Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна


Өнгөрөгч амралтын өдөр Балбад болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөөр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр тус байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 5000 гаруй хүн амиа алдсан нь тогтоогдоод буй тухай эх сурвалжууд мэдээлэв. 

Балбын Ерөнхий сайд Сушиль Койрала Засгийн газрын зүгээс бүх бололцоогоороо ажиллаж байгаа ч, гамшгийн хохирлын хэмжээ нэмэгдсээр байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн, аврах багийнхан Гималайн нурууны бүсэд ажиллаж, тусламж нэн яаралтай хүмүүст туслахаар ажиллаж байгаа юм байна. 

Үүний зэрэгцээ ширүүн бороо орж, хэдэн зуун мянган хүмүүс гадаа хоноглосоор байгаа аж. НҮБ-ын мэдээлсэнээр газар хөдлөлтийн гамшигт үзэгдлээр нийт 39 дүүргийн найман сая гаруй хүн хохирол амсаад буй бөгөөд энэ нь тус улсын хүн амын дөрөвний нэгтэй тэнцэнэ гэдгийг тэмдэглээд байгаа юм. 

Хамгийн сүүлд авсан мэдээгээр 10 гаруй мянган хүн гэмтжээ. Эверестэд болсон цасан нурангийн улмаас 18 уулчин нас барсан нь тогтоогдоод буй. Тэгвэл тухайн бүсэд аврах багийнхан ажиллаж, цасанд дарагдан гэмтсэн уулчдыг нисдэг тэргээр зөөх ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа
List of Articles
No. Subject Date Views
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг May 11, 2015 3336
2708 Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? May 11, 2015 2552
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо May 11, 2015 2483
2706 Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч May 10, 2015 2393
2705 Умард Солонгос пуужин харважээ May 10, 2015 2307
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа May 10, 2015 2257
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо May 10, 2015 2367
2702 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ May 07, 2015 2116
2701 Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? May 07, 2015 2449
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана May 07, 2015 2115
2699 Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо May 04, 2015 2278
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ May 04, 2015 2172
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ May 04, 2015 2573
2696 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав May 01, 2015 2315
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа May 01, 2015 2489
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ May 01, 2015 2503
2693 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй Apr 30, 2015 2223
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү Apr 30, 2015 2385
2691 Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга Apr 29, 2015 2316
» Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна Apr 29, 2015 2287
배너신청
자생병원

배너신청