Умард Солонгосын тухай сонин баримтууд

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “сураггүй болж”, төрийн өндөр албан тушаалтнуудаа бөөнөөр нь цаазалж гээд Умард Солонгосын тухай баримтууд ар араасаа цуварч энэ чинь ер нь ямар улс вэ гэсэн сонирхлыг улам төрүүлсээр. 
Гадаад ертөнцөөс тусгаарлагдмал, хаалттай энэ орны тухай гайхмаар зарим  баримтыг дэлгэж байна. Итгэнэ үү байна уу, өөрөө мэдэх хэрэг. 

1.    Умард Солонгос бол бичигт үсэгт тайлагдсанаараа дэлхийд тэргүүлэх орон гэж болно. Хүн ам нь үндсэндээ 100 хувь бичиг үсэгтэй. 

2.    Энэ улсад үс засах 28 хэв загварыг төр засгаас тогтоосон байдаг. Эмэгтэйчүүдэд 14 төрөл байдаг бол эрчүүдийг үсээ 5 мс-ээс илүү урт ургуулахыг хориглодог ч хижээл насны эрчүүдэд 7 см ургуулахыг зөвшөөрдөг. Үүний зэрэгцээ эрчүүдийг их удирдагч Ким Чен Унтай ижил загвараар үсээ засуулахыг шаардана.

3.    Өнөөгийн удирдагч Ким Чен Уны эцэг Ким Чен Ир нэг солонгос хүний жилийн орлогоос 800 дахин их мөнгийг сайн чанарын коньякт зарцуулдаг байжээ. Тэрээр Хеннесси коньяк худалдан авахад жилд 700 мянган евро зардаг байсан гэдэг. Гэтэл солонгос хүний жилийн орлого 1-2 мянган доллар л байсан.

4.    Умардын дарангуйлагч бас кинонд үйлсгүй дуртай нэгэн байсан гэнэ. Түүний цуглуулгад 20 мянган кино байсны дотор “Рэмбо”, “Гозилла”, 13 дахь баасан гараг” зэрэг кино байжээ

5.    Умард Солонгос  нийт газар нутгийнхаа  20 орчим хувийг  л газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.

6.    Умард Солонгосын иргэд, ялангуяа Солонгосын дайны дараа төрсөн иргэд Өмнөд Солонгосын иргэдээс дунджаар 6 см намхан. Хүнсний хомсдолтой холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. БНАСАУ-ын гурван хүүхэд бүрийн нэг нь хүнс тэжээлийн дутагдалтай өсч байгаа. 

7.    БНАСАУ байнгын армийнхаа бүрэлдхүүний тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог. Өнөөдөр энэ улсад 1 сая 190 мянган хүн цэргийн алба хааж байгаа. 

8.    Армид алба хаахад бэлэн хүний нь тоо Сенегал улсын нийт хүн амтай тэнцэнэ. 6,5 сая эрэгтэй, 6,4 сая эмэгтэй эх орноо хамгаалахаар БНАСАУ-ын зэвсэгт хүчинд алба хаахад бэлэн байгаа. 

9.    БНАСАУ нийтдээ 25,5 мянган км авто замтай ч үүний 2,8 хувь болох 724 км зам л хатуу хучилттай. 

10.    Умард Солонгосын 6 сая хүн хүнсний хомсдолтой байгаа бол хүүхдүүдийн 33 хувь нь хүнсний хомсдолоос болсон суурь өвчтэй. Зарим мэдээгээр Умард Солонгос Дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 23,4 хувийг ХАА-д зарцуулдаг.

11.    Умард Солонгосыг авлигад хамгийн их идэгдсэн орон гэдэг. 2013 оны Авлигын индексээр БНАСАУ, Сомали, Афганистан орнууд авлига бүр хямралын хэмжээнд хүрсэн гэж гарсан. 177 орныг 100 хүртэлх оноогоор дүгнэхэд БНАСАУ 8 оноо авсан. 
Эх сурвалж: www.assa.mn
List of Articles
No. Subject Date Views
2369 Төрсний дараа хэрхэн жингээ хасах вэ? Nov 06, 2014 2392
2368 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү Nov 06, 2014 2184
2367 Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна Nov 05, 2014 3034
2366 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ Nov 05, 2014 2093
2365 Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд Nov 04, 2014 2542
2364 18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа Nov 04, 2014 2533
» Умард Солонгосын тухай сонин баримтууд Nov 04, 2014 2593
2362 Би холливуудын хамгийн сайхан бүсгүй Nov 03, 2014 2608
2361 Хужаа нарын инээмсэглэл, Монгол охидын гашуун нулимс Nov 03, 2014 2293
2360 Сумочдын цалин хэд байдаг вэ? Nov 03, 2014 2348
2359 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв Nov 02, 2014 2050
2358 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл Nov 02, 2014 2237
2357 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ Nov 02, 2014 2221
2356 Дэлхийг аврах цорын ганц найдвар Oct 31, 2014 2529
2355 Өөдрөг явах 25 зарчим Oct 31, 2014 2545
2354 32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх Oct 31, 2014 2431
2353 Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ? Oct 28, 2014 2535
2352 Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ? [1] Oct 28, 2014 2314
2351 хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Oct 27, 2014 2977
2350 Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв Oct 27, 2014 2535
배너신청
자생병원

배너신청