Бичлэгийн тоо 5,522
| |
ШОРОНГИЙН МӨЧЛӨГӨӨС Төрсөн бие эндэж Төрийн хэрэгт чихэгдэж Төмөр сараалжны дотор Төөрч будилж суухад Бусад бусдын дотроос Буурал ээж минь санагдана Охид охидын дундаас Отгонхуар минь бодогдоно. YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ Хадуур барьсан vхдэл мэт Харгалзагч та Халиурсан vсийг минь Авах сан гээд байвал Ав л даа Авсан vс ахиад ургана Ахиад авбал дахиад ургана Ургасан vсийг та нар авахаас Ургуулах толгойг та нар Авах сан гэж бодовч Авч чадахгvй ээ ! Эрх чөлөөтэй явахдаан Эрэлхэж Эмэгтэй хvний нvднээс бөмбөрvvлсэн нулимс Энд амтагдана Эрэмгий залуу насандаан Эндvvрч Эр нөхрийн хамраас дуслуулсан цус Энд чамлагдана Ээжийгээн зовоохон Элгийг нь Эмтэлж явсан зовлон гуниг Энд амтагдана Талын шар тарвагыг Тарчлааж Тамлаж алсан нvгэл хилэнц Энд амтагдана Энэхvv шорон гэгч гашууны эх оронд Эрх чөлөөтэйдөөн нулимж явсан бvхний Эрдэнэ мэт сайхан амт амтагдана Эр нөхөр гэж Эндvvрч явсан дайсны Эхvvн муухай амт амтагдана Дэргэдээс нь хараад ойлгоогvй явсан ертөнцийн Гашуун vнэн амтагдана Дээрээс отсон сэлэмний ирнээс дуссан Нөхрийн цус амтагдана |
yasan aimar aimar yumnuud ve kk