Бүсгүй минь та ихэмсэг бай
Элгээ тэвэр ч бодол уралдуулж
Эмзэг сэтгэлдээ бүү гашил
Ямар ч үед эрхэмсэг бай
Ядуу хоосон , баян ч бай
Яадгаа алдсан тарган ч бай
Ясан хэдрэг шиг туранхай ч бай
Ялгаа байхгүй ихэмсэг бай
Яг одоо дураараа аашил
Янхан гэж дуудсан ч бүү цоч
Ялгуун бөгөөд тэнгэрлиг орш
Янаг болоод тачаангуй дурла
Ямагт харц дээгүүр алх
Яадаг ч бай өөрийнхөөрөө үлд
Уулга алдхад чинь
Эрчүүд сөхөрмөөр
Уян наалинхай эрхэмсэг бай
Уруул давсан үгэнд чинь хотолоороо уярхаар
Уянгалаг болоод тэнгэрлиг орш
Урд чинь би өвдөг сөхрөе
Унаган биеээрээ харцыг минь булаа...

<- MgLvideo.com</a>

Niciton - Yalguun - MgLvideo.com" width="400" height="400" style="display:block;width:400px;height:400px;border:2px dotted #4371B9;background:url(./modules/editor/components/multimedia_link/tpl/multimedia_link_component.gif) no-repeat center;" auto_start="true" alt="" />