ХАЛУУН СЭТГЭЛЭЭР АМЬ БЭЛЭГЛЭЕ!

Хандивын уриалга

Цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажилласан дэд хурандаа Нямдоржийн Нямцэвээн элэгний хүнд өвчинд нэрвэгдээд байна.

Нямцэвээн нь 1989 онд нийслэлийн 23-р дунд сургуульд суралцаж төгсөөд улмаар ШУТИС-ийг 1994 онд төгсөн цагдаагийн байгууллагад 1994 оноос хойш тасралтгүй ажилласан бөгөөд тэрээр 2006 онд ОХУ-ын Цагдаагийн Академийг дүүргэсэн, өндөр мэргэшилтэй мэргэжилтний нэг билээ.
Эмч нарын дүгнэлтээр Нямцэвээн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгүүлэх шаардлагатай болсон бөгөөд энэ нь маш их өртөг зардалтай эмчилгээ юм.
Иймд сайн санаат, ач буянт хүмүүс, нийслэлийн 23-р дунд сургууль, ШУТИС, Цагдаагийн академид суралцагсад болон цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, ажиллагсад Та бүхнээс халуун сэтгэлийн хандив дэмжлэг хүсэж байна.
Халуун сэтгэлээр зовсон нэгэндээ амь бэлэглэе, хамтын хүчээр өвчнийг ялцгаая!

  Нямцэвээний анд нөхдөөс
 
Хандивын асуудлаар холбоо барих утас:99976165
Э-шуудан: charity@nyamtseveen.org
 
ХАНДИВЫН ДАНС:
Банк: Худалдаа хөгжлийн банк
Хүлээн авагчийн нэр: Нямдоржийн Нямцэвээн
Төгрөгийн дансны дугаар: 210401096404
Долларын дансны дугаар: 210801096404