оюутануудын гэр бүлд дагалдан виз авч өгөх, 10 жилийн сурагчдад D4,эцэг эхэд нь F1 виз авч өгнө. For you Хууль зүйн товчоо 2018-11-26 48
28804 бусад Виз мэдүүлээд татгалзсан хариу буюу 14 хоног дотор гарах хуудас авсан тохиолдолд хуулийн дагуу арга х... For you Хууль зүйн товчоо 2018-11-26 58
28803 Ажил байна Kimchi baitsaa huraah ajild2er 2em avna hisnere avah tul hungun shingen hvmvvst mungu oloh blomjtoi a... kkl 2018-11-26 87
28802 Ажил байна Em buudliin ajil bn tsalin 1800 urguu1mn 2018-11-26 277
28801 Байр байна Маргааш Инчонд эм эр арбайт бна . Утас 01055253485 gold8181 2018-11-26 148
28800 Ажил байна onoodr 군포역, 의왕역 er-10yagan teqpe ajliin hols 75000 hoolnii mongotei 80000 ireh bolno010-3944-2255 ewwea 2018-11-26 89
28799 Байр байна Iphone 7 plus 128 gb hymd zarlaa paaas 2018-11-26 40
28798 Ажил байна eregtei shuudangiin ajil bainga baina baatarbaatar0001 2018-11-26 155
배너신청
자생병원

배너신청