Хүүхдийн халамжийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж  ирсэн Save the Children байгууллага нь 20ны өдрөөс энэ оны сүүл хүртэл “Бүртгэлгүйгээр оршин сууж буй гадаад хүүхдүүдэд эмчилгээний тусламж” үзүүлэхээр боллоо.
Энэ онд туршилтын байдлаар хийгдэж буй энэхүү төсөл нь төрөхийн гажигтай буюу, хүүхдийн хавдар, цусны өвчин, ховор тохиолддог өвчин, мөн хоол боловсруулах эрхтэний өвчин зэргээр өвчилсөн 18-аас доош насны бүртгэлгүйгээр оршин сууж буй гадаад иргэдийн хүүхдүүд болон иргэншлэлээ солиулаагүй солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдийн 18нас хүрээгүй хүүхдэд эмнэлгийн төлбөр болон хагалгааны хөлсөнд зориулж 1хүнд 1удаа 3сая хүртэл тусламж үзүүлэхээр болжээ.
Save the Children байгууллагын эрүүл мэнд халамжийн хэсгийн Ким Ин Шил ажилтан нь “Салад ТВ”гийн ярилцлагаар дамжуулан “Бүртгэлгүйгээр оршин сууж буй гадаад иргэд нь эмнэлгийн үйлчилгээ төдийгүй сургалт зэрэг нийгмийн бүхий л үйл ажиллагаанаас гадуур байж ямар нэг дэмжлэг тусламж авч чаддаггүй учраас энэхүү төслийг явуулахаар төлөвлөсөн” гэж мэдээллээ.
Энэ тухай тодорхой мэдээлэл авахыг хүсвэл (02-6900-4432~3, health@sc.or.kr) -аар хандаж болох юм.
Энэ байгууллага нь дэлхийн 120 орчим оронд хүүхдийг хамгаалах болон хүүхдийн хөгжлийн талаар үйл ажиллагаагаа явуулдаг Олон улсын хүүхдийн байгууллага юм.
Мөн олон соёлт гэр бүлийн хүүхдийн талаар явуулж байгаа өөр нэгэн төсөл бол ‘Хана Kids of Asia’, ‘Пусан дахь олон соёлт гэр бүлийн хүүхдэд туслах төсөл’ зэргийг явуулж байгаа юм байна.